2021 оны 12-р сарын 6
11 цаг 56 минут

“НМХГ, ХСОАБХЗГ-ын хэлтсийн дарга нар барилга хүлээж авах дүгнэлтийг гаргуулахын тулд 73 сая төгрөгийн хахууль авчээ

НМХГ-ын Тамгын газрын дарга Б, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Ж нарыг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилсан талаар бид мэдээлсэн. 

Учир нь "Алтанбогд” орон сууцны хотхоны барилгын ажлын явц дутуу байхад тус барилгын ажлыг захиалагч "Эсү трейд" ХХК-ийн захирал С нь Барилгын ашиглалтад оруулах улсын комиссыг 80 хувьтай барилгыг хүлээлгэж өгөхөөр Эрдэнэбулгаар дамжуулан тус дарга нарт хахууль өгсөн байдаг.

Тэгвэл уг асуудалд АТГ-аас албан ёсоор тайлбар өглөө. Тодруулбал, "Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.

Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 73.000.000 төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ" хэмээжээ.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.16Зочин   • 2021, 12 сарын 8. 11 цаг 02 минут

Угаасаа авлиггүйгээр барилага хүлээж авна байдаг юм уу Гарын үсэг зурдаг хүн бүр л хувиа хүртэнэ шд Одоо хүртэл хүлээж авсан бүх барилгын ард авлига бгаа Энэ чинь 2х2=4 гэдэгтэй л адил зүйл

103.229.120.37Зочин   • 2021, 12 сарын 8. 5 цаг 02 минут

ZUV ZUV MERGEJILIIN HYANALTIINHAN GEJ ZUVHUN AVILGAL AVHAAS UURIIG HIIDEGGUI LALARUUD BAIDAGIIN BAS GAAKIINHNIIG BUGDIIG N SAIN SHALGAH HEREGTEI

66.181.191.248Зочин   • 2021, 12 сарын 7. 11 цаг 06 минут

Бүх барилгуудын ард албан тушаал хахуулын хэрэг байгаа, сайн шалгах хэрэгтэй

202.9.46.14Өөрлөлтийг горьдон мөрөөдөгч   • 2021, 12 сарын 7. 9 цаг 07 минут

Лхагважав МАН-н 30 дахь хурал дээр урьд нь санаатай ч гэмээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулаагүй орхигдуулсан 3,4 асуудлын талаар ярьж Үндсэн хуулиар дамжуулан зохих хуулиудад өөрчлөлт оруулах санал гаргалаа.Үнэхээр авлига хээл хахууль,албан тушаал,төрийн хүнд суртлын асуудалд цэг тавья гэж байгаа бол МАН олонхи байгаа үедээ энэ асуудалд эрс шийдэмгий өөрчлөлт хийж ард түмний итгэлийг сэргээх хэрэгтэй

103.68.107.37зочин   • 2021, 12 сарын 6. 14 цаг 19 минут

ер нь МХГ-ын дэд бүтцийн байцаагч нар иа авилгачин улаанхуаранд нэг еино театр ашиглалтанд орсон гэх боловч одоо хир нь барилгын ажил явагдаж л байна батбаатар дэд бүтцийн ахлах гэсэн энэ хүнтэй холбоотой л дуулддаг шүү

103.68.107.37зочин   • 2021, 12 сарын 6. 14 цаг 16 минут

энэ нөхөдүүдийг яллахгүй байлгүй бас л хялбаршуулах байхаа эдгээрт үр хүүхэд байгаа бол тэр нь хэзээ нэг цагт ялыг нь үйлийн үрийг үүрэг байхаа зайлуул

112.72.8.254Зочин   • 2021, 12 сарын 6. 13 цаг 02 минут

Olon xavar negentee. Jijig avilgalchit turiin albaar ut shig l yaxganaj bna daa

66.181.161.99з   • 2021, 12 сарын 6. 12 цаг 59 минут

мэргэжлийн хяналтыг татан буулга

202.131.229.186Зочин   • 2021, 12 сарын 6. 12 цаг 48 минут

Цаазаар авах ял.... Сү батболд, Хаянхярваа, гээд намын дээд удирдлагууд нь ийм байхад яаж улс орон шудрага байх вэ.... яаж хөгжих юм бэ.. Улс орныг замруулж сүйрүүлж байна даа. Нэр цэвэр гишүүн сайд ч алга. Ийм улс орон болгосон тэмцдэггүй ард түмэн ч хэрэг алга.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.