2021 оны 12-р сарын 2
9 цаг 59 минут

Банкны дансанд нэвтэрч, мөнгө завшиж байсан иргэнийг АНУ-аас баривчлан авчирлаа

    Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан хүсэлт гаргаснаар Б.Сод-Оргил гэх хүнийг манай ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн АНУ-аас авчрууллаа. Тусгай үүргийн нислэгээр түүнийг АНУ-ын хууль сахиулагчид хүргэж ирсэн бөгөөд өчигдөр дээрх хэлтсийнхэн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд түүнийг шилжүүлэн авсан юм. Улмаар прокурорын баталсан, яллагдагчаар татах тогтоолыг нь түүнд танилцуулж, цагдан хорьж шалгахаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хүргэсэн байна. АНУ-ын хууль сахиулагчид манайханд мэдээлснээр Б.Сод-Оргилыг онгоцонд суулгахаар нисэх буудалд авчрах үед “Монгол руу буцахгүй” хэмээн ширээн доор орж хэвтэн, саад учруулсныг эс тооцвол өөр эсэргүүцэл үзүүлээгүй, ямар нэг хүндрэл бэрхшээл учраагүй гэнэ.

Бусдыг залилсан, цахим мэдээлэлд халдан, эд хөрөнгийг нь завшсан хэрэгт холбогдсон Б.Сод-Оргил нь 2018 онд АНУ-д очжээ. Тэрбээр тус улсад амьдарч байхдаа 2019 оноос цахим сүлжээ ашиглан иргэдийн интернэт банкны дансанд нэвтэрч, мөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга амьдралын эх үүсвэрээ болгосон гэх хэрэгт холбогдоод буй юм. 2019 оноос интернэт банкны үйлчилгээ ашигладаг иргэд данснаасаа багагүй хэмжээний мөнгө алдсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад их өгч байсны дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаад дээрх хүн хилийн чанадаас үйлдэж буйг тогтоосон байдаг. Б.Сод-Оргилын хувьд зөвхөн иргэдийн интернэт банкны үйлчилгээг ашиглаад зогсохгүй, зарим аж ахуйн нэгжийн гадаад улстай харилцдаг и-мэйл хаягаар нэвтэрч, ганцхан үсэг, тоо, цифрийн зөрүүтэй хаяг нээж, мөнгө шилжүүлэн авч залилж байсан үйлдэл ч тогтоогдсон гэх мэдээлэл бий.

Түүгээр ч зогсохгүй гадаадад ажиллаж, амьдардаг эх орон нэгтнүүдийнхээ дансанд цахим сүлжээ ашиглан нэвтэрч, мөнгийг нь завшсан хэрэгт холбогдсон юм. Түүнийг 100 гаруй удаагийн үйлдлээр нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын хэмжээ нь нэмэгдэж болзошгүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Манай хууль сахиулах байгууллагынхан Интерполд хандан эрэн сурвалжилж байсан хүмүүсээс байгаа газрыг нь тогтоон баривчилж эх орондоо хүлээн авсан цөөхөн тохиолдлын нэг нь энэ болж байна. Өмнө нь Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Сүрэнхорыг Австрид байгааг нь тогтоон, тус улсын хууль сахиулагчид манайд хүргэн ирж байсан билээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.238Зочин   • 2021, 12 сарын 3. 23 цаг 34 минут

Saihanbileg,Nuguu amia horlodog chavgantsiin hvvg hezee avch ireh yum boloo

66.181.183.89Зочин   • 2021, 12 сарын 3. 6 цаг 30 минут

Сайханбалаг яагаад олддоггүй юм бол доо. Адилхан АНУ-д бна

103.57.94.127Зочин   • 2021, 12 сарын 2. 20 цаг 59 минут

Нөгөө алдарт Бадамжунайгаа бүр мартсан уу.

49.0.179.1Зочин   • 2021, 12 сарын 2. 20 цаг 11 минут

Ямар банкнуудын данс руу нэвтэрч байсныг зарлах хэрэгтэйшдээ тэр банкууд нууцлалаа сайжруулах ёстой.

202.9.40.225Зочин   • 2021, 12 сарын 2. 20 цаг 01 минут

Толгойгоо буруу ашиглаад муу байна ухаантай толгойг зөв ашиглахгүй дээ

192.82.93.15Зочин   • 2021, 12 сарын 2. 16 цаг 43 минут

Хайран толгойг зөв ашигласан бол

192.82.93.15Зочин   • 2021, 12 сарын 2. 16 цаг 42 минут

Авчрах хүнээ авчирдаг л байхгүй юу

202.179.26.34Зочин   • 2021, 12 сарын 2. 12 цаг 20 минут

одоо сайхан билэгийг тэгээч

66.181.160.9з   • 2021, 12 сарын 2. 11 цаг 23 минут

жараахай

122.201.23.130Зочин   • 2021, 12 сарын 2. 10 цаг 13 минут

saihanbilegiig oldoggui

192.82.74.105Irgen   • 2021, 12 сарын 2. 10 цаг 04 минут

Сайханбилгийг аваад ирээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.