2022 оны 1-р сарын 13
13 цаг 00 минут

Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан

Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр БШУЯ-ны үүдэнд тус сургуулийн захирал Д.Уранчимэгийг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэдний тавьсан шаардлага хэр үндэслэлтэй болох, тус академийн талаар уран бүтээлчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

МУЭ-ийн гишүүн, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач С.Дагвадорж:

-1990-ээд оноос хойш зураач, уран бүтээлчид маань Дүрслэх урлагийн академитай болохыг маш их хүсч байсан. Ингээд 30-аад жилийн дараа бидний хүсэл биелж, академитай болсон. Академийг хэн удирдах вэ гэдэг чинь маш чухал. Доктор, урлаг судлаач мэргэжилтэй хүн наад зах нь байх шаардлагатай. Одоохондоо Д.Уранчимэгээс өөр энэ академийг аваад явах хүн алга. Үнэхээр ийм боловсрол, мэдлэгтэй хүн байх юм бол ил гараад ир, шударга өрсөлд. Түүнээс бус хэдэн цаас бариад эсэргүүцлийн жагсаал хийж явах хэрэггүй. Тав, зургаан хүн нийт хамт олныг төлөөлөөд явахгүй ээ. Би Д.Уранчимэг захирлыг өмгөөлөөд байгаадаа биш, чадан ядан байгуулсан Дүрслэх урлагийн академийг нураах гээд байгаа нь харамсалтай санагдаж байна. Болохгүй, бүтэхгүй байгаа асуудлаа дотооддоо ярьж сурах хэрэгтэй. Би энэ сургуулийн хүндэт профессорын хувьд үгээ хэлэх ёстой хүний нэг. Гэтэл гадны хүнд өглөө гэсэн хэл яриа хүртэл гарсан байсан. Харин би энэ сургуулийг анхнаас нь байгуулсан хүний нэг шүү дээ. Хүнээр ам нээлгэчихээд, ашгийг нь хүртэх гэсэн хүмүүс хаа ч байдаг. Эдгээр хүмүүсийг би тэгж л харж байна. Хэд хоногоос хэн энэ эсэргүүцлийн жагсаалыг хийж байгаа нь тодорхой болно доо. Энэ зөвхөн хэн нэгний албан тушаалыг авах бус, сүүлдээ Монголын урлагаа самарч, улмаар оюуны өмчид халдаж байгаа асуудал болно. Эцэст нь хэлэхэд, уран бүтээлчдийг уран бүтээлээр нь хүндэлдэг болохоос албан тушаал хэр хашиж байснаар нь хүндэлдэггүй юм. Гийх уран бүтээлгүй хэрнээ мөнгөний төлөө, албан тушаалын төлөө явдаг хүмүүс л мэргэжлийн урлагийн байгууллагыг ингэж самарч явдаг юм.

МУЭ-ийн гишүүн, зураач Ч.Алимаа:

-Бид нарын суралцаж, төгссөн төгссөн сургууль маань Д.Уранчимэг захирлын үед академи болсон нь түүний хүчин зүтгэл яах аргагүй мөн. Өнөөдрийн жагсаал цуглаанд хэлж ярьж байгаа шиг, Урнаа багш тэгж хулгай хийж, худал ярихаар хүн биш ээ. Гэр бүлийн суурь хүмүүжил сайн, боловсрол мэдлэг өндөр хүн. Эмэгтэй хүн атлаа хүчирхэг, өнөөдрийг хүртэл сургуулийг маань өнгөтэй өөдтэй аваад явж байгаад талархдаг. Өнөөдөр жагсаал зохион байгуулаад гэх хүн нь цөөн тооны хүн харагдана лээ. Урнаа багш өөрөө их шударга, зарчимч хүн. Энэ хатуу хөтүү үгийг нь даахгүй хэсэг хүмүүс л нэгдээд тэмцэл өрнүүлээд байгаа юм болов уу гэж бодож байна.

МУЭ-ийн гишүүн, керамикч Д.Отгонбаяр:

-Би Ленинградад оюутан байхдаа Урнаа багштай хамт нэгэн үед суралцаж байсан. Дараа нь Германд эрдмийн зэрэг цол хамгаалаад явж байгааг сонсч байлаа. Монголд ганц байдаг Дүрслэхийн сургууль маань дээд сургууль, улмаар академи болсон нь том үйл хэрэг. Монголдоо дээгүүрт орох нарийн мэргэжлийн сургууль, жинхэнэ уран бүтээлчдийг бэлтгэдэг нандин сургууль. Ийм сайхан сургуультай минь холбоотой ямар нэгэн үймээн бужигнаан үүсээд байгаад харамсч байна. Би Урнаа захирлыг оюутан байхаас нь мэдэх хүний хувьд хэлэхэд, маш зарчимч, шударга, ажил хэрэгч гэж үнэлж бахархаж явдаг. Дүрслэх урлагийн академийг авч явна гэдэг нэлээд авъяас, мэдлэг чадвар, ур ухаан шаардсан хүний хийх ажил. Иймд багш нар маань сургуулиа улам сайхан болгохын тулд тал талаасаа эвлэлдэн нэгдэж, өөр өөрийн санаачилгаа гаргаж явах нь хэрэгтэй байх. Хэн хэн нь харилцан ойлголцож, ажилдаа эзэн болж явах нь чухал болохоос бус хэн нэгнийг ажлаас нь авч хаяснаараа асуудал шийдэгдэхгүй. Хүн болгоны хичээл зүтгэл чухал. Цөөн хүнд таалагдахгүй байгаа асуудлыг бүх багш нар эсэргүүцээд байгаа юм шиг төлөөлж ярих нь буруу. Хамгийн гол нь сургуулийнхаа төлөө бүгд нэгдэж ажиллаасай гэж хүсч байна.

Түмэн.мн

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.248Зочин   • 1 сарын 15. 22 цаг 25 минут

… тойгоо, рок попынхоо дива нартайгаа, хошин шогийнхонтойгоо үлдэнэ дээ. Бас Үндэсний Их Сургуультайгаа. Бүгд ардын, гавьяат хошин шогчин, рокчид,айн

66.181.176.248Зочин   • 1 сарын 15. 22 цаг 22 минут

Жинхэнэ өнөөгийн монголчуудын үнэн төрх. Бүх газар адилхан. Ийм юм ямар гайтайг Ардчилсан нам харууллаа. Хор найруулдаг ажилгүй нөхдүүдийн самралт юунд хүргэдгийг үзүүлсэн. МАН-ыгч гэсэн тойроогүй. 20-р зуунд бий болсон жинхэнэ улс төрийн, оюуны элитүүд байсныг хорчин, залхуу, мэдлэггүй оркууд шахаж гаргаад, одоо ардчилсан намын араас явж байна даа. Урлагт арай гайгүй болов уу гэсэн үгүй юм байна. Хэдэн жилийн өмнө дуурийн театрыг бужигнуулсан, одоо дүрслэхийг бужигнуулах гэж байна. За тэгээд энэ хэдийгээ устгаж өгөөд, хэдүүлээ болор цомынхон

Шинэ мэдээ

Мэдээллийн сайтуудын дунд “News-15” спортын наадам зохион байгуулна8 цаг 1 минутын өмнөЭэлжит бус чуулган маргааш хуралдаж, тэтгэвэр нэмнэ8 цаг 3 минутын өмнөГарын урыг гайхуулам "Хос уянга"1 сар 27. 13:55Цаглашгүй их өв "Цаасан хайчилбар"1 сар 27. 13:39Ж.Гантулга: Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг эмгэг үүсдэг1 сар 27. 13:30Хятадын уламжлалт соёл "Шинийн бэлтгэл"1 сар 27. 13:21Чөлөөт цаг бол хөгжих боломж1 сар 27. 13:20Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын “ургийн мод“1 сар 27. 12:45Б.Мөнхбат "Монголросцветмет"-ыг самарсаар байна1 сар 27. 12:30Мексикийн хар тамхины наймаа, авлигын асуудлыг сурвалжилсан хоёр сэтгүүлчийг долоо хоногийн дотор хөнөөсөн байна1 сар 27. 12:16Лифтний хонгилд унасан хүү эмнэлэгт очоод амьсгал хураажээ1 сар 27. 11:09ЭМЯ: 2273 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн энджээ1 сар 27. 11:06Коби Брайнт болон түүний охин Жианна нарын дурсгалыг хүндэтгэн тэдний осолдсон газар тэдний хөшөө байрлуулжээ1 сар 27. 11:06Д.Амарбаясгалан: Ёс зүй, хариуцлага алдсан Ё.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн1 сар 27. 11:03Лифтэнд хүүхэд эндсэн байр ЭКО КОНСТРАКШНЫХ байжээ1 сар 27. 10:59АТГ: Эрүүгийн хоёр хэргийн 15 объектод нэгжлэг хийлээ1 сар 27. 10:58Ковид19-ийн вакцин тойрсон асуултуудад ТЭД ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ1 сар 27. 10:56ДЭМБ-аас КОВИД-19-ийн эсрэг 2 шинэ эмийг зөвлөж байна1 сар 27. 10:55СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, явган шуурна1 сар 27. 10:5366,934 хүний нэг удаагийн хэрэглээний мансууруулах бодисыг хураан авчээ1 сар 27. 9:53Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг ЗГ-т өглөө1 сар 26. 16:30УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Хөгжлийн банканд 6 сар ажиллахдаа зээл олгох шийдвэр гаргаж байгаагүй1 сар 26. 16:25АТГ: Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа1 сар 26. 15:30Замын-Үүд боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна1 сар 26. 15:22“Оюу толгой” ХХК-тай “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурна1 сар 26. 15:21“Халдварын давлагаа үүсвэл цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хойшлох эрсдэл байна“1 сар 26. 15:17Л.Энх-Амгалан: МСҮТ, их, дээд сургуулиуд II сарын 7-ноос цахимаар хичээллэнэ1 сар 26. 15:15“3-5 настнуудыг II сарын 14-нөөс цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна“1 сар 26. 15:13“Хилийн боомтоор нэвтрүүлж буй чингэлгийн тоог нэмэгдүүлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна“1 сар 26. 15:11Х.Нямбаатар: ТББ нэрээр ашгийн төлөө хуулийн этгээдүүд үйл ажиллагаа явуулж байна1 сар 26. 13:05
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.