2022 оны 1-р сарын 20
9 цаг 19 минут

БОАЖ-ын сайд, дэд сайд нар “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллав

    БОАЖ-ын сайд Г.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшний чанар, технологийн талаар олон нийтийн дунд үүсээд буй асуудлаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар нараас тодруулга авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.  Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцыг хянаж, сайжруулсан түлшний дамжлагаас чийглэгийн хэмжилт хийв. 2019 онд баталсан шахмал түлшний MNS5679 стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байгаа нь стандартын шаардлага хангасан гэж байгаа ч стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийг сайжруулах шаардлага байгааг хэлэлцэв. 

Түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүхий эд, зуухны стандартыг мөн сайжруулах шаардлагатай аж. Зүүн бүсийн үйлдвэрийн 8 шугамын 6 нь одоогоор хэвийн үйл ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимыг өөрчилж, үйлдвэрлэлээс гарч буй бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгт хүргүүлдэг байсныг өөрчлөн 7 хоног хадгалсны дараа түгээхээр технологийн шинэ карт баримтлан ажиллаж байна. Ингэснээр түлшний асаалт өөрчлөгдөх эсэхийг тогтоох юм.  БОАЖ-ын сайд энэ үеэр шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асаалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, галлагааны үед үүсээд буй асуудлыг шийдэх, баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын бохирдлыг багасгах, ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгахыг үүрэг болгов.

Мөн 2022-2023 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хэсгийг 2 дугаар сарын 15-наас эхлэн байгуулж, ирэх өвлийн бэлтгэл хангах, баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаанд зохион байгуулах, нам даралтын зуухны янданд тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах чиглэл өгсөн байна.  Түүнчлэн, асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдэж, аюулгүй ажиллагааг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхааруулжээ.  БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн үйлдвэрт баасан гарагт ажиллана.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.70.199Зочин   • 2022, 1 сарын 20. 11 цаг 17 минут

g;fl

192.82.70.199Зочин   • 2022, 1 сарын 20. 11 цаг 17 минут

одоо утаагүй болох бх да

192.82.70.199Зочин   • 2022, 1 сарын 20. 11 цаг 16 минут

хувийн сургууль төгсөгчид

103.57.94.125Зочин   • 2022, 1 сарын 20. 10 цаг 19 минут

Поп залуу хэр ажил хийх юм болдоо .

202.126.92.99Зочин   • 2022, 1 сарын 20. 9 цаг 31 минут

Энэ Бат-Эрдэнэ гэж хувийн сураггүй сургууль төгссөн төрд ажилласан ямар ч туршлагагүй нөхөр хэний татаасаар сайд болтлоо дэвшээд байна аа

192.82.75.174mgl   • 2022, 1 сарын 20. 9 цаг 24 минут

ajiltaigaa taniltssaar baital jil ungurnu, daraagiin neg jild ni yum hiih uu?

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.