2021 оны 12-р сарын 1
13 цаг 26 минут

"Хоёр хөрш дарамталж байна гэдэг хоосон хардлага"

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.

-Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч хоёр хөршөөс Монгол Улсад дарамт шахалт үзүүлэх эрсдэлтэй гэж зарим хүн хардаж байна. Ялангуяа урд хөршийн хил хаалттай байгаа, ОХУ-ын талаас шатахуун, эрчим хүчний хамааралтайгаас үүссэн асуудалтай холбож байх шиг байна?

-Хүн төрөлхтөн дижитал оюун ухаанд суурилсан аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед эргэлт буцалтгүй алхан орсон боловч Covid-19 цар тахлын өмнө хүчин мөхөсдөж байна. Хойд хөршид энэ оны арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар халдварын тоо 9.6 сая, нас баралт 273.9 мянгаар хэмжигдэж байна. Сүүлийн саруудад өдөрт халдвар авсан иргэдийн тоо 30 мянга, нас барсан иргэд 1200-гаас буухгүй байгаа. Москва, Санкт-Петрбургт хөл хорио тогтоож эхэлж байгаа ч ирэх сарын 1-нээс Монгол Улстай агаарын хилээ нээхээр болсон. Дэлхийн эдийн засаг асар том зовиуртайгаар сэргэх гэж оролдож байна.

Хил, боомт дээр гацсан хэдэн сая тонн чингэлэг ачаа дэлхий даяар аажим хөдөлгөөнд орсон ч тээвэр, ложистик нь ачааллаа даахгүй байгаагаас түгжигдэж, үүний улмаас барааны хомсдол бий болж, үнэ нь өсч, инфляцад ноцтой нөлөөлж байна.

-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй гадаад харилцааны бодлого, зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай юу, эсвэл өнөөдрийн хэрэгжүүлж буй зарчмаа үргэлжлүүлэх нь зөв үү?Дэлхийн зах зээл дээр нефть, байгалийн хийн үнэ өсч эрчим хүчний хямрал болж байна. Covid-19 вирусийн шинэ мутаци гарч, дэлхий нийтээрээ давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулаад хоёр жил болох гэж байна шүү дээ. Тиймээс хоёр хөршөөс шахалт, дарамт үзүүлж байна гэсэн үндэслэлгүй хоосон хардлагаа болих хэрэгтэй болов уу. Өнөөдөр асуудлаа шийдчихсэн амар тайван ямар ч улс орон, засгийн газар гэж дэлхийд байхгүй.

-Ямар ч Засгийн газар байлаа гээд үүнээс илүү ажиллах боломжгүй байгаа нь маш тодорхой харагдаж байна. ОХУ өнгөрсөн наймдугаар сараас дотооддоо шатахууны хомсдолд орж, үнэ нь нэмэгдэж эхэлсэн. Есдүгээр сарын 17-19-нд явагдсан төрийн думын сонгуулийн өмнө шатахууны нийлүүлэлтийг бүхэлдээ дотоод зах зээл рүү чиглүүлсэн. Асуудал гарсан. Энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж байна. Нэг сарын дотор ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Л.В.Оверчук, хатагтай В.В.Абрамченко нар Монголд айлчилж, эрчим хүчний байгууламж, Улаанбаатар төмөр замын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, шинэчлэх, хилийн боомтын чадавхийг сайжруулах, чөлөөт бүсийг урагшлуулах зэрэг олон асуудлыг тохиролцож, хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийн ажлын явцад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байна. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна. Дээр дурдсан зүйлс нь айлчлалын бэлтгэлийг хангахад ач холбогдолтой гэж харж байна.

Хятадын Засгийн газрын хувьд 2022 оны хоёрдугаар сарын 4-21-нд зохиогдох Бээжингийн өвлийн олимпийг дотоодын үзэгчидтэй зохион байгуулах гэж маш их хүчин чармайлт тавьж байна. Тиймээс орж, гарах бүх хөдөлгөөнд Covid-19-ийн хяналтыг улам чангалсан. Аравдугаар сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн цахим уулзалтаар тулгамдаж буй олон асуудлаар тохиролцсон. Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам болон бусад яам, холбогдох байгууллагууд, хувийн хэвшил чадлынхаа хирээр ажиллаж байна. Гадаад харилцааны ажил маш сайн байгаа гэж харж байна.

Бидэнд тулгарч буй асуудлууд дийлэнхдээ гадаад талаас хамаарч байгааг ойлгох хэрэгтэй болов уу. Ерөнхийдөө дайн бүхий нөхцөл байдалд байна шүү дээ. Ийм үед дэлхий нийтээрээ хүний эрх чөлөө хязгаарлагдаж байна.

Засгийн газрын эрчимтэй дархлаажуулах бодлого, иргэдийн идэвх санаачилгын үр дүнд халдварын тархалт, нас баралт тууштай буурч байна. Вакцин үйлдвэрлэдэггүй мөртлөө сонголттой вакцин хийж байгаа Монголоос өөр орон тун ховор байгаа болов уу. Дээр нь хангалттай вакцинын нөөцийг хуримтлуулж чаджээ. Энэ хүнд үед иргэдийнхээ тог, дулаан, ус, хогны төлбөрийг нь Засгийн газар нь хариуцаж байгаа өөр улс орны тухай мэдээг миний бие лав олж сонссонгүй. Шуудхан хэлэхэд юу ч юм хийхгүй хүн л шүүмжлүүлдэггүй гэдэг туйлын үнэн юм даа.

-Дэлхий дахинд геополитикийн харилцаан дээр Монгол Улс төвийг сахисан хэвээр байх уу. Хоёр хөршөөс ШХАБ-д элсэн шахалт ирж байгаа гэх мэдээлэл бий?

-Юуны өмнө онцлоход, Монгол Улс төвийг сахисан улс гэсэн хуулийн заалт, ямар ч эрхзүйн баримт бичигт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Хүйтэн дайны үед ч төвийг сахиж байгаагүй, одоо тэр. Цар тахлын хажуугаар олон улсын харилцаа, дэлхий эдийн засагт геополитикийн хүчин зүйл маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгааг бид харж байна. Тиймээс бид олон тулгуурт, олон хэмжээст, геополитикийн орон зай, цаг хугацааны орчинд маневар хийх чадавхтай, сюрприз багатай, идэвхтэй гадаад бодлого явуулах ёстой юм. Идэвхтэй гадаад бодлого бол өөрөө батлан хамгаалах хүч болдог.

Дэлхийн III дайн гарах юм шиг сүржигнэх хэрэггүй. Өнөөдөр урьд өмнө байгаагүйгээр мэдээлэл, харилцаа холбоо, дижитал технологи хөгжсөн үед тийм боломж ч байхгүй. Бүс нутгийн мөргөлдөөн бол байнга л гарч байдаг. Хаа хол байгаа Орос, Украины мөргөлдөөнөөс болж Монгол Улс төвийг сахиж гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаасаа ухрах болж байна уу.

Хятад, Америкийн сөргөлдөөний тухайд ч ялгаа байхгүй. Нагорны Карбахын мөргөлдөөн ч мөн адил. Бид Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хөндөөгүй хөрш болон бусад улс гүрнүүдийн маргаанд оролцохгүй гэдгээ маш тодорхой зарлчихсан шүү дээ. Ганц нэг судлаач төвийг сахих хэрэгтэй гэж ярьж байхыг сонссон.

Хэрвээ хаа хамаагүй улс орнуудын харилцааг өөр дээрээ авчирч наагаад тэгээд Монгол Улс төвийг сахих шаардлагатай гэж үзэж байгаа бол бид чинь гадаад бодлого, дипломат ажиллагаагаа эрхлэн явуулж чадахгүй байгаа юм байна гэж үзэхэд хүргэж байна шүү дээ.

Байнга төвийг сахисан статуст нь их гүрнүүд эрхзүйн баталгаа олгосон Швейцарь улс 2022-2023 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлэхээр ажиллаж, статус нь өөрчлөгдөх болчихоод байна. Даяаршил, дижитал үйл явцын үед төвийг сахих тухай аль дээр үеийн хоцрогдсон үзэл баримтлалыг ярьж суугаа Монголоос өөр улс даана ч алга даа.

-Орос, Хятад улсын харилцаанд ахиц гарахаар ажиглагдаж байна уу. Энэ хоёр улсын харилцаанаас бидэнд бас тодорхой өөрчлөлт гарч болох уу?

-Орос, Хятадын харилцаа “иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл”-ийн түвшинд хүрсэн. Жинхэнэ “бал сар” дээрээ явж байна гэж шинжээчид тэмдэглэдэг. Covid-19 цар тахлын үед ч хөрш хоёр орны худалдааны эргэлт 100 тэрбум ам.долларын түвшинг хадгалж чадсан. Оросоос Монголын нутгаар дамжин Хятад руу хий дамжуулах хоолой тавих төслийн ажил маш ахицтай явж байгаа. Хятадтай хийж буй Оросын худалдаа сүүлийн жилүүдэд тогтмол ашигтай гарч байгаа. Монгол ч ялгаагүй сүүлийн 5 жил 1.4-1.6 тэрбум ам. долларын ашигтай гарч байгаа шүү дээ. Мэдээж биднээс асар их тэвчээр, зориг, эрч хүч, нарийн тооцоо, төлөвлөгөөтэй ажиллахыг шаардаж байгааг сайн ойлгож байна. Асуудал байгаа бол түүнийгээ засаад сайжруулаад явдаг жамтай.

Эх сурвалж: News.mn

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.80.78Зочин   • 2021, 12 сарын 2. 22 цаг 26 минут

bolio

202.179.15.71Зочин   • 2021, 12 сарын 2. 8 цаг 28 минут

Эгийн голын усыг хааж боож байгаа биш ус урсдагаар урсана шүү. Ер нь цаашдаа Сэлэнгэ мөрөнгийн усыг говь руу хоолой татаж урсгах байгууламж барих 100 хувь гадагшаа урсдаг урсгалын нэг хувийг нь авч үлдэх чухал шүү говьд асар их цөлжилт илүүтэй бролж байна.

192.82.67.139Зочин   • 2021, 12 сарын 1. 19 цаг 16 минут

Ene erguu uuriiguu bur daldiig harj buhniig meddeg geed itgechihsen bn,bodlogo gedeg chinii medeh zuil bish malaa ali neg hursh ni uuriig chini tusgai albandaa elsuulsen baij boloh ch,heterhii ih medemhiireh hereggui

59.153.84.139Монголын төлөө   • 2021, 12 сарын 1. 18 цаг 45 минут

Энэнээс илүү дарамтлана гэж байх уу. Эдийн засгийн хориг гэж үүнийг хэлдэг юм Одоо АНУ ын цэргийн баазыг байгуулж тусгаар тогтнол эрх чөлөөгөө хамгаалая. Америкуудаар атомын цахилгаан станц бариулж эрчим хүчний дутагдал гачигдалаасаа салая. Японоос шинэ технологи үйлдвэрлэл оруулж ирье.

217.91.200.22mgl   • 2021, 12 сарын 1. 18 цаг 14 минут

bid uursduu evrei shig baih yostoi, hun ruu buruugaa chiheh ni zalhuu hunii hiideg ajil.

91.166.54.44Зочин   • 2021, 12 сарын 1. 15 цаг 03 минут

орос хятад хоёр хоорондоо Монголыг наймаалцаж үеийн үед ирсэн .Манай улсыг хөгжих вий гэж байнга дарамт дор блгах санаатай нь нууц биш шүү.Хоёулаа задарч бж Монгол гуравдагч улстай хиллэсэн үед бид өдөө гарах бх.Новшийн хөршүүд

59.153.86.132Зочин   • 2021, 12 сарын 1. 14 цаг 53 минут

үнэхээр пялдага юмаа ардчилсан эрх чөлөөтэй тусгаар тогтсон улс биздээ пялдага минь

192.82.91.193зочин   • 2021, 12 сарын 1. 13 цаг 48 минут

Усан цахилгаан станцыг олон жил боймолж л байна. Тооцоо,хөндлөнгийн судалгаа бүгдийг өгөөд байхад Улаан үүд усанд живнэ гэх шиг яриа гаргаад байж л байна. Хятадаас авсан өр хугацаа хэтэрээд хүүнд идүүлээд байна. Үүнийг юу гэхэв.

192.82.76.135зочин   • 2021, 12 сарын 1. 13 цаг 35 минут

дарамтаал байгаа юм бишүү нүүрс зэс төмрмйн хүдэр гээл задгай тээвэр явуулахгүй гээд

103.212.118.154нийгмийн хөөст   • 2021, 12 сарын 1. 14 цаг 09 минут

лын эрх хүүхэд шиг аяглаж бусдаар өрөвдүүлэх гэсэн өчүүхэн бодол,өрөөлд бурууг тохох сэдэл хайж увайгүйтаж эргүүтэж байхаасаа өмнө өөрийгөө болоод будыг аюулт өвчнөөс хамгаалж байна гэж хүлээж авбал зохилтой. Ямар ч халдвар өвчин тодорхой цаг хугацаа өнгөсний дараа устдаг,устадгүй гэхэд бид эсэргүүцэж сурдаг тул тэр болтол тэвчиж халдвар тарах үүд хаалгаа хямагтай бай л гэсэн үг.

192.82.77.183Зочин   • 2021, 12 сарын 1. 13 цаг 33 минут

ҮНЭНИЙГ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ПЯЛДАГА

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.