Холбооны эрх зүйн тухай, Сангийн эрх зүйн тухай хуулиудыг шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэх асуудлыг хаврын чуулганыг хүртэл хойшлуулсан билээ. Үүнтэй холбогдуулан тус хуулиудын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй нийт 27,000 Төрийн бус байгууллага бий. 2020 онд 400 гаруй ТББ үйл ажиллагааныхаа тайланг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн. Өөрөөр хэлбэл нийт ТББ-уудын 2 хувь нь нийтэд тусгай үйл ажиллагаа явуулж байгаа эсэхээ баримтжуулж, бүртгүүлсэн байна. Санамсаргүй байдлаар сонгогдсон 12 ТББ-д санхүүгийн шалгалт оруулахад 11 ТББ-д нь 5.9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрч, 483 сая төгрөгийн торгууль тавьсан. Иймээс ашгийн бус үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ын хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай байгаа юм.
ТББ нэрээр ашгийн төлөө хуулийн этгээдүүд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Засгийн газраас Холбооны эрх зүйн тухай, Сангийн эрх зүйн тухай хуулиудыг шинэчилсэн найруулга байдлаар өргөн барьсан" гэв.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
та нарын халхавч шүү дээ тухйалбал ХХАА яамны дэд сайд байсан Энхбат одоо намынхны ТББ удирдаж Батзориг зөвлөх хийгээд халхавчлан мөнгө эргэлдүүлж байгаа шүү дээ өөрсдөөсөө л эр
ТББ-д байгууллага, ард түмнээс их хэмжээний мөнгө цуглуулж ихээхэн хэсгийг өөрсддөө зарцуулдаг, ашигладаг байдал ажиглагддаг. Үүнийг хүн бүр л мэддэг, ярьдаг, тэгэх ёстой гэж боддог. Энэ нь тэр ТББ -н ашигт ажиллагаа, Бас зарим нь янз бүрийн юм шалгаруулж байна гэж өргөмжлөл, тэмдэг гардуулж их хэмжээний мөнгө авдаг. Энэ бүгдийг зохицуулах шаардлагатай.
Ихэнхи дарга нар нь их хурлын гишүүд ,улс төрчид байна. Тэд төсвийн мөнгийг угаах ,боов, гурил тараадаг ажил хийлгэж тэднээр зарлагадуулдаг. Сонгуулийн хуультай хамт ярь.
ТББ -УУД ЯМАР ИХ МӨНГӨТЭЙ БАЙНА ВЭ жирийн ажлын төлөө компаниуд мөрөөдөөд хүрэхгүй мөнгө байна.
боксын холбоо ямар бн ?