БЗД-ийн 20-р хороонд байрлах “Жаргалан эдлэн” ТББ-ыг жирийн нэгэн малчны гэр бүл байгуулж, асрамж халамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус ТББ нь БЗД-ийн Орон гэргүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өөрийн гэсэн үр хүүхэдгүй ахмад, харвалт эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг байршуулан асрамжлан, халамжилж амьдруулдаг. Төрөөс ямарваа нэгэн дэмжлэг авдаггүй байгууллага юм.
Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс болон “Дезерет” ОУ-ын байгууллага, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Шар хантаазтай сайн дурын залуус тус байгууллагад очиж нэг өдрийг өнгөрүүллээ.
Сэтгэгдэл бичих