2022 оны 3-р сарын 7
11 цаг 57 минут

АМГТГ-ынхан Төв аймгийн Засаг даргатай хуйвалдан лиценз олгожээ

Ашигт малтмал, газрын тосны газрыг тойрсон маргаан олон байдаг бөгөөд энэ айлын хууль бус үйлдлийг удаа дараа мэдээлж л байдаг. Арга ч үгүй, Ашигт малтмал, газрын тосны газар Монгол Улсын хэмжээнд хайгуул болон олборлолтын лиценз олгодог, хянадаг учраас бүх аймагт хүрч ажилладаг юм. Харин энэ удаад Ашигт малтмал газрын тосны газрынхан нийслэлтэй хаяа хатган орших Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатартай хамтран хууль бус лиценз олгосон ээлжит луйвар нь олонд ил болжээ.

Тодотговол, тэд хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хайрга, дайрга, элс олборлох нэрээр “Олз газар” компанид тусгай зөвшөөрөл олгосон нь ил болоод байна. Уг нь өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол газрын ховор элемент илэрсэн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хориотой байдаг. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэр бүхий албан тушаалтан Төв аймгийн Засаг даргатай хамтран “Олз газар” компанид лиценз өгчээ. Тус компанийн хайгуулын лицензийн эзэмшиж буй Төв аймгийн Эрдэнэ сумын “Буурал хангай” хэмээх газарт 1970-1978 оны хооронд хоёр удаа геологийн хайгуул хийгдэж газрын ховор элементтэй болохыг нь тогтоон баталжээ.

Харин “Олз газар” компани хайгуулын тусгай зөвшөөрлөө 2018 онд гаргуулж авсан бол “газрын ховор элементгүй” гэх дүгнэлтийг лиценз олгосноос хоёр жилийн дараа буюу 2020 оны тавдугаар сард гарсан нь баримтаар нотлогддог юм.

Уг нь Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатар эрх үүргийнхээ хүрээнд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст цахимаар өргөдөл илгээж лиценз олгох газарт ховор элемент буй эсэхийг нягтлах ёстой байсан ч энэ ажлаа хэргээр хийгээгүй. Мөн АМГТГ-ын тухайн үеийн дарга ч энэ тал дээр анхаарал тавиагүй буюу анхаарсан ч ямар нэгэн байдлаар хуйвалдсан ч байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Улмаар аймгийн болон сумын ИТХ-ыг төөрөгдөлд оруулж “Олз газар” компанид хууль бусаар лиценз гаргуулсан гэдгийг эх сурвалжууд нотолж байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол Улаанбаатар хотоос 95 км, аймгийн төвөөс 130 км зайтай газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй гэжээ. Хамгийн гол нь энэхүү хууль бус ажиллагааг зогсоохын тулд нэр бүхий төрийн бус байгууллагаас Ерөнхий сайд, УЕПГ, МХЕГ, АТГ, УУХҮ-ийн сайд, АМГТГ-т гомдол гаргасан боловч арга хэмжээ авалгүй, асуудлыг нуун дарагдуулсан аж. Мөнхүү Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх “Олз газар” компани болон Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатар нарт хэрэг үүсгэсэн атлаа тодорхой шийдвэр гаргалгүй хоёр дахь жилийнхээ нүүр үзэж байна. Хууль тогтоомжийг уландаа гишгэсэн төрийн түшээдийг шалгаж, хариуцлага тооцохгүй бол газрын хэвлийн баялаг цөөн хэдэн хүний өмч болоод дууслаа. О.Мөнхбаатар даргын хувьд удаа дараа хууль бус алдаа гаргадаг. Тэрбээр 2018 онд Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа энэхүү лицензыг өгөх ажиллагаанд оролцсон байдаг юм. Хамгийн сүүлд гэхэд Баянчандмань сумын Засаг даргыг ял эдлээд гарч ирэхэд нь албан тушаалыг хадгалж байгаад шууд томилсон гэх мэт дурдаад байвал олон зүйл бий.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.68.107.37зочин   • 2022, 3 сарын 9. 9 цаг 13 минут

төв аймгийн үе үеийн касаг дарга нах бөөн хуувилдаан сайн шалга

64.119.21.105Зочин   • 2022, 3 сарын 9. 8 цаг 46 минут

Авилга , авилга бас дахин авилга шүү дээ . Ажлаа хийхгүй мөртлөө тогтмол цалин аваад байдаг АТГ, шүүхийг яах вэ

72.196.192.250Зочин   • 2022, 3 сарын 9. 2 цаг 40 минут

Төв аймагт Ми-гийн гар хөл болсон хулгайч нар олон бий !

202.21.108.11БАГАНУУРЫН ИРГЭН   • 2022, 3 сарын 8. 19 цаг 37 минут

ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН НУТАГТ ХЭРЛЭН ГОЛЫН УРСАЦ ГАЗРЫН ЗЭРГЭЛДЭЭ ХЙАРГА ДАЙРГА ОЛБОРЛОХ ЗӨВШӨӨРЛЙИГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. СУРАГ СОНСОРНЭЭ ХЯТАДЫН БЕТОН ЗУУРМАГЙИН ҮЙЛДВЭР ОЛБОРЛООД БАЙГАА ЮМ БАЙНА ШҮҮ. ХЭРЛЭН ГОЛЫН ГҮҮРНЭЭС ДООШ МЭЗИЙН ДООД ТАЛ РУУ

202.9.40.95Зочин   • 2022, 3 сарын 8. 12 цаг 26 минут

Орон нутаг бол үнэхээр хүнд суртал авлига гээчийг хөгжүүлдэг газар даа.Хөдөөний иргэд нь бол зүгээр л мал хэдэн дарга нар нь уул ус газар шороо зарж болох бүхнээр мөнгө хийнэ ЁСТОЙ НОВШИЙН

66.181.160.42иргэн   • 2022, 3 сарын 7. 20 цаг 06 минут

Хүчээ нэгтгэсэн МАН-ын хулгайчдын хөлд улс орон сүйрэх нь ээ. Хот хөдөөгүй хулгайч нарын гарт орчихсон. Эргүү ард түмний сонголт Монголыг алж идэж байна аа.

202.126.88.145Зочин   • 2022, 3 сарын 7. 12 цаг 50 минут

omhii avilgachin shvvdee gazar nutag zarj avilgal avah geed dairchihdag nohor blaa

202.126.88.145Зочин   • 2022, 3 сарын 7. 12 цаг 50 минут

eniig teged zailuulach

103.57.92.26зочин   • 2022, 3 сарын 7. 12 цаг 07 минут

захиргаан ыхрэгийн шүүх гэж хөдөөд ямар ча жилгүй өндөр цалин авч байна орон тоог нь цомхотгох эсэхүл хот руу сэлгүүлэмээр юмаа

103.57.92.26зочин   • 2022, 3 сарын 7. 12 цаг 05 минут

шүүх л сонин байна 2 жил болоод байх даа яахав дээ захиргааны шүүх гэж хөдөд орон нутагт ажилгүй хэдэн авгай суужл байдаг даа шүүхийн ерөнхий зөвлөл ийм мэдээлэл дээр анхаарах л хэрэгтэй дээ худлаа хууль яриад суугаад байж болохгүй дээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.