2022 оны 1-р сарын 12
9 цаг 37 минут

Утаа зөвхөн “Байгаль орчны асуудал” уу

       "Шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэнээс болоод агаарын бохирдол ихсээд байгаа юм шигээр 2 өдөр ярилаа, сэвлээ. Бүр УИХ-ын гишүүд дэлгэцийн өмнө БОАЖ-ын сайдаасаа асуусан мэтээр зарим нэг нөхдүүд сэвэв. Уг нь шахмал түлш тойрсон асуудлыг УИХ-ын гишүүд маш сайн мэдэж байгаа. Тэд өнгөрсөн жил “Утааг 50 бууруулж чадлаа. Ирэх жил 80 хувь болгоно” гэж ирээд л лоозогнож байсан.

Тэгтэл давхар дээлийн сургаар тараа таниулж нийслэлийн утааг бууруулахад хувь нэмрээ оруулах нь битгий хэл хэн нэгнийг буруутгаж, бүр яллах гэж чичирч байгаа нь харагдаж байна. Ингэж увайгүйтэж байхаар нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд 26 мянгаар нэмэгдсэн нь бага боловч нөлөөлсөн. 2014 оноос хойш айл өрхүүдийн зууханд шинэчлэлт ер хийгээгүй.

Зориулалтын зуухны үнэ дор хаяж 500-800 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэх зэрэг шалтгаан утаа ихсэхэд нэмэрлэж байгааг яагаад хэлэхгүй байгаа юм бол. Өнөөдөр зөвхөн түлшний үнийг хөнгөлж бусад асуудлыг нь орхигдуулсан учраас утаа нэмэгдэж байгаа юм Товчхондоо бол зориулалтын зуухан 4-5 цаг шатаж байж дуусах ёстой шахмал түлш энгийн зууханд 2-3 цаг шатаад дуусчхаж байна. Түүнээс биш үнийг нь хөнгөлчхөөр айл өрхүүд их түлээд байгаа хэрэг огтоос биш.

Айлын гэр дээр утааны тортог, хөлдөөх гээд гадаа тавьсан буузны өнгийг хараад гишүүд юм бодох ёстой байтал салбарынхаа сайдыг боорлох маягтай байгаа нь шууд утгаараа “Давхар дээл”-тэй холбож бодоход хүргэж буй юм. Уг нь УИХ-ын гишүүдийг тойргийнх нь ард иргэд нэрнийх нь өмнөх жижигхээн дугуйг хүрээнээс нь халиачхалгүй их л цэвэрхэн дугуйлж байж гаргаж ирсэн. Тэгвэл гишүүд эргээд яагаад сонгогчдодоо тэдэн шиг нямбай, сэтгэл гаргаж яагаад болохгүй гэж... Нөхцөл байдал, бодит үнэн ийм байгаа нь дор бүрнээ нийслэлийн утааг бууруулахад нэг зэрэг ажлаа хий гэдгийг харуулж буй хэрэг.

Тэгээд ч Засгийн газрын хуралдаан дээр ярьсан асуудлыг өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ярьсан мэтээр 180 хэм эргүүлэх сонирхол хэнд байгаа нь ч сонин юм. Утаа бол зөвхөн БОАЖЯ-ны асуудал биш, нийслэлд ажиллаж, амьдарч байгаа дарга цэрэг, Дагдан Готов, УИХ-ын гишүүн, уранхай ноорхой хувцастай хэний ч асуудал. Яагаад гэвэл бид бүгдээрээ нэг л агаараар амьсгалж байгаа учраас тэр.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.112Зочин   • 1 сарын 12. 12 цаг 32 минут

https://www.youtube.com/watch?v=WfGMYdalClU

202.9.46.112Зочин   • 1 сарын 12. 12 цаг 29 минут

https://www.youtube.com/watch?v=WfGMYdalClu

Шинэ мэдээ

Мэдээллийн сайтуудын дунд “News-15” спортын наадам зохион байгуулна8 цаг 23 минутын өмнөЭэлжит бус чуулган маргааш хуралдаж, тэтгэвэр нэмнэ8 цаг 26 минутын өмнөГарын урыг гайхуулам "Хос уянга"1 сар 27. 13:55Цаглашгүй их өв "Цаасан хайчилбар"1 сар 27. 13:39Ж.Гантулга: Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг эмгэг үүсдэг1 сар 27. 13:30Хятадын уламжлалт соёл "Шинийн бэлтгэл"1 сар 27. 13:21Чөлөөт цаг бол хөгжих боломж1 сар 27. 13:20Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын “ургийн мод“1 сар 27. 12:45Б.Мөнхбат "Монголросцветмет"-ыг самарсаар байна1 сар 27. 12:30Мексикийн хар тамхины наймаа, авлигын асуудлыг сурвалжилсан хоёр сэтгүүлчийг долоо хоногийн дотор хөнөөсөн байна1 сар 27. 12:16Лифтний хонгилд унасан хүү эмнэлэгт очоод амьсгал хураажээ1 сар 27. 11:09ЭМЯ: 2273 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн энджээ1 сар 27. 11:06Коби Брайнт болон түүний охин Жианна нарын дурсгалыг хүндэтгэн тэдний осолдсон газар тэдний хөшөө байрлуулжээ1 сар 27. 11:06Д.Амарбаясгалан: Ёс зүй, хариуцлага алдсан Ё.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн1 сар 27. 11:03Лифтэнд хүүхэд эндсэн байр ЭКО КОНСТРАКШНЫХ байжээ1 сар 27. 10:59АТГ: Эрүүгийн хоёр хэргийн 15 объектод нэгжлэг хийлээ1 сар 27. 10:58Ковид19-ийн вакцин тойрсон асуултуудад ТЭД ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ1 сар 27. 10:56ДЭМБ-аас КОВИД-19-ийн эсрэг 2 шинэ эмийг зөвлөж байна1 сар 27. 10:55СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, явган шуурна1 сар 27. 10:5366,934 хүний нэг удаагийн хэрэглээний мансууруулах бодисыг хураан авчээ1 сар 27. 9:53Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг ЗГ-т өглөө1 сар 26. 16:30УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Хөгжлийн банканд 6 сар ажиллахдаа зээл олгох шийдвэр гаргаж байгаагүй1 сар 26. 16:25АТГ: Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа1 сар 26. 15:30Замын-Үүд боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна1 сар 26. 15:22“Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна1 сар 26. 15:21“Халдварын давлагаа үүсвэл цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хойшлох эрсдэл байна“1 сар 26. 15:17Л.Энх-Амгалан: МСҮТ, их, дээд сургуулиуд II сарын 7-ноос цахимаар хичээллэнэ1 сар 26. 15:15“3-5 настнуудыг II сарын 14-нөөс цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна“1 сар 26. 15:13“Хилийн боомтоор нэвтрүүлж буй чингэлгийн тоог нэмэгдүүлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна“1 сар 26. 15:11Х.Нямбаатар: ТББ нэрээр ашгийн төлөө хуулийн этгээдүүд үйл ажиллагаа явуулж байна1 сар 26. 13:05
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.