2022 оны 1-р сарын 18
13 цаг 20 минут

“Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өнөөдөр (2022.01.17) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тэрбээр, 2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа бөгөөд энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдийнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна. Монгол Улсад үйлчилж байгаа нийгмийн хамгааллын бодлого шинэчлэн өөрчлөгдсөөр байгаа хэдий боловч зорилтод бүлгийн иргэдийн амьдралын наад захын хэрэгцээг хангангүй, дутагдалтай байсаар байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй, ялгаатай, Засгийн газраас амьжиргааны баталгаажих төвшинг тогтоосон мөнгөн дүнгээс дөнгөж дээгүүр байгаа байдал нь шударга, энэрэнгүй зарчимд суурилдаг манай улсын тэтгэврийн тогтоцоонд нийцэхгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чаадахгүй насан эцэслэж байна гэж хууль хууль санаачлагч танилцуулав.

Мөн Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авахдаа зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай байна гэв.

Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч иргэд банкнаас тэтгэврийн зээл авсан боловч төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол түүний тэтгэврийн зээлийг чөлөөлж, төрөөс чөлөөлсөн тэтгэврийн зээлийг банкинд олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа тул нийгмийн даатгалын газар болон банкуудад нэмэлт ажилтан шаардагдахгүй, нэмэлт үйл ажиллагаа явуулахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн нас барсан зээлдэгч нийгмийн даатгалын шимтгзл төлсөн байдаг учир төрийн зүгээс үргүй зардалд тооцогдохгүй.

Хуулийн төсөл 5 заалттай бөгөөд өндөр насны тэтгэвэр авагч тэтгэврийн зээлд хамрагдаад түүнийгээ төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.23.117Зочин   • 2022, 1 сарын 21. 11 цаг 55 минут

Ih mergen sanaa bish Uls turiin honjoo l harah yum huurhii

192.82.89.244Зочин   • 2022, 1 сарын 20. 20 цаг 55 минут

Өр зээлээсээ шалтгаалж өсвөр залуус нь үсэрч дэвхэрч,боож үхэж байгаа үйлдэл гарч өрх айл сүйдэж байхад дээр нь өтөл настангууд нь ахиу... дөхүү ..зээл ..олж аваад .. даруйхан далд ор гээ байгаатай утга нэг үү? Байгаа хүнээ бодоод цөөн ч гэлээ нэмдэггүй ээ. Сая Сангийн СЁайд юу гэчихэвээ арай хүүхэдгүй бол тэтгэвэр нэмэж чадахаар шахуу үг хэлсэ үү?

122.201.31.33zochin   • 2022, 1 сарын 19. 12 цаг 47 минут

tuy

122.201.31.33Зочин   • 2022, 1 сарын 19. 12 цаг 46 минут

хэрэгтэй хэрэггүй дэд сайд, газар, хэлтэс, албадын, нарийн бичиг гэх мэт дарга нарын зарим тоог ны цөөрүүлэх ажлын давхардлыг арилгах, хөшөө дурсгал барих зарим зардлаа танаад ахмадуудын тэтгэвэрийг нэмж өгөх нь зөв

122.201.31.33Зочин   • 2022, 1 сарын 19. 12 цаг 42 минут

МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн ахмадуудын тэтгэвэрийг нэмэх талаар судалж байна гээд аль эрт тв-ээр гарч ярьж байсан одоо цагаан сар нь боллоо ямар их судалдаг юм бэ бүх юм тодорхой баймаар ахмадуудын 80 орчим хувь нь сард 300-350 мянган төгрөг авч байна ийм мөнгөөр сар амьдарна гэдэг үнийн өсөлт инфляци өссөн энэ үед ахмадуудад маш хүнд тусаж байна тэтгэвэрийг нь цагаан сараас өмнө нэмээд өгчмөөр байна шүү дээ. Олон ахмад үүнийг чинь хүлээж чадахгүй бурхны оронд явж байна. Цагаан сараар айл хэсэхгүй ч гэртээ бэлэг дэмбэрлээ бодоод тэм-нэ шүү

64.119.26.220Иргэн   • 2022, 1 сарын 18. 19 цаг 52 минут

Цөөхөн тохиолдлыг ашиглан шоудах хэрэггүй. Тэтгэвэрээ яагаад зээлэв гэвэл : 1. Үр хүүхэд нь авч ашигласан,2. Тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байгаа. Эхний тохиолдолд банкны зөв. Тэтгэвэр нэмэх нь төрд хамаарна. Энэ нь зөв шийдэл.

112.72.15.78Зочин   • 2022, 1 сарын 18. 18 цаг 18 минут

Нас барсан ахмадын тэтгэврийг тэглэнэ гэдэг нэг удаагийн үлгэрүү байнга мөрдөхүү. Уул нь банкны бодлогын асуудал баймаар юм. Хамтран зээддэгч гэж байдаг байх. Банк ахмадуудад зээлээ өгөхөө болих байх даа. Юманд нэг улс төрийн өнцгөөс биш амьдралд наалдацтай бодлогоор хандах нь зөв байх. Тэтгэврийг нэмэгдүүлэх зөв боловч олон жил тасралтгүй ажилласан, цөөхөн жил ажилласан шимтгэл төлөөгүй, сүүлийн 5-7 хон жил өндөр төлсөн гээд харж үзэх юм их байнаа. Цөөхөн жилээр тэтгэвэр тогтоогоод л байвал тэтгэврийн ялгаа улам ихдээд л байна шүү

66.181.187.173Зочин   • 2022, 1 сарын 18. 17 цаг 20 минут

Наад балай хуулиа болиод тэтгэврээ хурдан нэмээч. Хөгшчүүлийг зээл авч өг гээд амар тайван суулгахгүй зовоох нь

202.9.46.108зочин   • 2022, 1 сарын 19. 12 цаг 10 минут

Харин тийм шүү нэг хөгшнийг 2 талаас нь сугадчихсан түшээд зээл авахуулж байхыг банкин дээр харсан. Банкнаас заавал өөрийг авчир гэсэн бололтой Тэр хөгшинд тэр зээл ямар хэрэг байхав Тэр сугадаад чирч гулдраад байгаа 2 нөхөрт л хэрэгтэй байгаа. Одоо бол бүр тэргэн дээр түрж ирээд зээл авахуулах биз

122.201.24.109zochin   • 2022, 1 сарын 18. 15 цаг 57 минут

amjilt

122.201.24.109өвөрхангайн ахмадууд   • 2022, 1 сарын 18. 15 цаг 56 минут

Тэтгэвэр хэзээ нэмэх вэ

122.201.24.109Зочин   • 2022, 1 сарын 18. 15 цаг 55 минут

МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн ТВ-ээр ахмадуудын тэтгэвэрийг нэмэгдүүлэх талаар судалж байна гээд ярьж байсан цагаан сараас өмнө ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмээд өгчвөл үнийн дарамтанд ядарч туйлдаж байгаа олон ахмадуудад буян болохсон. Уг нь ахмадууд МАН-ыг дэмжиж саналаа их өгсөн энэ итгэлийг нь бодоод тэтгэвэрийг нь нэмж өгөөд ахмадуудаа баярлуулбал сайнсан

122.201.24.109Зочин   • 2022, 1 сарын 18. 15 цаг 50 минут

Ахмадуудын тэтгэвэрийг нэмж өгөөч ээ өргөн хэрэглээний барааны үнэ их нэмэгдсэн байна шүү дээ. Ахмадуудын дийлэнх нь сард 300-350 мянган төгрөг авч байна үнэндээ юмны үнэ өссөн инфляци өссөн энэ үед зах зээлтэйгээ уялдуулан ахмадуудын тэтгэвэрийг нь яаралтай нэмж өгмөөр байна. МАН сонгуульд өрсөлдөж байхдаа ахмадуудын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж сонгогч бидэнд амлаж хэлж явсан. Ахмадуудын тэтгэвэрийн доод хэмжээг амлаж мөрийн хөтөлбөртөө тусгаж байснаараа биелүүлээд ядаж үе шаттай нэмэгдүүлэн 500-550 мянган төгрөг болгоод өгчөөчээ.

103.111.68.3Зочин   • 2022, 1 сарын 18. 15 цаг 29 минут

банкныхан нас барсан хүмүүсийн нэр дээр зээл аваад одоо ийм юм зохион байгуулж байна.

103.212.118.34иргэн   • 2022, 1 сарын 18. 15 цаг 20 минут

Тэтгэвэр нэмэх нь зөв боловч ахмадуудыг ялгаварлан гадуурхахаа болиочээ. Тэтгэвэр чинь тухайн хүний ажилласан жил, нийгмийн даатгалд төлж байсан татварын хэмжээ зэргээс хамаарч тогтоодог: Тэгээд арай хэдэн төгрөг илүү тогтоолгосон ахмадын буруу юм уу. Аливаа тухайн үеийнхээ хууль тогтоомжоор л болсон байж таараа : Тиймээс тэтгэврийг алгачилгүй нэмээрэй гуйж байна. Мөн тэтгэврийг өвлүүлнэ гээд юу яриад байгаа ойлгохгүй л байна. Харин хань ижилд нь тодорхой хугацаанд өвлүүлэх нь зөв байх. Бас ханилж суусан хугацаа зэргийг харгалзах нь дээр байхда

66.181.161.121Зочин   • 2022, 1 сарын 18. 15 цаг 00 минут

Нас дээр гарах тусам ахиухан зээл туугад байвал болох юм байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.