2022 оны 4-р сарын 12
16 цаг 01 минут

Төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй болох тусам авлига, хүнд суртал багасна

Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх нь төрийн байгууллагын гол зарчим. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ зарчим алдагдаж, аль ч шатанд авлига, хүнд суртал газар авч байгааг хэд хэдэн судалгаа нотолдог. Нэгэнт бий болсон энэ тогтолцоог маргааш, нөгөөдөр гэхчлэн богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Тэр утгаараа өнөө цагийн мэдээллийн технологийг ашиглаж, цахим үйлчилгээг төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр авлига, хүнд суртал эхнээсээ хумигдаж байна.

Авлига нийгэмд хэрхэн бий болдог вэ?

-Төрийн захиргааны байгууллагын хүнд суртлаас

-Олон шат дамжлага, шат шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй бус байдлаас

-Ойлгомжгүй хууль, дүрэм журмаас

-Цалин хөлс бага, амьжиргааны өртөг өндөр, ядуурал, төрийн албаны ёс зүйн доройтлоос

-Шийдвэр гаргахад албан тушаалтны хувийн үзэл бодол нөлөөлөх гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс үүдэж, авлига, хүнд суртал нийгэмд бий болдог байна.

Нийслэлээс өгч буй зөвшөөрөл, батламжуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид ч хотын зүгээс үзүүлэх үйлчилгээнүүд нээлттэй, ил тод болно. Энэ хэрээр авлига, хүнд суртал гэдэг зүйл агшсаар байна гэдгийг хотын удирдлагын баг онцолж байгаа юм.

Д.Сумъяабазар: Технологийн шинэчлэлд хот манлайлал үзүүлэх ёстой

Нийслэлийн хэмжээнд 74 нэр төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцалж, цахим бүртгэл, үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр Авлигатай тэмцэх газраас гаргасан шударга байдлын үнэлгээгээр НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарсан байна.

Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлсэн цахим үйлчилгээний  талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэл аливаа үйл хэргийн санаачлагч, анхдагч байж ирсэн. Манай инженерүүдийн санаачилсан e-servise систем e-mongolia болон өргөжөөд явж байна.  Одоо “Нэг тархи-нэгдсэн систем”-ийн угсралтыг манай мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд хийж байна. Цаашид ч технологийн шинэчлэлд хот манлайлал үзүүлэх ёстой. Технологийн шинэчлэл, өөрчлөлт, дэлхийн хөгжил  хаана явж байгааг судлаад, хөгжлийг араас нь биш, урдаас нь барьж явдаг бүтэцтэй болох учиртай. Бодлогын судалгаа, шинжилгээний хүрээлэнг байгуулж байна. Тус хүрээлэнд шинжлэх ухааны судалгаа хийх юм. 10-20 жилийн дараахыг урьдчилан тооцоолж, мэдээлдэг хүрээлэн болно. 10 жилийн өмнөх болоод дараагийн 10 жилийг харж чадахгүйгээр бид хөгжил ярих боломжгүй. 20 жилийн дараа юу болох вэ гэдгийг бид бас урьдчилаад харж байх ёстой. Тэр бүх дүгнэлтийг удирдлагын түвшинд танилцуулдаг байх ёстой. Одоо бол бид хожигдчихоод араас нь гүйгээд байна шүү дээ. Нийгмийн суурь судалгаа ч тэгж явах ёстой. Хүний хөгжил ямар байх вэ, ирээдүйн Улаанбаатар хот ямар байх, дараагийн 10 жилд тулгамдсан асуудал юу байх зэрэг нь Хотын даргын ширээн дээр байж байх ёстой юм. Тэрийг хараад хөгжил, бодлого, шийдэл, хөрөнгө санхүүгийн шийдвэрүүд явах учиртай. Одоо бол бид болохоо байчихаар нь л яах вэ гээд яваад байгаа. Хот болоод төрийн албаны ажил ийм байдлаар явж болохгүй. Үүнд төрийн тусгай албадуудын үүрэг, оролцоо маш чухал байгаа. Мэдээж системийн шинэчлэл, цахимжуулалт яригдана. Энэ нь өөрөө авлига, хүнд суртлаас ангид байх, төрийн үйлчилгээ, албыг чанаржуулах, түргэн шуурхай болгох, цаг хугацааг хэмнэх, шууд болон шууд бусаар алдагдлыг бууруулах олон давуу талыг бий болгоно гэсэн юм.

Зургадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байна

Жил бүрийн хаварт бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Тэр дундаа хамгийн их авлига яригддаг салбар бол барилгын салбар. Газрын асуудал, барилгын зөвшөөрлөөс эхлээд барилга хүлээлгэн өгөх, улсын комисс хүлээн авах хүртэл үйл ажиллагааг хүртэл цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ салбарт хийж буй шинэтгэлийн тухайд Хотын дарга ийн өгүүлэв.

-Egazar.gov.mn сайт болон аппликэйшн ашиглалтад ороод газрын албаны бүхий л үйл ажиллагаа цахимд шилжсэн. Барилгын үндэс газар шүү дээ. Тиймээс газрын менежментээ зөв болгох хэрэгтэй байна. УИХ дээр Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэл дэх газрын асуудлыг цэгцлэх юм. Үүний дараа биржтэй болж, иргэд, аж ахуйн нэгж хэн нэгний дэмжлэгээр бус, дуудлага худалдаагаар ил тод, нээлттэй явдаг болно. Ингэснээр газрыг худалдан авч буй хүмүүсийн хөрөнгө эрүүл, хуулийн дагуу бүртгэлтэй хөрөнгө байх юм. Том зургаараа Улаанбаатар хот авлигаас ангид болох төдийгүй улсын хэмжээний авлигын индексийг бууруулах юм. Газрын асуудал шийдэгдчихээр барилгын хүнд суртал, 44 гарын үсэг зуруулдаг буруу зуршил алга болно. Тэр олон гарын үсгийг зуруулах гэж хагас жил шахам болдог байсан бол цахимд шилжсэнээр долоо хоногийн дотор барилгын зөвшөөрөл шийдэгддэг болно. Хэрэвзээ бичиг баримт нь дутуу бол бүрдүүлэх материалыг нь шилэн байдлаар мэдээлж, дахин долоо хоногийн хугацаа өгөх буюу 14 хоног дотор л асуудал шийдэгддэг болох жишээтэй. Барилгынхан зөвшөөрлөө хөөцөлдсөөр явтал урин дулааны улирлыг алдаж, тэр нь улирлын чанартай салбарт бүтэн жилийн ажил алдсантай адил тусдаг. Үүнээс болж компаниуд банкны зээл, хүү, торгууль, алданги хүлээж байдаг. Ийм цаг үед тэгж хүнд суртал үзүүлэх юм бол эдийн засаг, ажлын байрны алдагдлыг төр нь өөрөө бий болгож байна гэсэн үг. Төр нь асуудлыг аль болох хурдан шийдэх тусмаа нэг компанийн цаана 100-400 ажлын байр, нийгмийн асуудлыг шуурхай зохицуулж байна гэсэн үг хэмээсэн юм.

Энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байна. Цахим шилжилт хийснээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэнд төрийн үйлчилгээ илүү таатай, илүү нээлттэй болох юм. Энэ тухайд Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва:

-Өнгөрсөн онд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс ирсэн 14 мянга гаруй санал, хүсэлт, гомдлыг нэгтгээд харахаар, газрын харилцаа, барилга барих үйл ажиллагаатай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр салбарт үзүүлж буй үйлчилгээ иргэн, хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэл учруулж, хүнд суртал болж байна, магад цаанаа авлига үүсэх эрсдэл байна гэдгийг харуулж буй юм. Бид газрын чиглэлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Одоо газартай холбоотой гомдол санал бага болсон. Энэ онд барилгын салбарын 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зорьж байна. Зургадугаар сарын 1 гэхэд цахимд шилжихээр бэлтгэл ханган ажиллаж байна гэлээ.

"Авлига улс орон, хүүхэд, залуучуудын бүх боломжийг булаадаг"

Авлига хүнд суртлыг үгүй хийхийн тулд ил тод, нээлттэй,  цахимд шилжихээс гадна хууль эрх зүйн орчин шаардлагатай. Тэгвэл энэ оны тавдугаар 1-нээс Цахим хөгжлийн хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад түлхэц өгөх юм. Нийслэл хот ч цаашид цахим шилжилт, авлига хүнд суртлыг бууруулах том амбицтай байна.

-Авлигатай тэмцэх газрын гаргасан шударга байдлын үнэлгээг тогтоох судалгаагаар НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарлаа. Энэ бол төрийн үйлчилгээний байгууллагууд дотроо тодорхой хэмжээний манлайлалтай оролцож байгаа хэлбэр болов уу. Цаашид бусад төрлийн төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудтай НЗДТГ ямар манлайлалтай оролцох вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Дөрөвдүгээр сарын 4-нд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газраас мэдээлэл, сонсгол хийлгэж, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Шударга ёсыг эрхэмлэе” зөвлөгөөнийг зохион байгуулсан. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэж, санал солилцсон томоохон арга хэмжээ боллоо. Авлига бол хүн аливаад донтдогтой адил. Наанаа авлига гэсэн цөөхөн үсгээр илэрхийлж байгаа ганц үг боловч цаад үр дагавар нь улс орон, хөгжил, ирээдүйн хүүхэд, залуучуудын бүх боломжийг булааж авдаг, асар хортой зүйл. Энэ донтолтоос гарахын тулд соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой. Дүүргийн шат шатны удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэй. Бид ч гэсэн хяналтын механизмаа ажиллуулья гэсэн зарчмын бодлогын шийдвэр гаргахаар бэлтгэж байна. Дахиад соён гэгээрүүлэх ажлуудыг хийнэ. Хандлагаа өөрчилж, төрийн үйлчилгээ гэж юу байдаг талаар сургалт болон соён гэгээрүүлэх ажлуудыг давхар хийгээд хүн рүүгээ чиглэсэн хөгжүүлэлтийг хийхэд учиртай гэж ойлгож байгаа. Хүнээ хөгжүүлэхгүй, хүн рүүгээ тулж очихгүй учраас бид авлигын индексийг бууруулна, арга хэмжээ авна, шийдвэр гаргана гэж мянга яриад авлига буурахгүй. Тэгэхээр ерөөсөө хүнтэйгээ тулж ажиллах нь чухал. Шийдвэр гаргах, удирдах түвшний 500 гаруй хүн энэ зөвлөгөөнд оролцсон. Эдгээр хүмүүс эхлээд уураг тархиа зөв болгож ажиллах ёстой. 500 орчим төрийн жинхэнэ албан хаагч, удирдах түвшний хүмүүс сэтгэлтэй, бодлоготойгоор зэрэг хөдлөхөд авлигыг дор нь бууруулж, иргэдийн төрийн албанд итгэх итгэл сэргэн, иргэд-төрийн гүүр болсон нийслэлийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа сайжирна. Үндэсний эв нэгдэл эндээс эхэлнэ. Энийг цэгцлэх ёстой. Тэгж байж бид энэ асуудлыг шийдэхгүй бол болохгүй гэж Хотын дарга онцлов.

Гэхдээ дан ганц хууль, эрх зүйн орчин, цахим шилжилт гэх мэт ажлуудыг хэрэгжүүлснээр авлига, төрийн албаны хүнд суртал 100 хувь үгүй болох боломжгүй. Илүү үр дүнтэй болгохын тулд төрийн албан хаагчдад  ёс зүй, харилцаа, хандлагад нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт, нөлөөллийн ажлуудыг хийж эхлүүлсэн байна.

Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулахад иргэдэд дарамт болохгүйн тулд шат дамжлагыг багасгахаар төлөвлөжээ. Учир нь 2022 оныг “Иргэн төвтэй Улаанбаатар” болгохоор хотын удирдлагын баг зорьж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.76.203Иргэн   • 4 сарын 13. 22 цаг 05 минут

Төрийн үйлчилгээ цахимжлаа гээд сайжирсан юм алга. Сүлжээ гацна, олон сайт ба аппликейшний нууц үг санах болно ба нууц мэдээлэл алдагдаж хувь хүмүүсийг тагнаж мөрдөөд байгаа гэх мэт асуудалтай байна.

Шинэ мэдээ

"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20Ерөнхий сайдаа, танай намын залуус төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна6 сар 29. 10:05Замын түгжрэлийг бууруулах ажлын бүтээн байгуулалтын ажлыг 20 жилийн хугацаатайгаар улсын нууцад оруулсан гэв үү?6 сар 27. 12:44ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал6 сар 27. 11:24Д.Ганбат: “Мөнхийн үсэг” групп Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг зорьдог6 сар 26. 15:39Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулагдана6 сар 21. 13:10Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол 06 дугаар сарын 27-нд болно6 сар 21. 13:09ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь6 сар 20. 11:31“Хайр“-ын МАРШРУТТАЙ Сөүл дэх аялал6 сар 15. 17:04УЕПГ-аас БНСУ-д амиа алдсан залуугийн хэрэгт хамтран ажиллах хүсэлтийг БНСУ-ын Дээд прокурорын газарт хүргүүлжээ6 сар 14. 13:22“Кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно“6 сар 13. 11:08Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг дэмжинэ6 сар 13. 10:49Дарханчууд 0,7 га газраа авах уу? "Газрын наймаачин" С.Насанбатад алдах уу?6 сар 13. 8:32ГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын орон байранд НЭГЖЛЭГ ХИЙЖ, их хэмжээний бэлэн мөнгө, ГАДААД ВАЛЮТЫГ хураан авчээ6 сар 10. 11:50Д.Мөнхбаатар: СБД-ийн Засаг Дарга Х.Болормаа үнэнийг ил болгосон багш нарыг хавчиж, шахаж эхэлсэн6 сар 10. 11:49Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Амарбаясгалан нарын боловсруулсан ҮХНӨ-ийг хийх ТӨЛӨВЛӨГӨӨГ Ардын намынхан гишүүддээ ч үзүүлэхгүй НУУЦАЛЖ байна6 сар 10. 11:47Төрийн өмчит компанийг 2 жил дараалан алдагдалтай ажиллуулсан ТУЗ, захирлыг чөлөөлж, дахин төрийн өмчит ААН-үүдэд удирдлагаар томилохгүй6 сар 10. 11:45Х.Баттулга У.Хүрэлсүхийг дэмжиж байна6 сар 7. 12:15Дефолт - Аюул6 сар 6. 23:30Ноён бондгор, хөтлөгч М.Батбилэг нар сайхан амьдрахыг хичээн зүтгэж байгаа 7 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд тус болжээ6 сар 3. 18:04Ж.Норовсамбуу агсныг сүүлчин замд нь үдлээ5 сар 23. 15:39Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ5 сар 20. 12:05Х.Баттулга АН-ыг авах гэж УЛАЙРЧ 100 мянган төгрөгийн төлбөртэй жагсаал зохион байгуулсан уу5 сар 19. 13:03Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид: Би хулгайч болжээ. Чимээгүй байя гэхээр өөрөө өдөөд байх юм5 сар 17. 19:39Төрийн ордон руу "ПҮҮЗ"-тэй нэвтэрч хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө5 сар 17. 17:39“Хотулун гүнж“ Латин Америкт гарна5 сар 17. 13:14Багачууд хүүхдийн баяраа эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой5 сар 17. 9:40
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.