2022 оны 1-р сарын 17
14 цаг 00 минут

Бусдыг гүтгэн гүжирдсэн Монголын үндэсний олон нийтийн телевизийг шүүхэд өгнө

Дүрслэх урлагийн академийн багш, зураач Б.Нямхүү болон залилангийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй Э.Нинжин нар нь БШУЯ-ны үүдэнд тус сургуулийн захирал Д.Уранчимэгийг огцруулахыг шаардаж, жагсаал хийсэн билээ. Д.Уранчимэг захирлыг тэрээр “Мэргэжлийн бус, ёс зүйгүй” хэмээн МҮОНТ-ийн ММ агентлагийн эфирийг ашиглан орон даяар гутаан доромжилж, илтэд нэг талыг барьсан тэнцвэргүй мэдээллийг олон нийтийн статустай Үндэсний телевиз ч ямар нэгэн хяналтгүйгээр цацаж, бусдын албан тушаалын болон хувь хүний алдар хүндэд ноцтойгоор халдав. Олон нийтийн телевизийн эфирт Д.Нямхүү дураараа дургиж буйн гол учир нь түүний эхнэр Т.Амармэнд нь МҮОНТ-ийн Соёл, урлагийн редакцид ажилладаг бөгөөд нөхрийнхөө зохион байгуулсан жагсаалыг эрх мэдлээ ашиглан, дэмжсэн нь энэ бололтой. Гэтэл тэдний орон даяар “мэргэжлийн бус” хэмээн цоллосон Д.Уранчимэг нь Монголдоо төдийгүй дэлхийд урлаг судлалаар мэргэшсэн тоотой хэдэн эрдэмтний нэг аж. Тэрээр ОХУ-д Репиний нэрэмжит Уран зургийн академийг урлаг судлаач мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй төгсч, улмаар ХБНГУ-ын Людвигсбург хотын Соёл урлагийн менежментийн сургуульд магистр, үргэлжлүүлээд тус сургуульд докторын зэрэг хамгаалсан, орос, англи, герман, франц хэлтэй, манай улсдаа урдаа барих урлаг судлаач, доктор, професор хүн аж. Түүгээр ч барахгүй Д.Уранчимэг нь 2018 оноос өнөөг хүртэл Европын урлагийн сургуулиудын холбооны Удирдах зөвлөлд Ази тивээс сонгогдсон цор ганц төлөөлөгч юм. Орос, англи, герман хэл дээр онолын номоо бичдэг, дэлхийн урлагийн түүх болон онолыг англи, герман хэлнээс монгол хэл рүүгээ хөрвүүлэн хүргэж буй удирдах ажилтныхаа зэрэгцээ эрдэм номын мөр хөөсөн эрдэмтэн хүн юм байна.

Мөн Б.Нямхүү нь Д.Уранчимэгийг ёс зүйгүй, багш оюутнуудаа дарамталдаг, оюутнуудын диплом худалдаж хувьдаа завшдаг, Удирдах зөвлөлөө хуралдуулдаггүй гэх мэтээр айл болгоны хойморт залардаг МҮОНТ-ийн дэлгэцийг ашиглан дураараа гүтгэжээ. Үнэн хэрэгтээ Д.Уранчимэгийг захирлын албан тушаалыг авахад сургуулийн хэмжээнд архидалт ихтэй, ажлын цагаа ашигладаггүй, оюутнуудын бүтээлийг худалддаг, оюутнуудаа дарамталдаг гэх мэт бусармаг явдал их байсан байна. Ингээд тэрээр “Оюутнуудын бүтээлийг худалдах журам” гаргаж, ажлын байран дээрх архидалтыг зогсоосон аж. Бусдыг ёс зүйгүй, дарамтлагч хэмээн гүтгэж буй Б.Нямхүү өөрөө багш хүний ёс зүйд үл нийцэх маш ноцтой алдаа гарган бусдыг дарамталсан байдаг. 2017 онд Д.Нямхүү ажлын байран дээрээ архидан согтуурч, удаа дараа оюутнуудаа айлган сүрдүүлж, агсам тавьж байсан гэнэ. Улмаар оюутан охиныг цохиж зодон, уран зургийн том шугамаар толгой руу нь шигтгэж, машиныхаа түлхүүрийг биед нь зоон танхайрч байсан байна. Хохирогч охин хичээлдээ явахаас татгалзсанаар ар гэрээс нь сургуулийн удирдлагад гомдол гаргаж, ажлаас нь чөлөөлөхийг хүсч, өргөдөл гаргажээ.

Харин Б.Нямхүү тухайн үед БШУЯ-ны Их, дээд сургууль хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан хадам эгчийнхээ нэр нөлөөгөөр ажилдаа үлдэж байсан гэнэ. Өөрөө багш хүний ёс зүй, суртахуунгүй атлаа өрөөл бусдыг эхнэрийнхээ эрх мэдлийг ашиглан, Үндэсний телевизийн эфирээр гутаан доромжилсон Б.Нямхүү болон захиалгаар хэт нэг талыг барьж, үндэслэлгүй мэдээлэл орон даяар цацсан Үндэсний телевизийг Дүрслэх урлагийн академийн зүгээс байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд хандахаар болжээ.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.