2022 оны 1-р сарын 21
15 цаг 31 минут

Г.Туяажаргал: Тогтвортой, хариуцлагатай ТББ-уудад төр бодитой дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчин хэрэгтэй

Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны асуудлаар “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргалтай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад  ТББ-ынхаа тухай танилцуулахгүй юу?

-“Ээлтэй ертөнц” ТББ маань 2009 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй буюу байнгын асаргаа шаардлагатай хүүхэд болон асран хамгаалагчдын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна. Яг одоогоор бид хүнд хэлбэрийн бэрхшээлтэй 30 хүртэлх хүүхдийг хөгжүүлдэг “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”, “Мон” асран хамгаалагчдын ажлын байр буюу ханын зөөлөн тоглоомын үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлээд явж байна. Нийгэмд нөлөөллийн ажлууд болон бодлогод нөлөөлөх гэх мэт олон талт үйл ажиллагааг зэрэг хийдэг байгууллага байна.

-Танай ТББ-тай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ хэр олон байдаг вэ?, хамтран ажилладаг уу.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг олон төрийн бус байгууллага байдаг. Бид төрийн бус байгууллагуудын хэмжээнд нэгдээд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум, хөгжлийн бэрхшээлтэй хүний “Шүхэр” төрийн бус байгууллага гэх мэт дээвэр байгууллагуудын дор нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг

-Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг төрийн байгууллагаас хэр их дэмжиж ажилладаг вэ.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд маань багадаа 10 жил түүнээс дээш жил буюу 20 гаруй жил үйл ажиллагаа явуулсан. 1997 онд Төрийн бус байгуулагын тухай хууль батлагдсанаас хойш  үйл ажиллагаагаа явуулсан төрийн бус байгууллагууд олон байдаг. Тэгэж бодохоор эрхийн төлөө тэмцэж явдаг төрийн бус байгууллагуудын хувьд илүү чадавхжсан. Олон жил тогтмол үйл ажиллагаа явуулсан учраас бид төрд нөлөөлөх, төрийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг тусгах гэх мэт хамтын ажиллагаа бодлогын хэмжээнд байдаг.  

Нөгөө талдаа нийгмийн бүх салбарт төр дангаараа үйлчилгээ үзүүлж чадахгүй. Тэр дундаа миний ажилладаг энэ салбарт төр дангаараа үйлчлэх боломжгүй. Тэр утгаараа төрийн хүрч үйлчилж чадахгүй байгаа тэр хэсэгт, салбарт манай төрийн бус байгууллага хүрч ажиллахыг зорьдог. Үүнээс гадна эрх нь зөрчигдөж байгаа олон олон асуудалд төрийн бодлогыг анхаарал хандуулах тал дээр бид анхаарч ажилладаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудалд төрийн байгууллага хэрхэн ажиллах ёстой гэж та боддог вэ?

-Хөгжил нь асар хоцорч яваа салбар бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал гэж боддог. Энэ хүмүүстэй ажилладаг хүний нөөц гэхэд хангалттай биш. Улсын хэмжээнд хөдөлмөр засалч ердөө 30 хүн байдаг бол хэл засалч монгол улсад бэлтгэгддэггүй. Социализмын үед бэлтгэгдсэн хэдхэн боловсон хүчнээр хязгаарлагддаг. Сэргээн засах тусламж үйлчилгээ нь өөрөө энэ хүмүүсийн эрхийн хамгийн энгийн хэрэгцээ болж байдаг. Цаашлаад эдгээр хүмүүсийн эрүүл мэнд, эрх ашиг, боловсролын үйлчилгээ, хүртээмж, дэд бүтэц зэрэг салбар дундын бодлогууд алдагдаж өнөөдрийг хүртэл явлаа. Энэ мэт асуудлууд шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн учраас хүмүүсийн бухимдлыг төрүүлэхүйц хэмжээнд ирсэн.  Энэ хүмүүсийн өмнөөс төрд дуу хоолой болж явах тэр үүрэг нь төрийн бус байгууллагад байгаа. Аль аль талдаа бид хичээж ажиллаж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, энэ төрлийн хүмүүст үйлчилгээ үзүүлэх байгууллагыг олноор байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийг ажлын байраар дэмжих зэрэг бодлогод нөлөөлж таатай нөхцөлийг бий болгохыг төлөө төртэй хамтран ажиллаж байна.   

-Цаашид төрийн бус байгууллагад төрд оролцоогоо нэмэгдүүлэх хүрээнд ямар ажлыг хийх шаардлага байна вэ?

-Хуульд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх гэдэг ерөнхий заалтаараа орж ирсэн. Хуульд ямар төрлийн үйл ажиллагааг төрийн бус байгууллага гэрээлэн гүйцэтгэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс болоод хэн юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Үүнээс болоод хуулийн энэ заалт бодит амьдрал дээр хэрэгждэггүй.  Тиймээс хуульд төрийн бус байгууллагын гүйцэтгэх ажлыг нарийн тусгаж тодорхой болгох шаардлагатай санагддаг.

-Зарим төрийн бус байгууллагууд төрөөс зарласан тендэр, ажил, зөвлөх үйлчилгээнд оролцож шалгараад ажил гүйцэтгээд явдаг. Танай байгууллагын тухайд оролцоо хэр байна.  

-Хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудыг бодлогоор дэмжсэн ганцхан зүйл заалт байдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, тохируулгатай ажлын байраар хангасан тохиолдолд 20 хүртэлх сая төгрөгийн дэмжлэгийг бид төрөөс авах боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн бол нэг хүний ажлын байран  дээр 10 хүртэлх сая төгрөгийн дэмжлэгийг төрөөс авах эрх зүйн орчин үүссэн.  Гэвч бусад үйл ажиллагаан дээр дэмжлэг байдаггүй. Хөтөлбөрт суурилж төртэй хамтарч ажиллах санхүүгийн үүсвэрүүд байдаггүй. Тухайлбал манай байгууллага төрөөс зөвхөн тоног төхөөрөмж авах тал дээр хамтран ажиллах боломжтой. Багш нарын цалин, бусад урсгал зардалд төрөөс дэмжлэг үзүүлэх боломжгүй. Хөтөлбөрт суурилсан, үйл ажиллагаатай холбоотой зардлыг төрөөс авах боломж хомс байна.

-ХЗДХЯ-аас холбоо, сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Уг хуулийн төсөл дээр таны хэлсэн эдгээр асуудлыг тусгасан байна уу.

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллага байгууллага гүйцэтгэнэ гэж ерөнхийлж заасан. Гэвч төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх төрийн үйлчилгээний төрөл, хүрээг нарийн тусгасан зохицуулалт байдаггүй. Тиймээс уг асуудлыг өнөөдөр яригдаж байгаа холбоо, сангийн тухай хуульд тусгаж сайжруулаасай гэж хүсч байна.

Нөгөө талдаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын дийлэнх нь нийгэмд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл иргэндээ үйлчилдэг гэсэн үг. Тиймээс иргэд рүүгээ чиглэж ажиллаж байгаа тогтвортой, хариуцлагатай төрийн бус байгууллагуудад төрөөс бодитой дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бидэнд хэрэгтэй санагддаг.

-Төрөөс зарладаг тендэр, ажил үйлчилгээнд тухайн салбарт, бүлэгт чиглэсэн төрийн ус байгууллагууд оролцож чаддаг уу?

Төрийн ямар нэг үйл ажиллагаанд оролцоход босго маш өндөр байдаг. Төр төрийн бус байгууллагуудад өндөр шаардлага тавьдаг асуудлаас болж бид зарим тохиолдолд төртэй хамтарч ажиллаж чаддаггүй. Уг нь төр төрийн бус байгууллагыг дэмжиж байна гэдэг нь өөрөө тухайн иргэнээ дэмжиж байна гэсэн үг юм. Гэвч бичиг цаасны асуудлаас эхлээд маш их зүйлийг биднээс шаарддаг учраас бид төрөөс дэмжлэг авахаас илүүтэй өөр санхүүжилтийг хайж явдаг тал бий.

-Цаашид төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааг тэлэхэд юун дээр анхаарах шаардлага байна вэ?

-Иргэний нийгмийг илүү баталгаажуулсан, чадавхжуулсан таатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлээсэй гэж хүсч байна. Эрх зүйн орчин сайжирч байж бид төрд дуу хоолойгоо хүргэж чадна.

Ярилцсанд баярлалаа...

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.73.26Зочин   • 2022, 1 сарын 25. 9 цаг 49 минут

Yamar demjleg bhgvi shvv tur ni iurstuu demjeed ajliin bair bii bolgohgvi bgaa tegeed turiin bus baiguullaga ajliin bair bii bolgoe geed demjleg hvseheer bas demjihg i bgaa tegeheer demjdeg bas ajillaj amidrah erh zvin orchiniin huulia zvvlt zaalriin saijruulah heregtei bna oo

72.196.192.250Зочин   • 2022, 1 сарын 23. 0 цаг 02 минут

TBB-uudiin ajild tur hutgaldan orohgvi l baival hamgiin tom dmjleg ni ter bolno. Ene asuudliig harin huulichilj uguh heregtei !

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.