2022 оны 1-р сарын 18
15 цаг 53 минут

Ерөнхий сайд: Мэргэжлийн сайдууд УИХ дээр асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулгах тал дээр жулддаг асуудал байдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2012-2016 онд МАН давхар дээлний асуудлыг улс төржүүлээд ажил өрнүүлсний дүнд 2016 оны сонгуульд том нөлөө үзүүлсэн. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас бусад дөрвөн гишүүнийг УИХ-аас томилох тухай шийдэлд хүрсэн. Миний ганц хоёроос бусад нь мэргэжлийн сайд нар байгаа. Мэргэжлийн сайдууд салбараа удирдвал урт хугацаандаа амжилтад хүрнэ.

Гэтэл УИХ өөрөө асуудалтай байгаа. УИХ-д сайдууд асуудал таницуулахаар хэргээр унагадаг, шоглодог зүйлсийг зохион байгуулалттай хийж байгаа. Гаднаас сайд томилход ийм л байдаг юм гэдэг зүйлийг гишүүд өөрсдөө хийж байгаа. Ингэснээрээ давхар дээл хэрэгтэй гэдэг зүйлийг гаргаж ирэх санаатай байгаа. Ерөнхий сайдын хувьд та дан дээлтэй хүмүүстэй ажиллахад ямар байна вэ. Давхар дээлтэй гишүүдтэй ажиллавал ямар болох вэ. УИХ-ын шийдвэрээр ажиллана гэсэн хариулт сонсмооргүй байна" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний жилдээ давхар дээлтэй кабинатад ажилласан. Сүүлийн жил нь УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт ажиллах эрх зүйн орчинд ажилласан. Тухайн үед ЗГХЭГ-ын ачаалал илэрхий нэмэгдэж байсан. Парламентад асуудлаа авч гарах, нийгэмд ойлгуулах тал дээр гишүүн бус сайд нар жулдаж байгаа асуудал байдаг. Гэхдээ би үүнийг цаг хугацааны асуудал гэж харж байгаа. Үнэхээр сэтгэлтэй, ажлаа хийж байгаа хүмүүсийг би харж байгаа.

Нөгөө талаар тойрог руугаа алга болчихдоггүй давуу тал байна. Томилгоонд нутгархаж харьцдаггүй зэрэг давуу болон сул талтай. Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд л ажиллах ёстой. Цаашдаа сонгодог парламентын засаглал руу явах хэрэгтэй гэдэгтэй би 100 хувь санал нэг байдаг. Гишүүдийн тоогоо ч бодох ёстой, УИХ-ын гишүүн сайд байх асуудал гурав дөрвөөр хязгаарлагддаг асуудал шийдэгдэх ёстой гэж би боддог. Сонгодог парламент руу явах асуудал алхам алхмаар урагшлах ёстой" гэв.

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.72.165Зочин   • 2022, 1 сарын 20. 23 цаг 37 минут

Чадваргүй, бэлтгэгдээгүй хүмүүсийг сайдаар томилсны гор нь УИХ болон ажил дээр нь илэрхий харагдаж байгаа болохоос гишүүн байхын давуу тал гэж огт байхгүй.

202.126.88.237Иргэн   • 2022, 1 сарын 19. 20 цаг 11 минут

Зүгээр байгаа плитануудыг ба зүгээр байгаа замуудыг хуулдаг тендерийхнийг шийтгэмээр байна. Эсвэл зам тээврийн яамныхныг үндсээр нь халах хэрэгтэй юм байна. Төсөв хүрэхгүй байна гэчихээд зөв зүгээр замуудыг хуулаад байхдаа яадаг усан толгойтууд вэ.

139.5.217.170Тэгээд   • 2022, 1 сарын 19. 17 цаг 48 минут

Уулзах биш, наад гишүүн нэртэй луйварчид чинь зориуд мэргэжлийн сайд нарт садаа болж байна.

139.5.219.214Зочин   • 2022, 1 сарын 19. 15 цаг 31 минут

Наад үгээ өөртөө л хэлдээ

122.201.31.33Зочин   • 2022, 1 сарын 19. 12 цаг 35 минут

ок

122.201.31.33Зочин   • 2022, 1 сарын 19. 12 цаг 35 минут

танаж болох зардлаа танаад ахмадуудын тэтгэвэрийг нэмж өгсөн нь дээр. жишээ нь дэд сайдууд олон газар хэлтэс албаны даргаа цөөлөх, ажлын давхардалтай ажил нэгжүүдийг цөөлөх хөшөө дурсгал барихаа багасгах гэх мэтээр зардлаа хэмнэж тэр зардлаараа тэтгэвэр нэмэх нь зөв байх

122.201.31.33Зочин   • 2022, 1 сарын 19. 12 цаг 31 минут

ахмадуудын тэтгэвэрийг нэмэх талаар судалж бна гэж МХН-ын бүлгийн дарга тв-ээр ярьж байсан юу болсийн болоо судлаад л бга юм байх даа нийт ахмадын 80 орчим хувь нь сард 300-350 мянган төгрөг авч байна ийм бага мөнгөөр бүтэн сар болно гэдэг маш хэцүү ахмадууд үнийн өсөлтөд ядарч туйлдаж байна цагаан сараас өмнө тэтгэвэрийг нь нэмээд өгмөөр байна. Уг нь МАН нам мөрийн хөтөлбөртөө ахмадуудын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа биелүүлмээр байна

122.201.31.33Зочин   • 2022, 1 сарын 19. 12 цаг 28 минут

ок

122.201.31.33Зочин   • 2022, 1 сарын 19. 12 цаг 27 минут

сайдууд давхар дээлтэй байх нь зөв байх

202.126.90.33Зочин   • 2022, 1 сарын 19. 9 цаг 07 минут

Түүхэнд байгаагүй хамгийн тэнэг ерөнхий сайд

202.179.31.242Зочин   • 2022, 1 сарын 19. 8 цаг 51 минут

Мэргэжэлийн бус сайдууд гэж бичэх гэсэн байлгүй дээ

202.126.88.237Иргэн   • 2022, 1 сарын 18. 20 цаг 39 минут

Энэ коммент бичиж байгаа хүмүүс бизнес хийж чадахгүй болохоороо төрийн албан хаагч болох гээд төрийн албан хаагчдыг муулдаг юм. Одоо төрийн албанд ихэнхдээ хөдөөнийхөн ба гэр хорооллынхон ажилладаг болсон шүү дээ.

103.111.68.3Төрийн албан хаагч   • 2022, 1 сарын 18. 17 цаг 12 минут

Улс орны хөгжлийг эрдэмтэд, инженерүүд хөгжүүлдэг. Улс төрчид бол уруу нь татаж унагдаг юм байна гэдгийг өнгөрсөн хугацаа харууллаа. Давхар дээлтэй Гишүүн сайдууд сонгогдсон тойрогруугаа алга болохоос гадна Саарал ордондоо өдөржин бүгээд үдэш орой болсон хойно сая яаман дээр ирж ажлаа хийх гээд бусдыг илүү цагаар ажиллуулж чирэгдүүлдэг шүү.

66.181.183.175зочин   • 2022, 1 сарын 18. 16 цаг 24 минут

Мэргжилийн хүн гэдэг бол жаахан явцуу байх тал бий гэж бодож байна өнөөгийн нөхцөлд юмыг олон үзэл олон өнцөгөөс шуналаар атаархалаар намч байдлаар шахах үед тэсвэр муутай амархан шантрах өөртөө итгэлгүй болох талтай байх

122.201.24.109zochin   • 2022, 1 сарын 18. 16 цаг 14 минут

amjilt

122.201.24.109Зочин   • 2022, 1 сарын 18. 16 цаг 14 минут

нийслэлийн утаа маш их байна шахмал түлшний технологи нь буруу байгаагаас утаа гараад байгаа юм бишүү, бас энэ үйлдвэрт нь гал гараад тв-ээр бөөн л юм болоод байсан ш дэ салбар хариуцсан эрчим хүчний яамны удирдлагад нь бас байгаль орчны сайд шиг хариуцлага тооцох хэрэгтэй байх тэгж байж л хаа хаанаа ажил сайжрах байх

122.201.24.109Зочин   • 2022, 1 сарын 18. 16 цаг 08 минут

ахмадуудын тэтгэвэрийг нэмж өгмөөр байна дийлэнх ахмад сард 300-350 мянган төгрөг авч байна бүх юмны үнэ өссөн, инфляци өссөн ахмадууд үнийн дарамтад ядарч туйлдаж байхад ахмадуудаа бодмоор байна. Цагаан сараар айл хэсэхгүй ч гэсэн гэр бүлдээ үр хүүхэд ач гучтайгаа ёс заншил бэлэг дэмбэрлээ бодоод уламжлалт цагаан сараа тэмдэглэж л таарна шүү дээ. Өвөө эмээ нар нь ач гучдаа чихрийн хэлтэрхийгүй суугаад байж болохгүй л байх бас бууз банш боов мах гээд бүгд үнэтэй байна ахмадуудынхаа талаар бодож үзээч гэж хүсье

192.82.66.41Сонгодог парламент бол зөв   • 2022, 1 сарын 18. 15 цаг 57 минут

Дорж

66.181.165.93Зочин   • 2022, 1 сарын 18. 15 цаг 55 минут

Ерөнхий сайд нь сайдуудаа кабинетээ доромжлоод зогсож байх ч гэж дээ

192.82.65.120Зочин   • 2022, 1 сарын 18. 16 цаг 01 минут

Жижүүрчин юм чинь угаасаа хошного ухагч биз дээ

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.