2022 оны 1-р сарын 26
16 цаг 25 минут

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Хөгжлийн банканд 6 сар ажиллахдаа зээл олгох шийдвэр гаргаж байгаагүй

     "Хөгжлийн банк" чанаргүй зээлдэгчдийн улмаас дампуурлын эрмэгт ирээд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад байгаа юм. 

Тиймээс уг асуудлаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа.

-Хөгжлийн банк дампуурлын эрмэгт ирчихлээ. Мэдээж Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсны хувьд таниас уг асуудлыг асуух нь зөв байх? 

-Би 2019 оны 6 сараас 12 дугаар сар хүртэл, нийт 6 сарын хугацаанд ажилласан. Намайг анх ажил авахад л байсан муу зээлдэгчийн жагсаалт одоо ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тухайн үед Засгийн газраас зээлийн чанарт анхаар, банкны засаглалыг сайжруулах, дүрэм журмыг шинэчлэх гол чиглэлүүдийг өгч байсан. Тиймээс би өөрийн ажилласан 6 сарын хугацаанд прокурор, хууль хяналтын байгууллагатай хамтарч, зээл төлөгдөхгүй байгаа асуудлыг төлүүлэх ажлыг эхлүүлж байсан. 2019 онд уг ажлыг эхлүүлээд явсан. Одоо 2022 он гарчихаж. Ерөөсөө үр дүн гараагүй байна. 

-Хөгжлийн банкнаас муу зээлдэгч буюу чанаргүй 26 ААН нэрсийг зарласан. Үүний 3 нь таны үед олгогдсон гэх мэдээлэл байна? 

Би Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан 6 сарын хугацаандаа зээл олгоогүй. 

Хөгжлийн банкнаас мэдээлсэн 26 ААН-ийн чанаргүй зээлийн 23 нь намайг захирлаар томилогдохоос өмнө олгогдсон, 3-нх нь хүсэлт ирчихсэн, судлагдаад явж байсан. Ингээд намайг ажлаа өгсний дараа зээл нь олгогдсон юм билээ. Тэр зээл нь одоо төлөгдөөгүй явж байна аа гэдэг нь тухайн ААН-үүдийн асуудал. Намайг холбоод харлуулж дайраад байдаг тэр компанийн зээл нь намайг ажлаа хүлээж авахаас өмнө хүсэлтээ өгөөд намайг ажлаа хүлээлгэж өгсөний дараа ологогдсон байдаг юм. Тэрийг мушгиж гуйвуулаад нэр холбож байгаа нь улс төрийн явуургүй арга л гэж хэлье даа.

-Ер нь зээл олгоход ямар шаардлага шалгуур байдаг юм бэ. Зээлийг ямар хүмүүс олгодог юм бол?

-Гүйцэтгэх захирал дангаараа ямар ч зээл шийдэх боломжгүй байдаг. ТУЗ, зээлийн хороод нь шийддэг. Намайг энэ зээлийн асуудалтай холбоод, сүүлдээ намайг өөрөө авсан мэтээр хүмүүс яриад байдаг. Би дахин хэлье. Нэг ч зээл олгоогүй. 

Одоо Хөгжлийн банк үйл ажиллагаагаа асуудалгүй үргэжлүүлэхийн тулд дээрх чанаргүй зээл авсан бүр компаниудын зээлийг төлүүлэх хэрэгтэй. Тэгэж байж тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ.

Эх сурвалж: NTV

 

 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.90.246зочин   • 2022, 2 сарын 7. 12 цаг 41 минут

Хуудуутай байхад мэдсээр байж нуусан байна даа хариуцлага тооцох хэрэгтэй.

192.82.78.103Зочин   • 2022, 1 сарын 28. 10 цаг 31 минут

Энэ амьсгаа их хуралд биш шоронд байх ёстой этгээд

66.181.168.8Зочин   • 2022, 1 сарын 28. 9 цаг 49 минут

Хуулиа мэддэггүй, хууль тогтоогч байна. ийм новшийн зантай хүмүүсээс болж улс хөгжихгүй байна.

192.82.65.120Зочин   • 2022, 1 сарын 28. 9 цаг 11 минут

Яаж ингэж хуцаж чаддаг байна ааа

122.201.24.198зочин   • 2022, 1 сарын 28. 8 цаг 34 минут

Хамгийн их будилааныг тарьсан хүний нэг нь энэ нөхөр шүү ?Бүхэл бүтэн банкыг дампуурууулсан хүний нэг яах аргагүй энэ нөхөр шүү?гэж банкны ажилтан нар шивнэн ярьдаг шүү? Их хурлын гишүүнээс ард түмэн санаж байна гэж эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлье ,Монголчуудаа

203.98.76.100Зочин   • 2022, 1 сарын 28. 8 цаг 26 минут

Ёстой шаагаарай лалараа гэж хэлье.

192.82.72.182Зочин   • 2022, 1 сарын 27. 23 цаг 04 минут

Бас нэг хулгайч гараад ирлээ

122.201.22.227зочин   • 2022, 1 сарын 27. 17 цаг 02 минут

Битгий ш а а

66.181.191.82zochin   • 2022, 1 сарын 27. 15 цаг 22 минут

umhii lalar chi yalaa uurnee

202.131.242.132Зочин   • 2022, 1 сарын 27. 15 цаг 08 минут

Энэ ийм л хүн, гадаадын иргэн

66.181.165.92Зочин   • 2022, 1 сарын 27. 14 цаг 07 минут

зөвхөн өөртөө зээл олгож байсан уу

150.129.143.159   • 2022, 1 сарын 27. 12 цаг 47 минут

Яана аа. Нөгөө 2 хамтрагчдаа гаргаж өгөөд, "хувааж" авсан зээлийн баримт гараад ирэх вий дээ.

66.181.161.123Зочин   • 2022, 1 сарын 27. 12 цаг 13 минут

ажил хийгээгүй цалин авч байсан гэсэн үг үү

202.21.124.131norveg novsh mini   • 2022, 1 сарын 27. 11 цаг 09 минут

hutsna biz tegeed oor yu hiihu? ajilchidtaigaa hov bazaad suuj baihu? bitgii **ldaa badmaa

64.119.24.42Зочин   • 2022, 1 сарын 27. 10 цаг 22 минут

Ter in zeel ulsiin munguur Avilgachid Bogd Julian amuudaar duuren haus barisan Deedchuul medej l baigaa Uursduu hamsaatnuud

103.68.107.37зочин   • 2022, 1 сарын 27. 9 цаг 41 минут

чанаргүй зээд нэрээр толгойд багтахгүй шахуу тоотой мөнгө авчихаад та нар татвар төлөгчийн мөнгийг гувшуулж байгаа шүү дээ нөгөө ерөнхий сайд одоо юу гэж хариулах бол

192.82.91.59Зочин   • 2022, 1 сарын 27. 0 цаг 01 минут

МАН гараад" Хөгжлийн банк байгуулж хөгжүүлэх гэсэн чинь яалаа яалаа хө??

66.181.191.136Зочин   • 2022, 1 сарын 26. 22 цаг 33 минут

Зээл олгодоггүй муу банкир байна. Дахиад банкинв битгий ажиллаарай

122.210.133.193Зочин   • 2022, 1 сарын 26. 18 цаг 47 минут

Araas ni hooj olj hariutslaga toitsdoggui Haashaa yumbe

103.212.116.121Иргэн   • 2022, 1 сарын 26. 18 цаг 09 минут

Дампуурлыг нь зарлаад зохицуулагчаар ажиллах байсан юм биш үү

150.129.143.212Зочин   • 2022, 1 сарын 26. 17 цаг 53 минут

Томчуулын зорилготой авсан зээлийн эцсийн үр дүн санаснаар нь болдог ээлжит тавил

66.181.189.14зочин   • 2022, 1 сарын 26. 17 цаг 36 минут

Зээл төлж харагдаа ч. Тэр үед бузар юмыг ярьж байсан бол. Шалгаад л байсан дараад л байдаг. Шудрага уу. Ахмадын тэтгэвэрийн зөрүүг өгөх мөнгө төрд байсан байна. Ийм л төртэй болж дээ.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.