2021 оны 12-р сарын 6
13 цаг 53 минут

МУГЖ Д.Ганцэцэг: Нэг л өдөр дарангуйлагч, хүчирхийлэгч болоогүй

МУГЖ Д.Ганцэцэг: Өнөөдөр би та бүхэнтэйгээ жендэр гэдэг ойлголтын талаар, харилцан ярилцаж, ойлголтоо хуваалцая. Жендэр гэдэг нь хүмүүсийг хүйсээр ялгаварлахгүй байх, хүн бүхэн тэгш эрхтэй байх явдал. Монголд эрэгтэй хүүхэд, эрэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах  ойлголтыг дэлгэрүүлэх, хэвшмэл ойлголтыг халах  ёстой юм болов уу гэж боддог. Яагаад гэхээр хүн өөрийн сэтгэл зүрхээр мэдэрсэн, хамгийн сайн таньж мэддэг зүйлийнхээ талаар их ярьдаг юм байна. Миний хувьд хоёр хүүхдийнхээ асуултад хариулж байхдаа боддог. Би арваад жилийн өмнө том хүүгээ за эрэгтэй хүүхэд байж, миний хүү эр хүн шүү, гэрийнхээ эзэн болсон шүү, дүүдээ аав нь, ээждээ өмөг түшиг нь шүү, эмэгтэй хүүхэд л уйлдаг юм шүү, хүчтэй байгаарай, чамд хүүхэд нас байхгүй шүү. Тиймээс уйлж болохгүй шүү гэж хүмүүжүүлдэг байж. Том хүү маань 7 билүү 8 настай байхдаа төгөлдөр хуурын дугуйланд явъя гэхэд нь эмэгтэй хүүхэд шиг хөгжмийн дугуйлангаар яах юм бэ. Эрэгтэй хүүхэд байж спортоор хичээллэ гээд сагсан бөмбөгийн дугуйланд явуулж байсан. Тухайн үед би залуу ч  байж, жендэрийн талаар хэвшмэл ойлголттой  ч байж. Тэр үеийнхээ алдааг бага хүү дээрээ давтахгүй гээд одоо Хангалыгаа ямар л дугуйланд явна гэхэд нь явуулдаг болсон.

 Эрэгтэй хүн ийм л байх ёстой, эмэгтэй хүн тийм байх ёстой гэдэг хэвшмэл ойлголт байсаар байна.

Тэр тэдний буруу биш. Модун хааны үеэс эрчүүд нялцгай, уйланхай байж болохгүй, эх орноо хамгаалдаг учраас хүчтэй байх ёстой гэдэг байж. Энэ нь нүүдэлчин соёл иргэншилтэй байсан учраас зөвшөөрөгдөж байсан. Гэтэл одоо дэлхий нийт бүхэлдээ хөгжөөд хүн төрөлхтөн суурин хэв шинж рүү шилжчихсэн учраас энэ хэвшмэл ойлголт тохирохгүй байгаа юм. Эрэгтэй, эмэгтэй гэж хүмүүсийг хайрцаглаж болохгүй. Хүний сэтгэлээс юу гарна, тэр бүхнийг илэрхийлж байх ёстой.

Хүчирхийлэл гэж юу вэ? Хүчирхийлэл юунаас болж үүсдэг юм бол? Хүчирхийлэгч этгээдийн оюун тархинд нь ямар шалтгаанаар хүчирхийллийн  айдас хуримтлагдсан байдаг талаар олон судлаачид судалсан байдаг юм байна лээ. Судалгаагаар ямар үр дүнд хүрсэн гэхээр хүчирхийлэгчид, дарангуйллыг үүсгэгчид сэтгэл оюундаа тархи мэдрэлийнхээ системд юуг их агуулсан байдаг гэвэл багаасаа өөрсдийн сэтгэл хөдлөлийнхөө мэдрэмжүүдийг нууж хааж байснаас үүдэлтэй байдаг байна. Айж байсан зүйлээ айж байна гэж хэлж чадахгүй ч гэдэг юмуу эсвэл маш их гомдсон гэдгээ хэлж чадахгүйгээс дотроо хуримтлуулж ирсэн байдаг. Тухайн эрэгтэй өрхийн тэргүүн, хүний хань, хүүхдийн аав болоод за би өрхийн тэргүүн уруу дорой явж болохгүй шүү гээд үргэлж зоригтой байх гээд сэтгэл санаагаар унасан мэдрэмжүүдээ эхнэр,  хүүхдүүдтэйгээ хуваалцаж чадахгүйгээсээ болж дотроо бугшиж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадаагүйгээс болж тархинд нь маш олон дурсамжууд нь хадгалагдаад нэг л өдөр зад татан гарч ирэхдээ өөрөө юунаас болоод байгаагаа мэдэхгүй согтууруулах ундаа хэрэглээд л, согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа эрүүл байх үеийн ухамсар нь байхгүй болдог.  Чи өчигдөр согтуудаа тэгсэн ш дээ гэхэд эхэн үедээ өөрийгөө гайхдаг. Би тэгсэн гэж үү. Эхнэр нь ч гайхдаг, өөрөө ч гайхдаг, ээж нь ч гайхдаг. Магадгүй 10 дахь удаагаа тэр араншинг гаргасныхаа дараа угаасаа би согтуудаа тэгдэг юм яадаг юм гээд. Сүүлдээ 30 дахь, 40 дэхээсээ гар хүрээд. Энэ юунаас болоод байна гэвэл уг хүн муудаа биш. Багаасаа тэр хүнийг сэтгэл хөдлөлийг нь чөлөөтэй илэрхийлж чадаагүй, нээлттэй оюун бодлыг нь ярилцаж чадаагүйгээс болоод хуримтлагдсан тэр олон стрессүүд нь нэг л өдөр сархад гэдэг ундааны араас гарч ирээд нэг л мэдэхэд хүчирхийлэгч болсон байдаг. Хайртай хүнээ дарангуйлсан аймшигтай этгээд болж хувирсан байдаг. Тийм болохоор алдарт Достоевскийн зохиолоор бичсэн  Гэм зэм жүжигт  нэг хүний алдааг эргэн тойрны бүх хүн хариуцах ёстой гэж гол философи байгаа. Тэр нэг л өдөр дарангуйлагч, хүчирхийлэгч болоогүй. Тэр хүнийг ийм болгох хүртэл нь,  40-50 нас хүртэл нь хамтдаа амьдарч, ажиллаж, өсгөж хүмүүжүүлсэн бүх хүн буруутай гэж би хэлэх гээд байгаа юм. Тийм болохоор бүгдээрээ эр, эм гэлтгүй бүх хүүхдийг багаас нь маш зөв хүмүүжүүлж, зөв үлгэр дууриал үзүүлцгээе. Охин хүүхдийг хайр дүүрэн өсгөхөөс гадна мөн амьдралын хатууд сургаж, хатуужилтай, хүмүүжилтэй, тэвчээртэй болгох ёстой. Эрэгтэй хүүхдийг ч мөн амьдралын хатуу хөтүүд сургахаас гадна хайр ямар гоё зөөлөн байдаг юм бэ гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Мөн өөрийнхөө бүх мэдрэмжийг ил гаргаж байх ёстой гэдгийг сургацгаая. Тэр цагт хайр дүүрэн охин, хатуужил дүүрэн охин, хайр дүүрэн хүү, хатуужил дүүрэн хүү нэгдэж гэр бүл болоход үр хүүхдээ яг л тэр зүйлээр өсгөөд бид нар нэг л мэдэхэд 20-30 жилийн дараа тогтсон хэвшмэл ойлголт маань арилж хүн бүхэн тэгш эрхтэй, хүн бүхэн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх ёстой гэдэг ойлголтод 100 хувь хүрэх болов уу гэж бодож байна. Ирээдүйн сайн сайхны тухай хүн бүхний тэгш эрхийг хангахын тулд өнөөдрөөс эхлэн би ч мөн үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ анхаарч, тодорхой хэмжээнд үлгэр дууриал болохыг хичээж байгаа. Хамтдаа бүгдээрээ хичээцгээе. Өнөөдөр миний эрх чөлөө таны эргэн тойрны хүмүүсийн эрхээр хязгаарлагддаг шүү гэдгийг хүн бүхэн ойлгоцгооё гэж уриалъя.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.74.8Зочин   • 2021, 12 сарын 7. 8 цаг 05 минут

Сайхан зөвлөгөө байна баярлалаа

103.212.119.26з   • 2021, 12 сарын 6. 20 цаг 04 минут

бүхий буруу хүчирхийлэл сурталчилсан кино үүнийг залу эцэнг эхүүд хөдөөний гаралтай хүмүүс зайлшгүй соёл мэт хүлээн авч үздэг

192.82.90.127Зочин   • 2021, 12 сарын 6. 17 цаг 29 минут

За чи дут

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.