2022 оны 2-р сарын 14
18 цаг 44 минут

Ч.Номин: Соёлын яам Үндэсний брендингийн судалгааг хийж дуусгаад, аялал жуулчлалын салбарын оролцогч талуудад танилцуулна

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, цар тахлын “Улбар шар” түвшинг “Шар түвшинд” шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталсан.

Ингэснээр Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болж байгаа бөгөөд “...Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө ажиллана...” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлого багтаж байгаа бөгөөд аялал жуулчлалын бодлогыг танилцуулах, оролцогч талуудын санал бодлыг сонсох хэлэлцүүлэг өнөөдөр “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд боллоо.

“Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Дэлхийн банк, Аялал жуулчлалын хөгжлийн холбоо, Мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Дэлхийн банкны хийсэн судалгааг сонсож, хэлэлцүүлэв.

Энэ судалгааны талаар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн банк аялал жуулчлалын салбарын нөхцөл байдлыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлэхэд тал бүрээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа.

Сүүлийн хоёр жилийн туршид бид цаг хугацаа алдалгүйгээр салбарын төлөөлөлтэй хамтраад аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод ямар саад тотгор, боломж байгаа, тэдгээрийг ашиглан яаж Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг өрсөлдөх чадавхтай болгож, дэлхий ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөө хадгалсан бүтээгдэхүүнийг санал болгож, боломжоо хэрхэн ашиглах талаар тусгасан иж бүрэн тайланг боловсруулсан” гэсэн юм.

Дэлхийн банкнаас хийсэн “Ковидын дараах аялал жуулчлалын хүртээмжтэй хөгжлийг дэмжих” нь тайланг Дэлхийн банкны зөвлөх Б.Индра танилцуулав.

Тайланг англи, монгол хэлээр Дэлхийн банкны цахим хуудаснаас үзнэ үү.

-2019 оны байдлаар 1.4 тэрбум жуулчин 9.2 их наяд ам.долларын аялал жуулчлалын зах зээл бий болгож байсан. Энэ нь дэлхийн ДНБ-ий 10.4 хувьтай тэнцэнэ.

-Дэлхийн нийт ажлын байрны 10 хувь нь аялал жуулчлалын салбараас бүрддэг.

-Covid-19 цар тахлаас үүдэн дэлхийн аялагчдын тоо 73 хувиар буурч, тэр дундаа Ази-Номхон далайн бүсэд хамгийн их буюу 84 хувиар буурсан. Энэ салбарын орлого 4.5 их наяд ам.доллароор буурч, 62 сая хүн ажилгүй болсон.

-Монгол Улсын аялал жуулчлал цар тахлаас үүдэн 1.6 их наяд төгрөгийн цэвэр алдагдал хүлээж, жуулчдын тоо 93 хувь буурсан. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 20 орчим хувиар илүү байна.

-Монгол Улсын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 15 хувь татан буугдаж, ажлын байрны 60 гаруй хувь нь байхгүй болсон. 

-Монгол Улс 2016 онд 471.242, 2017 онд 542.703, 2018 онд 598.406, 2019 онд 577.300 жуулчин хүлээн авч, 607 сая ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. 

-Төрөөс аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжихгүй бол 2030 он гэхэд аялал жуулчлалын салбарт 2 хувийн л өсөлт ажиглагдана.

-Монголчууд гадагшаа аялахдаа Монгол Улсад ирсэн жуулчдаас 2 дахин их мөнгө зарцуулдаг.

-2019 оны байдлаар аялал жуулчлалын салбар ДНБ-ий 7.2 хувь, ажлын байрны 7.6 хувь, нийт бараа үйлчилгээний экспортын 6.8 хувийг бүрдүүлж байна.

-2010-2015 онуудад жуулчны эрэлт өссөн, үүнийг дагаад зочид буудлын хүчин чадал нэмэгдсэн. 2015 оноос хойш зочид буудлын өрөөний хүчин чадал эрэлтээсээ их байна. Улирлаас шалтгаалан зочид буудлын ор хоногийн ашиглалт 30 хувиас ихгүй байна.

“Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт Соёлын сайд Ч.Номингийн хэлсэн үг:

“Шинэ сэргэлтийн бодлого аялал жуулчлал” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Засгийн газар НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, энэ хүрээнд олон яам, төрийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа.

Аялал жуулчлалын бодлого зөвхөн нэг яамны, төрийн байгууллагын бус Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгийн цар хүрээнээс харж болохоор байна.

Дээрээс нь олон яам оролцож, аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд бодлого шийдвэрээ уялдуулж, эргэх холбоотой, нээлттэй ажиллаж байгаа нь энэ салбарт ажилладаг олон мянган хүн Төрийн бодлоготой уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөх боломж бий болж байгаа гэж харж байна.

Соёлын яамны хувьд аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой. Учир нь, бүх төрлийн судалгаанаас харахад Монгол Улсад ирж байгаа жуулчдын 70-с дээш хувь нь бидний түүх, соёл, байгальд татагдан ирдэг.

Тиймээс нэгдүгээрт: Соёлын яамны зүгээс аялал жуулчлалын бодлогын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтууд үндэсний онцлогтоо тулгуурласан буюу түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан байх ёстой гэж үзэж байгаа юм.

Энэ хүрээнд Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн аялал жуулчлалын цогцолбор газруудын үзэл баримтлал, үзүүлэг дэглэлт зэрэгт дэмжлэг үзүүлэн түүхэн баримт сурвалж дээр тулгуурлан холбогдох судалгааг нь хийж байна.

Тухайлбал, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл, Хэнтий аймагт өрнөж байгаа аялал жуулчлалын төвүүд нь бүс нутгийн онцлогийг шингээсэн байх учиртай. Хөвсгөл бол түлхүү байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, харин Хэнтий аймгийн аялал жуулчлал бидний түүх, өв соёлд тулгуурласан тул Соёлын яам аялал жуулчлал хариуцаж байгаа Төрийн захиргааны төв байгууллага болоод бусад төрийн болон хувийн байгууллага, төслийн нэгжтэй нягт хамтран ажиллах бодлого баримталж байгаа.

Ингэснээрээ үндэсний өв, соёлыг хамгаалах, сэргээх, өвлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд аялал жуулчлалын цогцолбор газруудын бүтээн байгуулалтад оролцож, түүхэн баримт сурвалжийг судалж,  үзэл баримтлал, үзүүлэг дэглэлт зэрэг ажилд оролцож байна.

Цаашид ч гэсэн өөрсдийн түүх, соёлд тулгуурласан аялал жуулчлалын цогцолборын ажилд эрдэмтдийн зөвлөлийн хүрээнд болон Соёл урлагийн үндэсний зөвлөлийн хэмжээнд оролцон судалгаа шинжилгээнд суурилсан түүх, соёл, урлаг, гоо зүй, мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлж, салбар дундын түншлэлийг хөгжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.

Хоёрдугаарт, Соёлын яам Үндэсний брендингийн судалгааг хийж дуусгаад, аялал жуулчлалын салбарын оролцогч талуудад танилцуулахаар бэлтгэж байна.

Энэ судалгаа, концепт нь бид гадна талдаа ямар байдлаар харагдах, жуулчдыг хэрхэн татах, эх орноо юу гэж сурталчлах гэсэн үндсэн суурь судалгаа, үзэл баримтлал нь гэсэн үг.

Жишээ авбал, БНСУ “Imagine your Korea”, Япон “Endless Discovery” гэх брэндинг гаргаж түүгээр нь Төрийн болон хувийн хэвшлийн бүх тур агентлагууд аялал жуулчлалын сурталчилгаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, улс даяараа “нэг цэг” хатгаад түүндээ хүрэхийн тулд өөр, өөрийн арга барилаар ажилладаг.

Тиймээс Соёлын яам Үндэсний нэгдмэл үнэт зүйлд тулгуурласан үндэсний брэндингийг бий болгож, бид өөрсдөө ямар үнэт зүйлтэй үндэстэн бэ, түүнийхээ юуг нь төвийлгөж гадна талдаа сурталчлах вэ гэдэг том судалгааг хийж гүйцэтгэж байгаа юм.

Үндсэндээ Соёлын яам түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан нөгөө талдаа Үндэсний онцлогтоо нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна.” гэсэн юм.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсгийг буюу Дэлхийн банкны илтгэл, яамдын сайд нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарж, хоёрдугаар хэсгийг буюу илтгэлтэй холбоотой хэлэлцүүлгийг үзэх бол энд дарна уу.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.231Зочин   • 2022, 2 сарын 16. 13 цаг 22 минут

Яасан ч судалж ханадаггүй юм

59.153.87.227Зочин   • 2022, 2 сарын 16. 10 цаг 46 минут

аятайхан санл байна аа бас. хэрэгжүүлж чадах байх аа Номин.

66.181.177.238злчин   • 2022, 2 сарын 15. 12 цаг 14 минут

судалж байна, судалж байна гэсээр суудлаасаа өтөх бий дээ? Урд нь судлаж байхгүй элэнцгээ хийсэн юм.

202.126.93.58зочин   • 2022, 2 сарын 15. 9 цаг 28 минут

Чинбат гуайн эрх охин эхлээд ЦИРКЭЭ Д.Давгадорж хүүгээс аваад ирээ.

103.26.195.4Зочин   • 2022, 2 сарын 15. 7 цаг 30 минут

Үлгэрээс авах ч юм их бий, сурах юм ч их бий

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.