2022 оны 1-р сарын 10
14 цаг 40 минут

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар төрлийнхнөөрөө төрийн албыг дүүргэх нь ээ

Алдарт “30 гэр бүл”-ийн тухай яриа ид тархаж байхад нэг төлөөлөгчөөр нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гэр бүлийг нэрлэж байлаа. Энэ яриаг АН-ын спикер З.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы индэр дээр хэлж байв. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдохдоо “Манай гэр бүл гурван өрөө байранд буйдангаа тойроод амьдардаг. Манай гэр бүл улсаас усны тэрэг ч авч байгаагүй” гэх өрөвдүүлэх тайлбар хийж, өнөөх “30 гэр бүлийн нэг” гэх яриа тэгсхийгээд мартагдсан байдаг. Тэгвэл Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг яагаад “Монголыг эзэгнэсэн 30 гэр бүлийн нэг” гэж цоллож байсныг болон тэр ямар улс төр, бизнесийн бүлэглэлд хамаардаг, төрд орсон цагаасаа ураг, төрлийнхнөө төрийн албанд хэрхэн томилсныг нь баримттай хүргэе.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЭХНЭР МОНГОЛБАНКНЫ МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ГАЗРЫН ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Санхүү, Эдийн засгийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998 оноос Монгол банкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, 2002 оноос ахлах эдийн засагч, 2005 оноос хэлтсийн дарга, 2016 оноос Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж буй. Р.Саранцэцэгийн хувьд олны өмнө ил гараад байдаггүй ч хэд хэдэн удаа нийтийн анхааралд өртөж байсан. Тухайлбал, 2020 онд Р.Саранцэцэгийг Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилох тухай яриа гарсан ч “Ч.Хүрэлбаатарын эхнэр буюу Сангийн сайдын эхнэр Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллах нь ашиг сонирхлын илтэд зөрчил” гэж шүүмжлүүлээд буцаж байсан юм. Мөн өнгөрсөн онд 50 мянгатын дэвсгэртийг зах зээлд гаргах яриа гарсан. Тухайн үед Р.Саранцэцэг “Том дүнтэй мөнгөн дэвсгэртийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн нь сөрөг үзэгдэл биш” гэх агуулгатай ярилцлага өгч, нийтийн шүүмжлэлд өртөж байсан юм. Түүнчлэн Р.Саранцэцэг хувиараа бизнес хийж, компани удирдаж байсан намтаргүй ч 2020 оны ХОМ-тээ 303 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, 616 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлж байжээ.

ХАДАМ АХ Р.ГАНБОЛДЫН НӨЛӨӨ

Дээр дурдсанчлан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэрийг Равжингийн Саранцэцэг гэдэг. Тэгвэл Р.Саранцэцэгийн төрсөн ахыг Р.Ганболд гэдэг бөгөөд өдгөө “Юнител” группийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажилладаг. Р.Ганболдын тухайд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуульд багшилж байгаад “Интерактив” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажилласан. Түүнээс хойш Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт хэлтсийн дарга, “Скайтел” ХХК-ийн Ерөнхий захирал, “М-Си Эс” группийн Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бизнес хариуцсан захирал, “Юнител” ХХК-ийн Ерөнхий захирлаар тус тус ажилласан бөгөөд 2017 оноос хойш “Юнител” группийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм.

Мөн Р.Ганболд зөвхөн “М-Си-Эс” групптэй хамааралтай биш бөгөөд дотоодод томоохонд тооцогддог “Премиум групп”-т ч түүний нөлөө бий. Тухайлбайл, Р.Ганболд “Ган вэнчюрс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг бол “Руссо моторс” ХХК, “Стюдент эдьюкейшн эра” ХХК-д хувь эзэмшигчээр бүртгэлтэй. “Руссо моторс” ХХК-ийн эцсийн эзэмшигч нь “Премиум групп” ХХК. “Премиум групп” ХХК нь таван охин компанитай бөгөөд бусдаасаа жижиг ч, нийтэд их танигдсан нь “Сэнтрал Экспрэсс Си Ви Эс” ХХК буюу зах зээлд танигдсан нэр нь “CU” сүлжээ. Р.Ганболд одоо тус сүлжээний ТУЗ-ийн хараат бус гишүүнээр давхар ажилладаг. Улс төрийн хүрээлэлд өрнөөд өнгөрсөн нэг сонирхолтой яриа байдаг. Хадам ах Р.Ганболдынхоо төлөө буюу тэдний олон жил ярьсан дижитал банкаа байгуулахад нь төрийн талаас дэмжлэг үзүүлж байгаа юм биш биз гэж хардах нэг өнцөг байна. Энэхүү “М” төслөө БНСУ-ийн “КТ” групптэй хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, хүний нөөц гээд бүх бэлтгэл ажил хангагдсан ч Монгол банкнаас лицензийг нь өгөхгүй гацаасан гэдэг.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНБОЛД НЬ ТУВА УЛСАД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛОГДСОН

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд нь жил гаруйн өмнө Тува Улсын Кызыл хот дахь Ерөнхий консулаар томилогдсон. “Төрсөн ахыгаа Ерөнхий консулаар томилууллаа” гэх шүүмжлэл гарсан ч Ч.Хүрэлбаатар “Манай ах хойно сургууль төгссөн, Тувагийн удирдлагуудтай сайн харилцаатай байдаг учраас Ерөнхий консулаар томилсон байх” гэж ам таглаад өнгөрч байв. Ч.Ганболд нь өмнө Увс аймгийн Хөдөө аж ахуйн газар, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан. Дараа нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Тувад суух Ерөнхий консулаар томилогдсон юм. Тэрбээр төрсөн дүү нар болон Ч.Гантулга, Ч.Гансүх нар болон Ч.Хүрэлбаатарын хүү Х.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан К.Дэмбэрэл нарын хамт “Бээст грэен” ХХК-ийг эзэмшдэг. Түүнчлэн Ганболдын Дэлгэр нь “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн Техник, инженерийн албаны даргаар ажиллаж байсан. Мөн Ганболдын Уянга нь Татварын ерөнхий газарт ажиллаж байсан.

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНТУЛГЫН ХҮҮХДҮҮД ДЭД КОНСУЛ, ТӨСЛИЙН УДИРДАГЧААР ТОМИЛОГДСОН

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгыг “Хотгор шанага”-ын уурхайн дуулианаар эчнээ таньдаг болсон. Увс аймгийн Бөхмөрөн суманд байх “Хотгор шанага”-ын уурхайг солонгосчуудад зарсан хэрэгт Б.Алтангэрэл, Ч.Хүрэлбаатарын төрсөн Ч.Гантулга нар нэр холбогдож, тухайн үедээ л дуулиан болж байлаа. Тэр үед Ч.Гантулга нь “Б.Алтангэрэлд мөнгө зээлдүүлснийхээ барьцаанд “Хотгор шанага” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан. Гэхдээ Б.Алтангэрэл уурхайгаа Солонгосчуудад зарахаар болсон гээд зээлсэн мөнгөө төлөөл бидний харилцаа тасарсан” гэж мэдүүлснээр дуулианыг намжааж байв. Гэхдээ Улсын бүртгэл Ч.Гантулга, Ч.Гансүх, Б.Алтангэрэл нар одоо ч “Шанага транс” гэх уул уурхайн чиглэлийн компани эзэмшдэг хэвээрээ ажээ.

Ч.Гантулгын тухайд цөмийн физикч мэргэжилтэй, физик-математикийн ухааны доктор, “Тохир” ХХК-ийн захирлаар ажилладаг. Тохир гэдэг нь тэдний ургийн овог юм. Гэхдээ энэ компани хар түүхтэй компани бөгөөд 2014 оны хоёрдугаар сард ТЕГ-аас Татварын хууль зөрчсөн, Импортын бараанд НӨАТ төлсөн мэт хуурамч тайлан үйлдсэн аж ахуйн нэгжүүд дотор Ч.Гантулгын “Тохир” ХХК багтаж байсан юм. Түүнчлэн Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэн нь “ТБМГ” ХХК, “Гүүдстар майнинг” ХХК, “Футур техно” ХХК, “Грийн фейлд” ХХК, “Монтек” ХХК, “Цөмийн технологи зохистой хэрэглээ” ТББ-ыг тус тус эзэмшдэг ажээ. Эдгээр компаниудын үйл ажиллагаа ихэд далд байдаг бөгөөд “ТБМГ” ХХК нь Богд хан уулын Ташгайн аманд таван га газар эзэмшиж байгаа, өнгөрсөн оны хоёрдугаар сард цуцлуулсан түүхтэй. Сонирхуулахад, Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэнгийн дүү Б.Бат-Ирээдүй нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн даргаар ажилладаг ажээ.

Ч.Хүрэлбаатарын оролцоотой байж болох, Ч.Гантулгын гэр бүлд хамаарах томилгооны хувьд Ч.Гантулгын охин Г.Энхболор нь 2018 оны есдүгээр сард Хонконг дахь дэд консулаар томилогдсон. Мөн охин Г.Энхцацрал нь төрийн статустай Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн мэргэжилтнээр ажиллаж байжээ. Энэ мэтээр түүний ойр дотнынхныг хаана, ямар албан тушаалд заларч байгаа мэдээлэл тасралтгүй цуварна. Дараагийн дугаарт түүний улсаас зарласан тендерүүдийг “дүү” нарынхаа оролцоотойгоор хэрхэн хамдаг баримтыг дэлгэх болно.

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.41.63Зочин   • 2022, 1 сарын 31. 18 цаг 37 минут

Сайдын ах дүү гээд төрд ажиллаж болохгүй болж ч болохгүй л дээ. Өөрсдөө л чадаж байвал ажиллаж л байг л дээ. Хөгжлийн банкинд холбогдсон нөхөдүүд л өө хайж байх шиг байна.

66.181.161.111Көвүү нь цэвүү нь   • 2022, 1 сарын 14. 12 цаг 13 минут

Манаа нь нутакей нь көвүү нь цовк нь үудей нь пайнөүүү

103.10.23.170иргэн   • 2022, 1 сарын 13. 20 цаг 00 минут

Мэдлэг боловсрол удам сайтай хүмүүс сайн л ажил алба хашна ш дээ тийм хүмүүс эцэст нь хариуцлагатай байдаг шүү

139.5.218.156Иргэн   • 2022, 1 сарын 11. 22 цаг 54 минут

Зугаа цэнгэлээ худалдаж авч чаддаггүй нэн ядуу хүмүүс л хүн судлал хийдэг юм. Бусдын гэрийхнийг судалж байхын оронд концерт үзвэрүүд үзэж, интернэт ба тв-ээс кино татаж үзэж, спорт фитнессээр хичээллэж, ном сэтгүүл уншиж, хөдөө аяллаар явж болдог шүү дээ.

66.181.161.116Кел ам нь мэдекдэкүей пөен   • 2022, 1 сарын 11. 19 цаг 07 минут

Энэ кулкайч түөрд кел нь медекдегкү кедне күмүүсеэр дүүркеэд түөрейн ажлейк нь цаатуусайр үйдейг күргесэн палай кукайч байгаеө

139.5.216.142Зочин   • 2022, 1 сарын 11. 12 цаг 35 минут

Чадлаараа тушаал дэвшин ажиллаж байгаа юм бишүү боловсролтой бол боловсролтой сайн хөвгүүд төрүүлсэн Чимэд гуайд талархаж байна Өөрсдийн чадлаараа ажлаа хийж байгаа байгаа хүмүүсийг бүү үзэн яд Хүрэлбаатар шиг зүтгэж улс орныхоо хөгжлийн төлөө ажилладаг боловсон хүчин тийм ч олон биш байхаа Энэ хүнийг тэвчихийн аргагүй дарамтлахаа боливол яасан юм

202.21.104.2Зочин   • 2022, 1 сарын 11. 12 цаг 25 минут

ГӨЛГӨӨ ЯАСНЫГ МЭДЭЖ БАЙГАА БИЗ ГЭДЭГ ШИГ КАЗАХСТАНД ЮУ БОЛСНЫГ МЭДЭЖ БАЙГАА БИЗ.

49.0.156.20Зочин   • 2022, 1 сарын 11. 11 цаг 17 минут

Энэ хүний эсрэг хар паир их хийх болжээ Эрх ашиг нь хөндөгдсөн луйвар булхайг нь илчилээд байгаа болохоор л зохион байгуулалттай дайрч давшилж байх шив Хаан банкны хувьцаатай л холбоотой доо Бас нэг банканд найдвар муутай байхад зээл өглөө гэж шүүмжилсэний хариуг барь байгаа ухаантай юм бол уу даа

202.21.100.210Зочин   • 2022, 1 сарын 11. 10 цаг 41 минут

Ч.Хүрэлбаатар мэдлэг боловсрол гүйлгээ ухаан сайн санхүүгээр олон жил бэлтгэгдсэн Монгол төрийн хар хүн шүү дээ. Санхүү эдийн засагч нь төрдөө ажиллаж бөх барилддаг нь зүлэг ногоон дэвжээгээ сайхан бороожуулан услан ногооруулж өөрийн чаддаг ажлаа хийж байвал зүгээр дээ.

192.82.82.244Зочин   • 2022, 1 сарын 11. 10 цаг 38 минут

Huhai har duruwduud turuus zailahgui yumaa

202.179.25.69Зочин   • 2022, 1 сарын 11. 9 цаг 48 минут

Энэнд нэг их бухимдаад байх хэрэг юу байна. Манайхны өөр хоорондоо хийж буй атаа жөтөөнөөс болоод улс маань Хятад, Канад, Австралиудаар дүүрлээ. Одоо болиоч ээ: Эх эцэг нь хүүхдүүдээ сайхан боловсролтой болгосон нь буруу юу. Яахаараа Хүрэлбаатарын ах дүү, хүүхдүүд боловсрол олж авч, улс, хувьдаа амжилттай ажиллаж болохгүй гэж. Цаана чинь манайд ажиллаж буй Канад, Австралын уурхайн эзнүүд байгаль орчныг сүйтгэхийн тулд б/о үнэлгээ хийх журмыг хүртэл өөрчлүүлж, газар нутгийн байгалийн онцлогийг балархайтуулж, бүдгэрүүлсээр байна. Энэнд анхаар

202.55.191.194Зочин   • 2022, 1 сарын 11. 9 цаг 25 минут

төрд мэдлэг боловсролтой хүн ажиллаж болдоггүй бас бяртай мунхаг хүн ажиллаж болохгүй гэх юм яг ямар хүн ажиллах ёстойг хуулиндаа заагаад өгчихвөл би бас улс төрлүү өөрийгөө орох хүн мөнүү бишүүгээ шийдчихмээр байдаг шал дэмий шал арчиж 20 жил боллоо

64.119.22.206Үнэн   • 2022, 1 сарын 11. 7 цаг 00 минут

Ер нь бол дарангуйлалтай оронд эрх баригчид нь ингэж төрийг үр хүүхэд, ах дүү, хамсаатнаараа дүүргэдэг. Зимбабвед ерөнхийлөгч Мугабе өөрийнхаа авгайг дэд ерөнхийлөгч болгож, Никарагуад Ортега хүү охин хоёроо ерөнхийлөгчийн зөвлөх болгож, Хойд Солонгост Ким нар өвөө, аав, хүү гээд үе залгамжлан төр барьж байна. Тэд өөрсдийгөө бусдаас илүү, боловсролтой чадалтай, дээгүүр учраас ингэж төрийн эрхийг үр хүүхэд, гэр бүлээрээ барьдаг гэж хэлдэг. Гэтэл тэдний улс орон хамгийн ядуу, ард иргэд нь ажилгүй, гуйлгачин, өлсгөлөн нэрвэгдсэн байдаг.

192.82.81.92Төрийн бул хар чулуу   • 2022, 1 сарын 11. 5 цаг 26 минут

Ч.Хүрэлбаатар Монголын төрд яах аргагүй хэрэгтэй санхүү эдийн засгийн бэлтгэгдсэн боловсон хүчин шүү дээ. Яагаад ч юм Х.Баттулга ба түүний найзуудын хачин муухай зан үйлд саад болдог бул хар чулуу юм

76.123.139.230иргэн   • 2022, 1 сарын 11. 3 цаг 02 минут

За Долгорсүрэнгийн шуналын хоёр тулам л үүнийг бичүүлж байгаа. Хурдхан шиг ах дүү хоёырг шоронд хийгээч ээ, Хүрэлсүхээ. Алийн болгон хөх няц болтлоо зодуулан барин ингэж явах юм. Эрх биш нэг улсын ерөнхийлөгч байна даа, Хүрэлсүх минь.

139.5.218.24Зочин   • 2022, 1 сарын 10. 23 цаг 20 минут

Хөлсний бичээч байна Мэдлэг чадвартай хүнээр ажил хийлгэх нь тустай

139.5.218.156Иргэн   • 2022, 1 сарын 10. 19 цаг 27 минут

Зугаа цэнгэлээ худалдаж авч чаддаггүй нэн ядуу хүмүүс л хүн судлаачид хийдэг юм. Бусдын гэрийхнийг судалж байхын оронд концерт үзвэрүүд үзэж, интернэтээр кино татаж үзэж, спорт фитнессээр хичээллэж, ном сэтгүүл үзэж, хөдөө аяллаар явж болдог шүү дээ.

202.9.46.43УБ   • 2022, 1 сарын 10. 19 цаг 17 минут

ер нь боловсролтой мундаг хүмүүс байнаа

202.9.46.129Зочин   • 2022, 1 сарын 10. 18 цаг 47 минут

24 жил монгол банкинд ажиллаж байгаа хүн байна. Газрын дарга хийлгүй яадаг юм. Боловсролтой л хүн байна. Заримдаа хэт туйлшрах юм.

103.229.123.158ДД   • 2022, 1 сарын 10. 18 цаг 09 минут

Өндөр албан тушаалтан гээд байгаа дарга цэргүүдийн хамааралтай хүмүүс мэргэжил мэдлэг чадвар нь хүрч байгаа үед ямар нэг албан тушаал, удирдах ажил хашиж болно биздээ. Өөрийн хүч мэдлэг хүрэхгүй хүмүүс дэмий атаархаж синсаац үүсгэхээ боль. Хэн мэдлэг чадвартай, үнэнч шудрага нь ажиллах хэрэгтэй шүүдээ. Энэ бол захиалагат зүйл байна. Ер нь бол атаа жөтөө нь ажил, амьдралын дайсан байдаг.

103.10.20.49Отгоо   • 2022, 1 сарын 10. 17 цаг 10 минут

Эзэмшсэн мэргэжил боловсрол нь тухайн албан тушаал хаших эрхтэй л улс байна шдээ. Хүрэлбаатарын эхнэр үр хүүхэд, хамаатан садан байгаа нь тэдний буруу юмуу. Аливаа зүйлд зөв өнцгөөс нь харж бусдыг муулж үз.Дандаа зөв яваа зүтгэлтэй хүмүүс рүү дайрч давшилж байх юмаа. Хаашаа ч үзэл бодолтой тулгай тойрсон араншинтай улс юм бэ дээ чааваас даа хөөрхий дөө.

49.0.137.164Estoi yum uzeegui novsh   • 2022, 1 сарын 10. 17 цаг 06 минут

Muu Hog we !

64.119.29.63Зочин   • 2022, 1 сарын 10. 16 цаг 33 минут

Хулгайчууд ...түй

112.72.15.78зочин   • 2022, 1 сарын 10. 16 цаг 17 минут

Энэ бол цэвэр атаа жөтөө байна.

202.126.93.206Зочин   • 2022, 1 сарын 10. 16 цаг 04 минут

ганц Хүрэлбаатар ч ингээд байгаа юм биш шүү дээ нийслэлийн хэт төвлөрөл бол үе үеийн ИХГ-ийн дагуулж ирсэн хүмүүсээс үдэлтэй шүү. Хуучин аймгийн засаг дарга байгаад гишүүн болсон нөхөд аймгийн бараг бүх секторт байсан хамтран ажиллаж байсан хүмүүсээ дагуулаад ирдэг шүү. тэд ирчээд ажилгүй суухгүй нь ойлгомжтой тиймээс л энэ төрлийн алба үүсээд байгаа юм гэхдээ ирэгсэд нь ямар нэгэн албан тушаалд хүрдлээ бол тус бүр өөрсдийнхөө хүмүүсийг дууддаг шиг байгаа юм тэгээд л том том ярьсан оркууд УБ-аар дүүрч байна даа

66.181.183.231Зочин   • 2022, 1 сарын 10. 15 цаг 16 минут

Чадалтай боловсролтой төрөлтэй гэдэг чинь одоо гэмт хэрэг болох нь уу? Монголчууд эртнээс хүүхдүүдээ номтой боловсролтой болгохыг чухалчилж ирсэн. Одоо яах юм, нэг л хүүхдээ сургуульд оруулаад тэр нь юманд хүрвэл бусдых нь зам хаагдана гээд үлдсэн хүүхдүүдээ боловсролгүй үлдээх хэрэг үү?

43.228.130.232Зочин   • 2022, 1 сарын 10. 15 цаг 15 минут

kkk xari ene bol ervvl vzegdel shvv. vnxeer shalguuriign xangaj bgaa bol xen guai ch xaanch ajillaj bolon shvv dee.

202.21.100.210Хорсол ч ирлээ дээ   • 2022, 1 сарын 10. 15 цаг 13 минут

1998 онд өндөр боловсролтой банканд ажилд орсон юм байна 24 жилийн өмнө Ч.Хүрэлбаатар эхнэртээ нөлөөлөх албан тушаал хашсан гэж үү? Тодорхой бичих хэрэгтэй ер нь эхнэр хүүхдээр гоожлоод хэрэггүй биз. Юнител гэдэг хувийн компани ашиг сонихолын зөрчил байж таарахгүй Тувагийн ерөнхий консул энэ тийм хүн гйхаад байх ч алба биш дээ. Сүүлийн үед Ч.Хүрэлбаатар яагаад ч юм банкны асуудлыг хөндөж гаргаад байгаад хорсоод байгаа юм байхдаа. Ч.Хүрэлбаатараас өшөө сайн ухаж муу юм гарга жижиг юм хайгаад яах юм вэ???

202.179.11.230mgl   • 2022, 1 сарын 10. 15 цаг 11 минут

huuliar iimerhuu yumiig horimoor baigaa yum. tiim alban tushaalaas dooguur alban tushaald gedeg ch yum uu. gadniihanaas turshlaga sudlah ni zuv.

103.212.116.162Зочин   • 2022, 1 сарын 10. 14 цаг 55 минут

үнэхээр толгойтой боловсролтой хүмүүс бол ажиллаж л байг дээ ямар хүрэлбаатарын төрөл гээд ажил хйихгүй суух юм уу битгий тамын тогооны үлгэр яриад бай л даа

195.239.33.2энэ хун өөрийгөө магтаад ...   • 2022, 1 сарын 10. 20 цаг 17 минут

зочин

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.