2022 оны 1-р сарын 26
15 цаг 30 минут

АТГ: Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа

    Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагт холбогдох эрүүгийн хэргийн талаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулав.

-Ж.Пунцагийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ?

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж  2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Ж.Пунцагийг баривчилсан. Энэ хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой ажиллагаануудыг явуулснаар Ж.Пунцагт холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлсэн. Прокурор саналыг шийдвэрлэсэн тул одоогоор Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа.

-Баривчилсан боловч сулласан тухай цахим орчинд гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хэргийн холбогдогч буюу сэжигтнийг 48 цагийн хугацаагаар баривчлах үндэслэл тогтоогдсон тул түүнийг баривчлан мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах 4 үндэслэл байдаг ба эдгээр үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай. 2002 оноос хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн цагдан хорих үндэслэлд гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг хамруулж үздэг байсан. 2017 оноос хэрэгжиж буй шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үндэслэл хуульчлагдаагүй. Тодорхой төрлийн буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт нийгмийн хор аюулын шинж чанараас хамаарч цагдан хорих үндэслэл болгох эрх зүйн зохицуулалт практикт хэрэгтэй байгаа нь үнэн. Хуулийн ийм зохицуулалт дэлхийн улс орнуудад хэрэгждэг туршлага байдаг. 

Гэхдээ баривчлаад, цаашид цагдан хориогүй эсхүл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаад өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэсэн үг биш. Уг албан тушаалтан нь Эрүүгийн хэрэгт заасан тодорхой төрлийн гэмт хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Тэгэхээр үүнийг ялгамжтай ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сэжигтнийг баривчлах нь хойшлуулшгүй ажиллагаа, цагдан хорих нь таслан сэргийлэх арга хэмжээ юм. Энэ нь шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлагын хэлбэр биш. Гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага тооцох асуудал нь шүүхийн эрх мэдэл, бүрэн эрхийн асуудал. АТГ-ын нэг чиг үүрэг болох мөрдөн шалгах чиг үүргийн хүрээнд хуульд заасан тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж гэмт хэргийн шинж тогтоогдож нотлогдсон тохиолдолд шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг Прокурорын байгууллагад хүргүүлдэг. 

-Тэгэхээр Ж.Пунцаг одоо яллагдагч гэсэн үг үү?  

-Тийм ээ. Ял сонсгож, яллагдагчаар татагдсан байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хэргийн талаар үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

 
9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.24.217Зочин   • 1 сарын 27. 20 цаг 12 минут

ШАЛГА ЦАГД ХОРЬ ДҮҮЖИЛ ЭНЭ БИРД ПУНЦАГИЙГ.

59.153.113.82Zochin   • 1 сарын 27. 14 цаг 59 минут

Ene buzar amitan olon havar negendee gedeg boljdee

202.72.245.125т   • 1 сарын 27. 11 цаг 32 минут

төмр замаас пунцагтан гүзээ нөөц ихтэй болсон нөхдүүд ганцаар тогтохгүй

103.68.107.37зочин   • 1 сарын 27. 9 цаг 44 минут

авлигатай тэмцэнэ гээд байгаа ерөнхий сайдын нэг гарын хүн шүү длээ одоо л харж байя

192.82.77.135ERKA   • 1 сарын 26. 19 цаг 28 минут

HAANAASAA IIM IH MONGTEI BOLOOD LAND 300 UNADAG BNAA ARAI DABARCH BNAA IIMERHUU HOGIIN HULGAICHUUDIIG ERTHEN TOROOS ZAILUULAACHEE BUH SHATAND IIMERHUU ILEREEGUI PUNTSGUUD BI SHUU TORNO HARIUTSLGA TOOTSODGUI UM BOL ZALUUCHUUD BID NARMAIGIINI NEEGEED YBAH GAZARGUI BOLGOOD OGIE YASAN IH HUN ZODDOG DEERLEHDEG HULGAICH BE BUH HORONGIINI HURAAGAAD ONDOR YL OGOOCHEE BUSAD HULGAICHUUD BOLON IREEDUIN HULGAICHUUDAD SANUULGA BOLGO

192.82.77.135ERKA   • 1 сарын 26. 19 цаг 24 минут

HOOE HUUKEE OYUNERDENEE TANAI NAMIIN TANAI UGSHALTAI TANAI NEREN DOOR SAAGAJ HULGAI HIIJ HUN ZODOJ NAMIIN NEREER YBDAG ENE PUNTSAG METIIN HAR GOLOGNUUDEE ERTHEN ZAILUULJ YBAH ESTOI GAZARNI HURDAN ONDOR YL OGUULEED ZAILUULAACHEE BUSAD TANAI NAMIIN ZALUUS BOLON IREEDUIN HUUHED ZALUUST MUU ULGER DUURAILAL BOLOOD BNA YASAN HANAJ TSADADGUI HULGAICHUUDAAR ENE TOR CHNI DUURCHHEED BAIGAA UM BE BAS HAYNHYRBAA SHIGEE 40 SAYAR TORGOOD HONGLOOD YBUULAHUU ENE HULGAICH CHNI ALI ERT YL ABAAD YBAH BAISAN HUN YAHAARAA DARGA HIICHHEED YBJ BAIDAG BNAA

64.119.18.131Болдоо   • 1 сарын 26. 18 цаг 17 минут

Манай УИХ-ын гишүүдийн ихэнхи нь албан тушаалын болон авилгын хэрэгт холбогддог болохоор өөрсдөдөө болон хань хамсаатнууддаа зориулсан хуулиа эхлээд баталчихаад иймэрхүү сүр дуулиантай баривчилгаа нь тэнгэр дуугарсны дараа бороо ордоггүйтэй адил болсонд гайхаад байхааргүй тийм хууль үйлчилж байгаа шүү дээ.Энэ нөхрийн хэрэг өмнөх оны эцсээр нийтэд ил тодоор шийдэгдсэн Эрдэс Монголын захирал Хаянхярваагийн хэрэгтэй яг адилхан ял наймаалцах гэдэг хуулийн заалтаар шийдэгдээд шоу болоод өнгөрөх нь ойлгомжтой.

103.212.117.37шударга бус нийгэм   • 1 сарын 26. 16 цаг 37 минут

Оюун-Эрдэнэ ,Хүрэлсүх зэргийн томчуудын найзыг та нар яаж ч чадахгүй байж ингэж төсөв үрж цагаа зарцуулж жүжиг шахуу юм тоглож байх хэрэг байгаа юмуу . Тэрний оронд өөр хэрэг мөрдөж байвал нийгэмд арай өгөөжтэй байх өөө

66.181.189.14зочин   • 1 сарын 26. 15 цаг 45 минут

Ажлаа хийсэн гэж цалин аваад хүн дарамлаад л байх нөхцөл бүрдэж байна аа

Шинэ мэдээ

Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ3 цаг 11 минутын өмнөХ.Баттулга АН-ыг авах гэж УЛАЙРЧ 100 мянган төгрөгийн төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу5 сар 19. 13:03Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм5 сар 17. 19:39Төрийн ордон руу "ПҮҮЗ"-тэй нэвтэрч хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө5 сар 17. 17:39“Хотулун гүнж“ Латин Америкт гарна5 сар 17. 13:14Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой5 сар 17. 9:40Хүний аминд хүрсэн Эйч Кэ Би интернэшнл холдинг, Жан овогтыхонд хууль дүрэм үйлчилдэггүй5 сар 16. 16:26“Дом, шившлэгтэй” хэвлэлийн хурлууд үргэлжилсээр…5 сар 16. 16:16УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliament цахим системийг танилцууллаа5 сар 16. 14:30Ц.Содномдорж: Д.Баярмагнай прокурортой Сингапурт саатуулагдсан гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл5 сар 16. 11:02Прокурор асан Д.Баярмагнай: Сингапурт казино орсон нь ҮНЭН. Хулгай хийсэн нь үнэн юм бол тэд намайг хилээрээ гаргах уу5 сар 14. 10:58Газрын түрээсийн төлбөрийг Чойжин ламын сүм музей төлж, хувийн хэвшил орлогыг нь авдаг байсныг зогсоолоо5 сар 13. 21:08ЧУУЛГАН: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв5 сар 12. 16:29Токиод “дархлагдсан” Элчин сайд Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ5 сар 12. 12:46БНСУ-ын Ерөнхийлөгч монгол иргэдийг визгүй зорчиход анхаарч ажиллахаа илэрхийлжээ5 сар 11. 19:08Эх, нярайд тусламж үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хэсгийг П.Анужин АХАЛНА5 сар 11. 13:26М.Батбаяр: Наадмын найруулагчид 19 хүний нэр яригдаж байгаа, баасан гарагт тодруулна5 сар 11. 13:25“Автомашингүй өдөр“ зам хаагуур хаах вэ5 сар 11. 13:24Лам “Сэржим өргүүлэх“ нэрийдлээр 15 настай охиныг дуудаж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ5 сар 11. 12:40Ипотекийн зээлийн хүүг буруулах боломжийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна5 сар 11. 12:37Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ5 сар 11. 12:32Гар утас, машины дугаарт АЧ ХОЛБОГДОЛ өгдөг буруу хандлагаа “Үсэг булаацалдаж“ хүүхдүүддээ ӨВЛҮҮЛЖ болохгүй5 сар 11. 12:31Д.Амгалан: Төрийн банк эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүсийн мөнгө угаах хэрэгсэл болсон байна5 сар 11. 12:31Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, Гэхдээ “Пулемёт, онгоц, шалдан“ бол ХЭТРҮҮЛЭГ5 сар 11. 12:30ТЦА: ОХУ-ын Элчин сайд цагдаагаас зам асууж буй 4 жилийн өмнөх зургийг гаргаж буруу ташаа мэдээлэл түгээж байна5 сар 11. 12:29Ноён Бондгор хямд үнээр дүнзэн байшинтай болох боломжийг бүрдүүллээ5 сар 10. 18:04Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бэр эгч Ч.Ундралаа дарга болгожээ5 сар 10. 13:52В.Путин 10 гаруй улсад мэндчилгээ дэвшүүлэхдээ Монгол улсад мэндчилгээ дэвшүүлсэнгүй5 сар 9. 13:39Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан 0-17 насны хүүхдүүдээс хавдрын сэжигтэй тохиолдол гурав илэрчээ5 сар 9. 11:54Х.Нямбаатар: Цахим мөрийтэй тоглоомд жилд ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байна5 сар 5. 13:41
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.