2022 оны 2-р сарын 25
16 цаг 28 минут

АТГ: Зээл авсан иргэн, ААН-үүдийг шалгана

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэнгээс хөгжлийн банктай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-Зээл эргэн төлүүлэхээс гадна хөрөнгүүдийг битүүмжилж эхэлсэн талаар та бүхэн мэдээлсэн. Тухайлбал, үл хөдлөх 186, үйлдвэрийн барилга 1 битүүмжилсэн гэсэн. Зээлээ төлөх гээд явж байхад нь зээлээ төлөх боломж эх үүсвэрийг нь битүүмжилчихээр яаж зээлээ төлөх юм бэ? Хөрөнгийг нь битүүмжлэхгүй байж тэдгээр хүмүүс зарж борлуулан зээлээ төлөх боломжтой юм биш үү гэх өнцөг нийгэмд байна. Ямар учраас хөрөнгийг битүүмжилдэг вэ?

-Битүүмжлэх бус захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байгаа. Захиран зарцуулах эрхийг хязгаарлах нь учирсан хохирлыг барагдуулах зорилготой ажиллагаа юм. Хэргийн ажиллагаанд оролцогчийн хувьд зээлээ уг хөрөнгөнөөсөө эргэн төлнө гэдэг байдал байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиран зарцуулах эрх нь хязгаарласан хөрөнгийг хэрхэн хохирол барагдуулахад ашиглах талаар хүсэлт гаргах эрхтэй. Энэ хүсэлтийг харгалзан үзээд тухайн нөхцөл байдалд шийдэгдээд явах боломжтой гэсэн үг.

-Тухайлбал, "Гантиг Вилла" хотхоны 9 блок барилгыг битүүмжиллээ гэсэн. Жишээлбэл, зээлдэгч уг хотхоноосоо 1 блокоо зарж зээлээ төлмөөр байна  гэвэл нээлттэй гэж ойлгож болох уу?

-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтийг хянан үзэж тодорхой нөхцөл байдалтай нийцэж буй эсэхийг нягталж үзээд зээл, хохирлын эрргэн төлөлтийг хийгээд явах бүрэн боломжтой.

-Баялаг бүтээгчид болон төслөө зориулалтын хэмжээнд ашиглан зарцуулж байгаа зээлдэгчдийг АТГ түрүүлж цохон шалгаж байна гэдэг шүүмж яваад байна. Ажлаа хийж төслөө зориулалтын дагуу аваад явж байгаа зээлдэгчдийг цохон шалгаад байгаа нь ямар учиртай вэ? Энэ дээр улс төрийн холбоо хамаарал байна уу гэдэг хардлага байна. Энэ тухайд та мэдээлэл өгнө үү?

-Энэ асуултыг их асууж байна. Жишээлбэл, “Монполимет” компани дээр түлхүү асууж байна  л даа. Чанаргүй зээлдэгчийн материал дотор “Монполимет” компанийн мэдээлэл ирсэн. Хуулийн хүрээнд бүгд шалгагдах ёстой. Шалгагдаж байгаа гэдгийг хүмүүс гэм буруутай гэж ойлгоод байдаг. Шүүхээр тогтоогдсон тохиолдолд л гэм буруутай гэж үзнэ. Мэдээлэл ирсэн бол шалгах нь бидний ажил. Шалгалтын ажиллагаагаар зээл нь журамдаа нийцсэн эсэхийг тогтоодог. Тиймээс баялаг бүтээгчдийг илүүтэй шалгаж байна гэдэг нь өрөөсгөл ойлголт.

-Ялгаваргүйгээр шалгана гэлээ. Чанаргүй зээлдэгчийн нэрсийн дунд “Империал гоулд майнинг” компани 16 тэрбумын зээл авсан байсан. Энэ компанийн эзэмшигч нь УИХ-ын дарга Г.Занданшатар гэх мэдээлэл гараад эхэлсэн. Улстөрчдөөс хамгийн өндөр албан тушаалтай хүн хүртэл хөгжлийн банкны зээлэнд холбогдсон юм уу? Жишээлбэл, энэ компани дээр ямар шалгалт ажиллагаа явагдаж байна вэ?

-“Империал гоулд майнинг” компани чанаргүй зээлдэгчийн мэдээлэл дунд ирсэн. Одоогоор шалгалт хийгдэж байна. Энэ жишээн дээр УИХ-ын дарга болон түүний хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээд уг компаниас ашиг хүртдэг, эсвэл уг компанид байгаа гэсэн зүйл одоогоор тогтоогдоогүй. Одоогийн байдлаар хамаарал бүхий зүйл гарч ирээгүй.

-Хөгжлийн банкны зээл авсан 13 төрийн байгууллага байгаа ба өр нь 1,1 их наяд төгрөг болсон байна. Олон нийтийн сүлжээнд зээлийн асуудлыг ярихдаа зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйг дэлгэн зээлийг нэхэж байгаа нь харагдаж байна. Төрийн байгууллагын зээлийг төлүүлэх тал дээр ямар ажиллагаа хийгдэж байна вэ? 

-Төрийн байгууллага бол байхгүй. Харин төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд л байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Зээл авсан бүх хүн, аж ахуйн нэгжийг шалгана.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.32Иргэн   • 2022, 2 сарын 28. 22 цаг 21 минут

Монголчууд чөлөөт цагаа хүн судлал хийж өнгөрөөдөг юм байж энэ хэдхэн зээлдэгчдийн талаар мэдэхгүй л байв гэж.

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.