2022 оны 1-р сарын 12
8 цаг 59 минут

Г.Амартүвшин: Хаан банкны Япон талын эзэмшигчтэй холбоотой мэдээллийг УИХ-д танилцуулна

Цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.

-Хаан банкны өмчлөлтэй холбоотой асуудал маргаан дагуулж байна. Энэ хүрээнд ажлын хэсгийн багт ажиллаж байгаа гишүүний хувьд ямар мэдээлэлтэй байна вэ?

-Өмчлөгч гэхээс илүүтэйгээр хувьцаа эзэмшигч буюу эцсийн эзэмшигч хэн болох дээр асуудал үүсээд байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний бие орсон. Ажлын хэсэг хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт, Банкны тухай хуульд жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэр хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж байгааг хянах үүрэгтэй. Хоёрдугаарт, арилжааны банкуудад байршсан төрийн сангийн эх үүсвэр, татвар төлөгчдийн мөнгөний эрсдэлгүй байдлыг хангаж чадаж байгаа эсэхийг шалгах ажлыг хэсэг байгуулсан.

-Шалгалтын ажлууд ямар түвшинд явж байгаа вэ?

-Материалуудтай танилцаж байна. Урьдчилсан байдлаар ажлын хэсгийн гишүүд Монголбанкны удирдлагуудтай уулзсан. Одоогоор материал, статистик тоон мэдээллүүдээ цуглуулж байна.

-Япон талын хөрөнгө оруулагчаас гомдол гаргасан гэх мэдээлэл АТГ-т хүргэгдсэн гэгдээд буй. Энэ мэдээлэл та бүхэнд ирсэн үү?

-Тэр мэдээлэл ирсэн. Хаан банктай холбоотой асуудлаар санаа зовоож байгаа зүйл нь Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүү эзэмшихгүй гэсэн хатуу хязгаарлалт байгаа. Мөн Монголбанк аливаа арилжааны банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл арилжааны банкны хувьцааг нэг ААН худалдаж авдаг. Тухайн ААН-ын ард хэн гэдэг иргэн хуулийн этгээд байгаа вэ гэдгийг тогтоох үүрэгтэй. Япон талын мэдээллүүдтэй бид танилцаж байгаа. Ойрын хугацаанд ажлын хэсэг хуралдаж, мэдээллүүдээ нэгтгээд тогтоол гаргаж УИХ-д танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөгийн зээл авсан талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Эргэн төлөх чадвар багатай банкинд энэ хэмжээний мөнгө зээлдүүлж байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанк арилжааны банкуудад санхүүжилт өгөх нь хэвийн. Эх үүсвэр нь хэцүүдсэн, төлбөрийн чадвар нь муудсан банкуудад Төв банк тодорхой хэмжээний санхүүжилт өгөх эрхтэй. Зөвхөн Монголд ч бус, бусад орны Төв банкууд ч ийм үйл ажиллагаа явуулдаг. ҮХОБ-тай холбоотойгоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон төрийн өмчид компаниудын эх үүсвэр байршаад удаж байгаа. Үүнийг миний зүгээс тухайн банкны үйл ажиллагаа сайжраагүй, төлбөрийн чадвар нэмэгдээгүй байхад санхүүжилт өгөх шаардлагатай байсан эсэх нь өөрөө том асуултын тэмдэг гэж үзэж байна.

-Эдийн засгийн байнгын хороогоор зээлийн хүү ажил хэрэг болж үр дүнгээ өгч чадсан эсэх талаар хэлэлцлээ. 10 их наядын хөтөлбөр хэр зэрэг үр дүнтэй байсан бэ?

-Өчигдрийн хуралдаанаас тоон мэдээлэл сонсоход 10 их наядын хөтөлбөр маш сайн үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Засгийн газар тавьсан зорилтондоо хүрсэн байна. Иргэдийн цалингийн зээл, хэрэглээний зээлийн хүү төдийлөн буураагүй байна гэсэн гомдол ирж байгаа. Хэрэглээний зээл 1-3 жилийн хугацаатай гэрээтэй байдаг. Жишээ нь, жилийн өмнө сарын 1.8 хувийн хүүтэй цалингийн зээл авсан бол гэрээнийхээ хугацаанд 1.8 хувиараа л төлнө. Гэтэл зах зээлийн шинэ зээлийн хүү 1.5 болчихвол 1.8 хувиар авсан хүн түүнийг хүртэх боломжгүй. Тиймээс зээлийн гэрээ хугацаатай учраас тухайн хугацаа нь өнгөртөл зээлийн хүү буурахгүй.

Харин ААН-үүдийн хувьд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг 10 их наядын санхүүжилтийн хүрээнд нэлээд авсан байна. Миний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа нэг зүйл нь арилжааны банкууд шинэ харилцагчдаа санхүүжүүлэхгүй, өмнө зээл авч байсан харилцагчдаа дахин санхүүжүүлж байгаа зүйл харагдаж байна. Өмнө нь зээл авч байгаагүй харилцагчдад бага зэрэг төвөгтэй нөхцөл байдал үүссэн гэж хараад байна.

-Иргэн, ААН-үүд зээлэнд хамрагдах боломж нь харилцан адилгүй байна гэх шүүмжлэл байна. Тийм үү?

-ААН-үүдийн хувьд хүртээмж харьцангуй боломжийн байгаа гэж бодож байна. Жижиг болон бичил зээлийн харилцагчдад арай хүндрэлтэй байгаа гэсэн мэдээлэл байна. Хэрэглээний зээлийн хувьд банкууд бага зэрэг болгоомжилсон байдалтай байх шиг байна. Инфляцын өсөлттэй холбоотойгоор иргэдийн орлого төдийлөн нэмэгдээгүй үед зарлага нэмэгдэж, зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэдэг мэдээллүүд байна.

-Ярилцсанд баярлалаа.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.119.120   • 1 сарын 12. 17 цаг 58 минут

odooch mongold hujaagin erliiz bish bol hun bish bolson tsag uyedee

202.179.25.219Зочин   • 1 сарын 12. 16 цаг 48 минут

luivarchin ger buliin Sumiabazar , Davgadorj ed nariig sain schalgaj ter chirk ,bas banknii neren dor masch mongo ugaalt chiideg. Uuniig ESaid meddeg tegeed yagaad zogsooj bolodoggui um be!, ene Amartuvschin gischuun ymarch sul ,udaan um be! , chanartai schlgaad il tod medeeleechee.

202.179.11.230mgl   • 1 сарын 12. 12 цаг 34 минут

Sumiyabazar Mongold gai boloh ni dee. Tuuhend ner ni muugaar uldene.

76.123.139.230иргэн   • 1 сарын 12. 9 цаг 13 минут

ХААН банкыг авсан японууд гэмт хэргийг мөнгийг угааж байсан тул Японы прокурор шалгаж байгаа. УХНА дуракаа, Долгорсүрэнгийг шуналын хоёр туламыг одоо л хазаарлахгүй бол наад хоёр чинь мөдхөн Түвшинбаярын араас орно шүү. Улсын ерөнхийлөгч байж хөх няц болтлоо зодуулаад хүссэн хотын даргын албан тушаалыг нь өгч байдаг, арай л арчаагүй байна. Цагдаа, прокурор нь гөлгөнөөд л дуугүй.

Шинэ мэдээ

Мэдээллийн сайтуудын дунд “News-15” спортын наадам зохион байгуулна8 цаг 16 минутын өмнөЭэлжит бус чуулган маргааш хуралдаж, тэтгэвэр нэмнэ8 цаг 18 минутын өмнөГарын урыг гайхуулам "Хос уянга"1 сар 27. 13:55Цаглашгүй их өв "Цаасан хайчилбар"1 сар 27. 13:39Ж.Гантулга: Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг эмгэг үүсдэг1 сар 27. 13:30Хятадын уламжлалт соёл "Шинийн бэлтгэл"1 сар 27. 13:21Чөлөөт цаг бол хөгжих боломж1 сар 27. 13:20Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын “ургийн мод“1 сар 27. 12:45Б.Мөнхбат "Монголросцветмет"-ыг самарсаар байна1 сар 27. 12:30Мексикийн хар тамхины наймаа, авлигын асуудлыг сурвалжилсан хоёр сэтгүүлчийг долоо хоногийн дотор хөнөөсөн байна1 сар 27. 12:16Лифтний хонгилд унасан хүү эмнэлэгт очоод амьсгал хураажээ1 сар 27. 11:09ЭМЯ: 2273 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн энджээ1 сар 27. 11:06Коби Брайнт болон түүний охин Жианна нарын дурсгалыг хүндэтгэн тэдний осолдсон газар тэдний хөшөө байрлуулжээ1 сар 27. 11:06Д.Амарбаясгалан: Ёс зүй, хариуцлага алдсан Ё.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн1 сар 27. 11:03Лифтэнд хүүхэд эндсэн байр ЭКО КОНСТРАКШНЫХ байжээ1 сар 27. 10:59АТГ: Эрүүгийн хоёр хэргийн 15 объектод нэгжлэг хийлээ1 сар 27. 10:58Ковид19-ийн вакцин тойрсон асуултуудад ТЭД ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ1 сар 27. 10:56ДЭМБ-аас КОВИД-19-ийн эсрэг 2 шинэ эмийг зөвлөж байна1 сар 27. 10:55СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, явган шуурна1 сар 27. 10:5366,934 хүний нэг удаагийн хэрэглээний мансууруулах бодисыг хураан авчээ1 сар 27. 9:53Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг ЗГ-т өглөө1 сар 26. 16:30УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Хөгжлийн банканд 6 сар ажиллахдаа зээл олгох шийдвэр гаргаж байгаагүй1 сар 26. 16:25АТГ: Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа1 сар 26. 15:30Замын-Үүд боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна1 сар 26. 15:22“Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна1 сар 26. 15:21“Халдварын давлагаа үүсвэл цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хойшлох эрсдэл байна“1 сар 26. 15:17Л.Энх-Амгалан: МСҮТ, их, дээд сургуулиуд II сарын 7-ноос цахимаар хичээллэнэ1 сар 26. 15:15“3-5 настнуудыг II сарын 14-нөөс цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна“1 сар 26. 15:13“Хилийн боомтоор нэвтрүүлж буй чингэлгийн тоог нэмэгдүүлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна“1 сар 26. 15:11Х.Нямбаатар: ТББ нэрээр ашгийн төлөө хуулийн этгээдүүд үйл ажиллагаа явуулж байна1 сар 26. 13:05
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.