2022 оны 1-р сарын 21
14 цаг 14 минут

Боловсролын террористууд

Олон хүний амь аварч, алтан гартай эмч хэмээн олондоо хүндлэгддэг манай нэгэн нэртэй эмч хэрхэн эмч болсон тухайгаа дурсан ярьсан байдаг. “Уг нь би эмч биш багш болъё гэж бодож байсан ч нэгэн өдөр ээж минь “Чи багш болсноос эмч болсон нь дээргүй юу, эмч хүн алдаа эндэгдэл гаргалаа гэхэд нэг хүний аминд хүрнэ. Харин чи муу багш болбол нэг хэсэг хүнийг насаар нь хохирооно, аль нь илүү хохиролтой болохыг бодоод үзээрэй” гэж хатуухан хэлсэн. Ээжийн маань хэлсэн энэ үг хэдэн өдөр толгойд бодогдоод эмч мэргэжлийг сонгосон. Гэхдээ би хүний аминд хүрч магадгүй гэж болгоомжилсондоо бус олон хүний хувь заяа, мэдлэг боловсролоор тоглох нь алсдаа илүү хор хөнөөлтэй юм байна гэж бодоод багш мэргэжлээс татгалзсан” хэмээн ярьсан байдаг. Үнэхээр тэрхүү эмчийн хэлснээр, урьд хамгийн сайн сурлагатай, толгойтой, сэтгэлтэй, зүтгэлтэй, ёс зүйтэй хүн багш мэргэжлийг сонгож, хамгийн сайн шавь нарыг бэлддэг байлаа. Харин өнөө цагт багш нар гэдэг боловсролын салбарын террористууд болсныг ганцхан жишээгээр өгүүлье.

Дүрслэх урлагийн академийн багш, зураач Б.Нямхүү хэд хоногийн өмнө БШУЯ-ны үүдэнд шударга ёсыг шаардаж, уриа лозунг барьж, эсэргүүцлээ илэрхийлэв. Зураач мэргэжилтэй учир цаасан дээр хэдэн үг бичих шиг амархан ажил байхгүй. Харамсалтай нь хэлхэж бичсэн хэдэн үг нь академийн багш бичсэн гэхэд хүн уншихад ичмээр алдаа мадаг ихтэй байв. Бусдаас ёс зүй нэхэж байгаа атлаа өөрөө наад захын мэдлэг, боловсролын ёс зүйгүй болох нь бичсэн уриа, хэлсэн үгнээс нь тодорхой харагдана. Хүн өөрт байхгүй юмаа бусдаас нэхдэг гэдэг нь аргагүй үнэн бололтой. Монгол хэлнээ хөрвүүлэхэд “Академи” гэдэг маань “Эрдмийн хүрээлэн” хэмээн орчуулагддаг нэрийг нь уншихад сүрдмээр эрдмийн өргөөний багш хүн зөв бичих дүрэм ч мэддэггүй, зөрүү буруу яриад явах нь дэндүү шившигтэй. Үлгэрт гардаг шиг “Нүүрээ хаагаад нуумаар, нүдээ ухаад авмаар” байсныг харсан, үзсэн хүн бүхэн халаглан хэлж байх юм. Яруу тунгалаг монгол хэл ядмагхан мэдлэгтэй багшийн гарт хойдохоо уншуулахаа дөхөв, хөөрхий.

Бага ангийн хүүхэд хүртэл алдааг нь засаад шоолж инээмээр баахан цаас барьж зогсч байгаагаа эхнэрийнхээ ажилладаг МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн мэдээллийн хөтөлбөрөөр орон даяар цацаж, бусдыг гутаан доромжилж буй багш Б.Нямхүүд ёс зүйн тухай ойлголт байтугай хүн чанарын хэлтэрхий ч алга. Эгшиг, үсгийн зөв бичих дүрмээ мэддэггүй муу багш шигээ эхнэрээ хувийнхаа зорилгодоо ашигладаг өөдгүй эр гэдгээ энэ увайгүй үйлдлээрээ баталж орхилоо. Үнэндээ тэрээр ёс зүйгүй хүн гэдгийг ч Дүрслэх урлагийн академийн оюутнууд нь баталдаг. 2017 онд Б.Нямхүү багш сургууль дээрээ архидан согтуурч, оюутнууддаа удаа дараа агсам тавьжээ. Улмаар монгол зургийн оюутан охин М-ийг хэрцгийгээр зодсон байдаг. Тэрээр охины толгой, нүүр рүү уран зургийн том төмөр шугамаар балбаж, машиныхаа түлхүүрийг биед нь зоон танхайрсан байна. Удаа дараагийн балмад авираас нь айсан охин сургуульдаа явахаас татгалзсанаар ар гэрийнхэн нь сургуулийн удирдлагад өргөдөл гаргаж, багшаас чөлөөлөхийг хүссэнээр түүний бузар хэрэг илчлэгдэж байжээ. Хохирогч М охины эцэг нь Б.Нямхүүтэй ДУДС-д хамт сурч байсан нэгэн ангийн оюутнууд аж. Алгын чинээ охиноо ангийнхаа хүүхдэд итгэж шавь оруулсан ч араатнаас дор авирласанд айх гайхах зэрэгцэж, арга буюу өргөдөл өгсөн байна. Багш хүний ёс зүйд үл нийцэх балмад үйлдэл гаргасан Б.Нямхүү амин хайртай охиныг нь зодсондоо ангийнхаа хүүхдээс уучлал гуйх нь бүү хэл танил нөхдөөрөө яриулж, өргөдлийг нь татуулж байсан ёс суртахуунгүй этгээд. Асуудал өндөр авч, БШУЯ-ны сонорт хүрэхэд тэрээр тус яаманд ажилладаг хадам эгч Т.Амаржаргалынхаа нэр нөлөөгөөр ажилдаа үлдэж байсан түүхтэй. Угтаа Эрүүгийн хуулиар шийтгэл хүлээх ёстой хүн эхнэрийнхээ эгчийн хаялгаар ямар ч ял зэм хүртээгүй юм. Ийм ёс зүйгүй хүмүүс боловсролын салбарыг эзэгнэнхэн байх цагт хэндээ итгэж хүүхдүүдээ боловсролтой болгоно хэмээн хөтөлж аваачиж өгөх юм бэ?

Зурах авъяас мэдрэмжээсээ илүү заах арга зүй өндөртэй, зөв ёс суртахуунтай хүнийг академийн багш болгодог аттестачлалыг явуулдаг болох нь жинхэнэ багш нарыг ялгах жишиг үзэгдэл болно. Академийн багш нь аль ч улсын хэлээр эрдэмтэдтэй хэлэлцэж чаддаг, мэдлэг боловсролоороо Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэд байдаг. Таван үгээ зөв бичиж чадахгүй тараа таниулсан Б.Нямхүү мэтийн нөхдийг тэр тусмаа боловсролын салбараас шигших хэрэгтэй. Боловсролын салбарт танил талаараа шигдсэн багш хэмээх алдар нь ахадсан боловсролын “террорист”-уудаас болж энэхүү салбар эрэмдэг хүн шиг болж буйд хаа хаанаа анхаарах цаг болжээ. Сэхээний орон дээр байгаа боловсролын салбараа аврахгүй бол сэлүүргүй завь шиг Б.Нямхүү мэтийн согтуу толгойтнууд самарч дуусах нь байна шүү!!!

Түмэн.мн

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.76Зочин   • 2022, 1 сарын 22. 20 цаг 07 минут

Их дээд сургуулиудын сургалтын албаны ажилтнуудын оюутнууддаа зориулан гаргасан мэдээлэл бүхий постуудаас нь харахад л оновчтой үг сонгон найруулан бичих чадваргүй, утга санааг буруу үгээр илэрхийлсэн, дүрмийн маш их алдаатай, таслал, цэг хэрэглэж ч мэдэхгүй уртын урт эмх замбараагүй, утга учиргүй үг бүхий , эхэлж, үргэлжилж, дуусаж буй нь мэдэгдэхгүй өгүүлбэр гэхэд хэцүү үгнүүдийн цуглуулгаас нь харж болно. Боловсролын салбарын багш, ажилтнууд өөрсдөө монгол хэлний яриа бичгийн чадвар үнэхээр муу байдаг нь үнэн шүү дээ.

202.126.89.76Зочин   • 2022, 1 сарын 22. 20 цаг 01 минут

Зөв бичих дүрмийн алдаатай, хавсарсан нийлмэл өгүүлбэрийн дунд таслал хэрэглэж мэдэхгүй, хэд хэдэн утга санааг таслалгүйгээр үргэлжлүүлээд бичдэг, найруулан бичих чадвар муу, монгол хэл бичгийн боловсрол муутай монгол хүн үй олон байгаа. Боловсролын салбарын удирдлага 1990-ээд оноос хойш монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтыг чухалчлан авч үзэхгүй, орхигдуулсны үр дагавар энэ юм.

192.82.72.100зочин   • 2022, 1 сарын 22. 12 цаг 10 минут

Ёс зүйгүй, бусдыг сургах нь бүү хэл өөрийгөө зөв аваад явж чадахгүй дүр эсгэсэн нарыг ялгаж салгаж цэвэрлэгээ хийх л хэрэгтэй.

122.201.24.20Бат   • 2022, 1 сарын 21. 19 цаг 08 минут

Оюутнуудаа зоддог багшийг одоо болтол багшлуулсаар байгаа юм уу

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.