2022 оны 1-р сарын 20
15 цаг 41 минут

Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн

Дээрх асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн дараах хариултыг өгөв.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, үйл ажиллагаандаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж болон бусад эрх зүйн актуудыг баримтлан ажиллаж байна.

Манай хэлтэс 2021 онд авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийг ахиулах, хохирол нөхөн төлүүлэлтийг сайжруулах, хөрөнгө буцаах чиглэлээр тодорхой үр дүн гаргах зорилт дэвшүүлэн ажилласан. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажилд багагүй хүндрэл үүссэн. Тухайлбал, 2021 онд хатуу хөл хорио тогтоосон 40 гаруй хоногт мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ зогссон. Түүнээс хойш хэргийн оролцогч нар өвчний халдвар авах, хавьтал болох зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа.

Хэдийгээр амаргүй цаг үед ажилласан ч мөрдөн шалгах ажиллагаанд зарим тодорхой ахиц гарсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл өмнөх 2020 оноос 17.2 хувиар өссөн. Авлигын гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд дараалан 10 гаруй хувиар тогтмол өссөн нь мөрдөгч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа боловч иргэд, олон нийтийн зүгээс Авлигатай тэмцэх газарт итгэх итгэл сайжирч буйн нэг илрэл юм. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт оны эцсээр 96 хувьтай байна.

2021 онд хуульд заасан харьяаллын 1543 үйлдэлтэй, 909 холбогдогчтой, 1307 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүд өмнөх оныхтой ижил түвшинд байгаа мэт боловч авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын тоо өмнөх жилээс 30.6 хувиар өссөн байна.

Мөрдөн шалгасан хэргийн шийдвэрлэлтэд чанарын ахиц гарсан. 2021 онд нийт шалгаж шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн нь өмнөхөөс өссөн үзүүлэлт. Авлигатай тэмцэх газраас 2021 онд мөрдөн шалгасан хэргүүдээс 160 хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд байна. 2019 онд 68, 2020 онд 114 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсантай харьцуулбал 40 гаруй хувиар өссөн.

Мөрдөн шалгах хэлтсийн үндсэн зорилго бол авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажил байдаг. 2019 онд 11.3 тэрбум төгрөг, 2020 онд 35.6 тэрбум төгрөг, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн нь 2.7 дахин өссөн үзүүлэлт болж байна.

2021 онд нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар оффшор бүсээр дамжиж үйлдэгдсэн хэргүүдийн 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн. Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн.

 

 

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

147.135.240.220Тогтолцоог зас...   • 2022, 1 сарын 21. 11 цаг 00 минут

Тогтолцоог засах нь ингэж механикаар тэмцэхээс илүү үр дүнтэй эд. Товчхондоо бол төрийн хэтийдсэн эрх мэдлийг танаж, төр зөвхөн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг хэлбэрт шилжиж чадвал авлига аваад, ар өврийн хаалга болоод байх ямар ч шаардлагагүй болно. Тэрнээс биш зөвшөөрөл олгодог, цуцалдаг гэх мэт захиргааны эрх мэдэл байгаа цагт наад авлига, хүнд суртал чинь хэзээ ч арилахгүй...

202.179.26.155иргэн   • 2022, 1 сарын 21. 9 цаг 02 минут

БОАЖЯ-ы газрын дарга нарын хөрөөнгийн эх үүсвэрийг шалгаач байраа томруулж гялгар ууттай машинууд унаж, хамгийн сүүлийн үеийн утсаар хүүхдүүдээ тоглуулж, үнэтэй архиар амаа зайлж, сая саяар үдийн хоол иддэг болсон хүүхнүүд харчууд байна шүү

203.91.115.55Зочин   • 2022, 1 сарын 20. 17 цаг 02 минут

20 тэрбум чинь ямар тоо юм уу. Дор хаяад 20 трилионы хөрөнгө нуугдмал байдлаар гарчихсан байгаа. Үүний лавтай 70-с доошгүй хувь нь буруу замаар олдсон. Өөрөөр хэлбэл төрөөс төрсөн тэрбумтнуудын хөрөнгө.

192.82.86.226зочин   • 2022, 1 сарын 20. 16 цаг 45 минут

Бадамжунай, Сайханбилэг нарыг бариад ирж чадахгүй болохоор юу гэж ойлгох билээ.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.