2022 оны 1-р сарын 12
20 цаг 59 минут

Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ

“Дүрслэх урлагийн академи” дээд сургуулийн Дотоод хяналт шинжилгээ, чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Нинжин нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өдөр “Норпей Арт галлерей”-д уран зургийн үзэсгэлэн худалдаа гаргах ажлыг хариуцан гүйцэтгэсэн аж. Тус ажлын хүрээнд сургуулийн урлангаас нийт 76 ширхэг уран зургийг авч яван, Уран зургийн үзэсгэлэн гаргасан байна. Гэтэл тэрээр 25 ширхэг уран зургийг буцаан өгөөгүй, зөвшөөрөлгүйгээр хувьдаа авсан бөгөөд энэ талаар сургуулийн удирдлагууд тооллого шалгалт явуулсны үндсэн дээр олж илрүүлжээ. Э.Нинжинд энэ талаар өөрт нь сануулж, хэлэхэд ямар нэгэн учир байдлаа ч тайлбарлалгүй маргааш өдрөөс нь ажилдаа ирээгүй байна. Иймд сургуулийн зүгээс уран бүтээлүүдээ алдаж хохирсон учир мэргэжилтэн Э.Нинжинг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган, түүнийг эрэн сурвалжлуулжээ. Гэтэл уг гомдлын дагуу эрэн сурвалжлагдаж байсан хүн өнөөдөр БШУЯ-ны үүдэнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж яваа нь хачирхалтай. Сургуульд нь ноцтой хохирол учруулсан хүнийг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж явааг харсан Дүрслэх урлагийн академийн сургуулийн удирдлагууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч цагдаа нарыг очиж явсаар байтал тэрээр дахин бултаж чаджээ. Өөрийнх нь гэмт үйлдлийг олонд илчилж, улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн удирдлагадаа хорссон Э.Нинжин нь тус сургуулийн удирдлагын албан тушаалыг авах гэсэн хэсэг нөхөдтэй нийлж, өнөөдрийн жагсаалыг зохион байгуулсан нь ийнхүү ил боллоо. Өнөөдрийг хүртэл хулгайлан авч явсан уран зургуудаа авчирч өгөөгүй байгаа тэрээр сургуулийн захирлыг огцруулах жагсаал хийж яваа нь шударга бус үйлдэл юм. Өнгөрсөн жилээс эхлэн урлагийн байгууллагын нэрийг ашиглаж, улсаас мөнгө завшиж амташсан бүлэг этгээд тус академийг онилж, захирлын суудалд санаархаж ирсэн бөгөөд эрэн сурвалжлагдаж буй этгээд Э.Нинжин нь тэдэнтэй нийлчихсэн, өөрийг нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасанд өширхөж, сөрсөн базаа хийн самарч яваа нь энэ аж.

Эх сурвалж: Tumen.mn

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.34иргэн   • 2022, 1 сарын 13. 10 цаг 08 минут

ЕБС-иудын түр томилогдсон даварсан ажил мэдэхгүй захирал нэртэй малнуудаа хэзээ солих вэ ЭНХ-АМГАЛАН сайд гуай зарим сургуулиуд цаана чинь будаа болж байна. Овоо сайд гэж бодсон чинь худлаа ярихаас цаашгүй хүн байна. Ажлын үр дүн ердөө алга.

202.55.191.194Зочин   • 2022, 1 сарын 13. 9 цаг 23 минут

Монголын хууль зүгээр яваа хүндээ хатуу энэ мэт хууль зөрчсөн улсуудад бол толгой илээд л явуулах жишээтэй ийм л бна

139.5.219.227Зочин   • 2022, 1 сарын 13. 7 цаг 59 минут

Зураачдын зургийг хулгайлах, луйвардах байдлаар авч цуглуулдаг уран зургийн ганц л алдартай хүзүүгүй цуглуулагч бий. Тэр хүн улсын эрдэнэсийн сан, уран зургийн галерейд байсан зургуудыг нүд ирмэх зуур өөрийн хувийн үзмэр болгодог шидтэй нэгэн учраас Дүрслэх урлагийн академийн зураачдын зургуудыг бол салтаандпаа хийгээд л гарсан байгаа. Тарвага өвё хөвөөгөө зөөдөг шиг.

203.91.115.55Зочин   • 2022, 1 сарын 12. 22 цаг 16 минут

Нинжин гэгч шалгарсан "шилийн сайн эр"-тэй болоод авлаа. Энэ тодорхой. Харин нэг зүйл тодорхойгүй. Сөрсөн базаа гэж юу юм?

103.212.119.120   • 2022, 1 сарын 12. 21 цаг 10 минут

ene bodvol uvur mongol hujaa heleer bicheed baigaa yum uu sain oilgohgui yum,setgetsiin uvchtui gemeer

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.