2022 оны 2-р сарын 8
11 цаг 43 минут

СУРВАЛЖИЛГА: Оюутолгойн ажилчдын эрүүл мэндэд “ЗАНАЛХИЙЛСЭН“ хүнс нийлүүлэгч компанид хариуцлага тооцох уу

      Сүүлийн үед хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад ажиллаж буй ажилчдын эрх ашиг ба түүнийг зөрчсөн үйлдлүүд гарах болсон талаарх асуудлыг олон нийт ихээр хөндөх болсон. Тэгвэл бид энэ удаад Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулж буй Оюутолгой компанийн ажилчдын эрүүл мэнд тэр тусмаа эрүүл хүнсээр хангагдах эрх зөрчигдөж байж болзошгүй асуудлыг сурвалжиллаа.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2015 онд байгуулсан байдаг. Уг гэрээний хүрээнд 2020 онд орон нутгийн компани, үйлдвэрлэгчдээс Оюутолгой ХХК 155 сая долларын худалдан авалт хийхээр төлөвлөсөн аж.

Орон нутгийн компаниудын хүнсний ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгой компанитай санамж бичиг байгуулж байв. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэх компаниуд нь мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, монгол хоолоор ханган нийлүүлэлт хийх журамтай. Тэгвэл Оюутолгой компанийн 10 мянга гаруй Монгол ажилчдаас гадна гэрээлэгч компаниуд ажилчид гээд нэжгээд олон хүнийг хүнсний ногоогоор хангадаг зарим байгууллагууд ажилчдын эрүүл аюулгүй хүнсэээр хангагдах эрхийг нь зөрчиж байна.

Тодруулбал, Оюутолгой компанид хүнсний ногоо ханган нийлүүлдэг хүнсний гурван үйлдвэр Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрладаг. Нэр бүхий гурван компанийн нэг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан шийдвэрээр ДУНД түвшний эрсдэлтэй хэмээн үйлдвэрлэлээ зогсоож, хаалгаа барьсан аж. Харин үлдсэн хоёр үйлдвэрийн нэг нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

Тус хоёр үйлдвэрийн нэг нь Б.Батзориг захиралтай “Шим зэрэглээ” ХХК. Тус компани нь 2021 оны есдүгээр сарын 20-нд Оюутолгой ХХК-д хүнсний ногоо ханган нийлүүлэх гэрээг хийсэн аж. Одоогийн байдлаар 10 гаруй удаагийн ханган нийлүүлэлтийг хийгээд буй. Гэтэл уг байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтнууд болох улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэ, Б.Баярмаа нар хяналт шалгалт явуулахад нийтдээ 21 зөрчил илэрсэн байдаг. 21 зөрчлийн хувьд хүнсний ногоонд өөрчлөлт орох, үндсэн түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, найрлага, хаана үйлдвэрлэж бэлтгэгдсэн нь тодорхойгүй цаашилбал хүний эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц ноцтой зөрчлүүд илэрсэн болохыг доорх зургаас харж болно.

БАРИМТ1: Мэргэжлийн хяналтын байгууллагын илрүүлсэн 21 зөрчлийн талаар дурдсан албан бичгийг энд хавсаргав

Үүнээс үзэхэд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан дүгнэлтээс харахад олон мянган ажилчдыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үүргээ ноцтой зөрчиж буй “Шим зэрэглээ” ХХК-д яагаад өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцлага тооцоогүй вэ гэх асуудал энд урган гарч байна.

Хүнс бэлтгэдэг, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг компаниудад технологийн урсгалыг хангаагүй, үндсэн түүхий эдийн гарал үүсэл хаана үйлдвэрлэж байгаа нь тодорхойгүй, цонхны хамгаалалт байхгүй, бохирын усны зөв шийдэл байхгүй зэрэг зөрчлүүдийг арилгаж, албан шаардлагын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, биелэлтийг эргэн мэдэгдэх шаардлага тавьжээ.

Харин БОДИТ БАЙДАЛ ямар байв?

Улсын байцаагчийн албан дүгнэлт гарснаас хойш даруй хоёр сарын хугацаа өнгөрсөн байхад буюу энэ оны нэгдүгээр сарын 15-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Шим зэрэглээ” ХХК-ийн үйлдвэрийн байраар ороход зөрчлийг ямар нэгэн байдлаар арилгасан, арилгах гэж оролдсон нөхцөл байдал төдийлөн ажиглагдсангүй.

Хүнсний үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг компанийн ажилчид Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан байх ёстой. Үүнд, сүрьеэ, арьсны халдварт өвчнүүд, нян тээгч, хамар залгиурын арчдас, цагаан хорхой зэрэг дөрвөн төрлийн шинжилгээ өгсөн байх ёстой. Гэтэл уг байгууллагын найман ажилтанд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр байхгүй гэдгээ хэлж байсан юм.

Хэрвээ энэ ажилчид дунд халдварт өвчин тээж яваа нэг л ажилчин байвал Оюутолгой компаний 10 мянга гаруй ажилчдыг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Жишээ дурдъя. 2019 оны хоёрдугаар сард KFC Зайсан салбарын ажилтан цусан суулга өвчин үүсгэгч нян тээж байсан нь олон үйлчлүүлэгчдэд халдварласан тохиолдол гарч байв. Өөрөөр хэлбэл, нэг ажилтны эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан үйлчлүүлэгч нар эрсдэлд орсон хэрэг юм. Тэгвэл Оюутолгойн 10 мянга гаруй ажилчдад ч өнөөдөр эрсдэл учраад байна. Цаашилбал ажилчдын дунд үүсч болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь зогсвол хэн хариуцлага хүлээх вэ.

Бид тус суманд ажиллаж байхдаа “Шим зэрэглээ” ХХК-ы захирлаас үүссэн асуудлын талаар захирал С.Батзоригоос тодруулга мэдээлэл авлаа.

БАРИМТ2

БАРИМТ3

Ийхүү бид "Шим зэрэглээ" ХХК-д өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэргэжлийн хяналтын хяналт шалгалтын ажил явуулсан хүнсний чанар стандартын улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэтэй холбогдож шалгалтын ажил бодитой явагдсан эсэх талаар лавласан юм.

-"Шим зэрэглээ" ХХК бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн юм байна. Энэ үнэлгээ яг бодитой байсан уу?

-Хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийн арилгуулахын тулд албан шаардлага өгсөн. Албан шаардлагаар тухайн ААН зөрчлөө арилгаж манайд хариу ирүүлдэг. Зөрчлүүдээ арилгасан бол үйл ажиллагаа хэвийн явдаг. Тухайн суманд тийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг гурван төрлийн байгууллага байдаг. "Шим зэрэглээ" ХХК зөрчлөө арилгасан байсан учраас эрсдэл нь бага гэж гарсан.

-Хүнс бэлтгэн нийлүүлэгчээр ажиллахад та шаардлага хангасан үйлдвэр гэж үзэж байгаа юм байна. Эрүүл орчин нөхцөлд хүнс бэлтгэж ханган нийлүүлж, эрсдэлгүй байна гэж үзэж болох уу?

-Шалгалтаар зөрчлөө арилгасан байсан болоод л эрсдэлгүй гарч ирсэн үг.

"Цаашлаад мэдээлэл өгөх боломжгүй гэв"

"Шим зэрэглээ" ХХК-ийн захирал С.Батзориг, хүнсний чанар стандартын улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэ нарын зөрчлийг арилгуулсан, арилгасан гэх яриа нь бодит байдалтай нийцэхгүй байгааг та бүхэн энэ сурвалжилгаас харж болно. Оюутолгой төслийн хүнсний ханган нийлүүлэлтийн тендерийг Таванбогд группын охин компани болох “SSM” ХХК авсан байдаг бөгөөд ийм нөхцөл байдалтайг нь мэдсээр байж тус компаний үйл ажиллагааг дэмжиж байгаагийн ар талд тэдний маш том ашиг сонирхол ч байж болзошгүй байдалтай байна. Хамгийн сүүлд нэгдүгээр сард гэхэд л "Шим зэрэглээ" ХХК дизель түлштэй холилдсон хүнсний ногоог нийлүүлсэн шуугиан дэгдэхэд Оюутолгой төсөлд мэдэгдэлгүй нам “дараад” өнгөрсөн аж. Иймд Оюутолгой төсөл ажилчдынхаа эрүүл аюулгүй хүнсээр хангагдах тал дээр анхаарах, хүнс ханган нийлүүлж буй компаниуддаа өөрсдөө шаардлага тавих нөхцөл байдал нэгэнт үүсчээ.б

Үргэлжлэл бий...

“ШИМ ЗЭРЭГЛЭЭ” ХХК-НИЙ БОДИТ БАЙДАЛ /Бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн/

1. Үйлдвэрийн гадаад орчны байдал

Үйлдвэрийн бохирын шугам нь стандартын дагуу баригдаж, битүүмжлэгдээгүй, соруулах явцад үйлдвэрийн бохир гадагш алдагдаж байна

2. Үйлдвэрийн бохир зөөж буй тээврийн хэрэгслийн байдал, бохир гадна талбайд алдагдсан байдал

3. Үйлдвэрийн гадна орчны эргэн тойрны байдал

Үйлдвэрийн хашааны баруун хойд хэсэгт хог ихээр хуримтлагдсан, салхи ихтэй үед хийсэх, зуны цагт ялзарч муудсан үнэр бүтээгдэхүүнд шингэх, нянгийн халдвар тархах эрсдэл үүсэж болзошгүй

4. Үйлдвэрийн гадна орчин эргэн тойрны байдал 

Үйлдвэрийн ажилчдын бие засах газар гадаа хэвээр

Аймгийн МХГ-аас стандартын шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн хогийн цэг.

5. Үйлдвэрийн дотоод орчин  

Үйлдвэрлэлийн процесс нь ангилах, угаах, арилгах, савлах хэсгүүд нь бүгд тус тусдаа өрөөнд НЭГ чигийн урсгалтай байх байтал тус газар нь 1 өрөөнд бүгдийг нь багтаасан нь ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй байна.

6. Үйлдвэрийн дотоод орчин

Үйлдвэрийн бохир ус гарах хэсэг нь битүүмжлэгдээгүй, хөлдөж бөглөрсөн бохирдсон байгааг та харж байна.

7. Үйлдвэрийн дотоод орчин 

Ногоо угаах машинаас гарах бохир усыг хаах траф буюу хаалт байхгүй, үйлдвэр дотор цацарч бүтээгдэхүүн бохирдуулах эрсдэл шууд үүссэн

Тус машин нь 380 вольтоор ажилладаг бөгөөд хөдөлгүүрийн хэсэг онгорхой байгаа нь шингэн зүйл орж тогны масс үүсгэх, ажилчдын хувцас хавчуулагдах, гар хуруугаа тасдуулах зэрэг ХЭААБ-г шууд зөрчсөн байдалтай байна.

8. Үйлдвэрийн дотоод орчин  

Угаагдсан ногоог газар буюу үйлдвэрийн бохир шалан дээр арилган түүнтэй зэрэгцээд муудаж илжирсэн хүнсний ногоо тус өрөөнд байршиж байна. Тус үйлдвэрийн ажилтан ногоо арилгахдаа тамхи татаж байгаа нь үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуйн ноцтой эрсдлэл үүсгэхээс гадна тухайн ажилчдын хэнд нь ч хүнсний үйлдвэрт ажиллахад шаардлагатай шинжилгээг өгөөгүй, шинжилгээний цагаан дэвтэр байхгүй гэсэн нь дүрс бичлэгт баримт болон үлдсэн болно.

9. Үйлдвэрийн дотоод орчин: Хөргүүрийн өрөөнд хураагдсан хүнсний ногоо

Энд стандарт, шаардлагай тавиур нэг ширхэг ч байхгүй байгааг та харж байна.

 10. Үйлдвэрийн дотоод орчин: Ажилчдын хувцас солих өрөө

11. Үйлдвэрийн дотоод орчин

Үйлдвэрийн байрны оффис хэсэгт ажилчдын гал тогоо хамт байршсан, мөн хоол хийх бүтээгдэхүүн байгааг та харж байна. 00 өрөө нь дээд хэсгээр битүүмж байхгүй, үйлдвэрлэлийн болон бэлэн бүтээгдэхүүний хэсэгт агаар болон бусад замаар нян бактер шууд тархах эрсдэл тус үйлдвэрт үүсчээ.

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.98.76.100Зочин   • 2022, 2 сарын 10. 11 цаг 56 минут

Муухай нь ч муухай л юм байна. Хурдан сайжруулахгүй бол ажлаа алдах нь дээ. Муу байна. Ийм орчин байх гэж ...

66.181.185.176Зочин   • 2022, 2 сарын 10. 11 цаг 29 минут

Оюу толгой ажилчидын хоол үнэхээр муу амт гэж ёстой хэрэг байхгүй Амтлагчаар зодож хоол хийнэ.хүндэрхэд өтгөнөөс шууд амтлагч үнэртэнэ.За тэр боолтны хоол зүгээр хор ходоодны дайсан

66.181.161.118Зочин   • 2022, 2 сарын 10. 8 цаг 05 минут

тендерийг нь авах гээд үхэх нь ээ. Нэг ч гэсэн Монгол мөнгө олог л дээ чааваас

202.9.47.28Монголчууд бээлий өмсөж сур   • 2022, 2 сарын 9. 23 цаг 58 минут

Заваарсын ой гутмаар . Эрүүл мэндийн шинжилгээний дэвтэрийн үнэн зөв бөглөснын шалга бузарын

192.82.70.33Зочин   • 2022, 2 сарын 9. 15 цаг 22 минут

Мэргэжлийн хяналт, стандарт хэрэггүй гэдэг нөхдүүд одоо ингээд эрүүл мэндээрээ хохироод сууж байгаа хэрэг. Таарсан оркууд

106.131.140.167Зочин   • 2022, 2 сарын 9. 6 цаг 16 минут

Zanalhiilj bn. Kkk garchig .. mongold er ni haa saigui l iimerhuu buzde. Ger hirooliin ailuud ch.

202.179.27.250Уншигч   • 2022, 2 сарын 9. 4 цаг 22 минут

Энэ захирал С. Батзориг язгуурын монгол хүн байж чадах уу? Санаатай үйлдэл гаргаж байгаа юм биш үү? Тагнуулын ерөнхий газрын дарга Одонбаатар ,МХЕГ-ын дарга Гантулга нарыг байцаагч Нандин-Эрдэнэтэй нь цуг нэн даруй халах хэрэгтэй.Компанийн нэрнээсээ эхлээд хулхи гэдэг нь харагдаж байна

64.119.27.31shit shit shit   • 2022, 2 сарын 8. 23 цаг 50 минут

nuudalchan shit

66.181.180.201shit   • 2022, 2 сарын 8. 18 цаг 35 минут

saihan huudalchan baasan jorlon bn,tegeed nuguu angli amerikuud ni eniig ni ideed taarchdee

202.72.245.125тт   • 2022, 2 сарын 8. 16 цаг 15 минут

оюутолгойн тэндэрийг шудрага болгох цаг болсон

182.232.182.146Зочин   • 2022, 2 сарын 8. 13 цаг 34 минут

Zavaan buduuleg nuudelchdiin baidag neg amidraliin nev mayag bn, oron nutag hot geltgui bugdeeree iimerhuu,

202.9.46.250Зочин   • 2022, 2 сарын 8. 14 цаг 38 минут

харанхуй бүдүүлэг соёлгүй бохир заваан харх шиг амьдардаг хэрнээ өөрсдийгөө тэнгэрийн амьтан шиг магтдаг ичих булчирхайгүй оркууд шүү дээ.

202.131.245.154гэрэл   • 2022, 2 сарын 8. 13 цаг 30 минут

Ажлыг чинь булаах гэж байна даа.Гэхдээ их арчаагүй байдал харагдаж байна

202.9.46.185иргэн   • 2022, 2 сарын 8. 14 цаг 55 минут

Ийм шаардах хуудас өгөөд хугацаа өгөөд эргэж шалгахад ийм байгаа юм чинь булаах биш хөөж явуулаад хариуцлага тооцох хэрэгтэй. Гэрэл гуай ямарк хөгийн ОРК сэтгэлтэй юм бэ.

202.9.46.185зочин   • 2022, 2 сарын 8. 14 цаг 53 минут

Булаахгүй гээд ийм гахайн хороо шиг юманд бэлтгэсэн хүнс хэрэглэх үү ОРК ОО

202.9.46.250Зочин   • 2022, 2 сарын 8. 12 цаг 06 минут

Монголчууд л хоорондоо бие биенээ хорлох шулан мөлжих залилан мэхлэх бие биенээ гадуурхах зүйлийг бий болгож байгааг ойлгох хэрэгтэй.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.