2022 оны 4-р сарын 14
10 цаг 30 минут

Хотын дарга дээд лигийн долоон удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийнхантай уулзлаа

“Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны "Янзтай дээд лиг"-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр Хотын дарга “Нийслэлийн удирдлагуудын санаачилж буй сагсан бөмбөгийн “3х3”-ын талбайн бүтээн байгуулалтад та бүгдийн санаачилга, оролцоо маш чухал. Монголын хүүхэд, залуусыг спортод дурлуулж, ирээдүйг нь бэлтгэх ёстой. Ер нь спортоор хичээллэдэг хүн манлайлах чадвартай байдаг. Аливаа зүйлд бууж өгөхийг, ялагдахыг хүсдэггүй. Тэр зан чанарыг зөв хүмүүжилтэй холбох хэрэгтэй. Тэгж байж хүчирхэг монгол ирээдүй бүрдэнэ” хэмээн онцолж байв.

Сагсан бөмбөгийн холбоо сүүлийн 8-9 жилийн турш дотоодын маргаантай байсны улмаас нэгдсэн лигийн тэмцээн зохион байгуулах боломжгүй болж, тус тусдаа тэмцээн зохион байгуулах болсон. Үүнээс болж баг, тамирчид, үзэгч, дэмжигчид, спонсорууд гэх мэт олон хүн хохирсон талаар багийн тамирчид ярьж байлаа. Харин энэ жил нэгдсэн байдлаар 13 багийн дунд “Янзтай дээд лиг” гэх нэрийн дор тэмцээнээ зохион байгуулсан бөгөөд “Хасын хүлэгүүд” баг ийнхүү долоо дахь удаагаа аварга болж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд аваргын цомыг хамгийн олон удаа атгасан баг болсон юм.

“Хасын хүлэгүүд” багийн ахлагч Б.Билгүүн “Хотын дарга бидэнтэй уулзаж, чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцлоо. Сагсан бөмбөгөөр дамжуулж хүүхэд, залуусаа, нийгмээ соён гэгээрүүлэх, зөв чиглүүлэхэд хамтарч ажиллах боломж, шийдлүүдийг ярилцлаа. Нийслэлийн зүгээс ч сагсан бөмбөгөөр дамжуулж, хүүхэд, залууст хандаж хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа юм байна. Тухайлбал, сагсан бөмбөгийн бүтээн байгуулалт, хүүхэд, залуус руу чиглэсэн олон нийтийн арга хэмжээг хийж хэрэгжүүлэхэд “Хасын хүлэгүүд” баг болоод бусад баг клубүүдтэй хамтран, яаж илүү өргөн цар хүрээтэйгээр олон нийтэд хүргэх вэ гэдгийг ярилцан, ойлголтоо нэгтгэлээ” гэсэн юм.

Уулзалтад оролцсон спортын сэтгүүлч Н.Тамир “Миний хувьд анхны лиг буюу 1994-1995 оны үед Монголын Сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан. Сая дээд лигийн тоглолт болоод дууслаа. Дээд лигт долоо дахь удаагаа аварга авсан багт Нийслэлийн Засаг дарга баяр хүргэж, уулзлаа. Энэ бол спортод жишиг тогтоохуйц үйл явдал болов уу. Сая гаруй хүн амтай энэ том хотын захирагч дээд лигт түрүүлсэн багаа хүлээн авна гэдэг бол спортын хувьд маш том хүндлэл. Урьд өмнө нь ямар ч Хотын дарга дээд лигт түрүүлсэн багт биечлэн баяр хүргэж байгаагүй. Хотын даргын зүгээс цаашид дээд лигийн аваргын цом болоод бусад зохион байгуулалтын ажлууд дээр хамтран оролцох шинэ санал, санаачилга гаргаж байна. Түүнчлэн дээд лигт түрүүлсэн багийн ялалтыг ард иргэдтэйгээ, сагсан бөмбөг сонирхогч залуустайгаа хэрхэн хуваалцах вэ гэдэт хүртэл маш сайхан санаачилгуудыг гаргалаа. Спортын сэтгүүлч, спортыг дэмжигч хүний хувьд би маш их баяртай байна” гэв.

“Хасын хүлэгүүд” багийнхан Хотын даргад 34 гэсэн дугаар бүхий сагсан бөмбөгийн өмсгөл бэлэглэсэн. Учир нь тэрбээр Нийслэлийн 34 дэх Засаг дарга юм.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.77Зочин   • 2022, 4 сарын 27. 9 цаг 36 минут

Энэ Сумьяабазар гэдэг бөх одоо бөхөө л хөөгөөд дасгалжуулагч гэсэн хийгээч ээ. Боловсролгүй шуналтай луйварчин хүн хотын дарга байж яагаад ч үл болно. Наад ажлыг чинь Миеэгомбо гэж нэртэй эрдэмтний хүүхэд чамгүй боловсролтой, ажлыг дүүргийн мэргэжилтнээс нь эхэлж дээш шат дараатай сурсаар хотын дарга болсон хүн хэл амтайхан л хийж байсан юм шүү. Та яагаад ч чадахгүй. Та тэр улсын цирк, хажуу ойрын газартай нь лувйвардсанаа хоол болго. Та УИХ-д суух, хотын мээр байх хүн яагаад ч биш.

103.26.194.21чагнаа   • 2022, 4 сарын 20. 19 цаг 24 минут

Улсад дараа болдоггүй, хувиа борлуулаад явдаг дундчуулыг дуусгаж, үгээгүү ядуу болгох гэсэн зорилго Сумьяабазарын үед эрчимтэй явж байна. Зөвшөөрөлгүй гараж гээд байсан чинь, зөвшөөрөлтэй, татвараа төлөөд явдаг гаражыг ч буулгаж байна. Дарга нар худал хэлдэгээ болих хэрэгтэй болсон шүү. Нэхэл хатуу,..

202.72.245.125бө   • 2022, 4 сарын 18. 11 цаг 42 минут

Гаражгүй болсын дараа машины резинтйэ холбоотой элэгдэл тос гоожилт нэмэгдэж гэрэл нь хурдан цайж, хулгай цэцэглэнэ

192.82.70.253Зочин   • 2022, 4 сарын 15. 12 цаг 39 минут

иргэдийг гаражтай гаражгүй гэж талцуулаад хүмүүсийн асар их хөрөнгийг үгүй хийж байна энэ олон гаражны үнэ цэнэ чиний банкнаас илүү эзэздээ хэрэгтэй байсан юм шүү

192.82.68.254Зочин   • 2022, 4 сарын 15. 11 цаг 09 минут

(…)Sumiya harin sags sain toglono shuu!!

192.82.69.15Зочин   • 2022, 4 сарын 14. 17 цаг 06 минут

циркээ өгөөд гараж буулгахаа болиоч

66.181.170.73Зочин   • 2022, 4 сарын 14. 16 цаг 55 минут

циркийн талаар асуусан уу

202.131.242.42зочин   • 2022, 4 сарын 14. 16 цаг 51 минут

ажлаа хийгээч, луйварчаан чамд сагсан бөмбөг ямар хамаатай юм бэ

66.181.166.196зочин   • 2022, 4 сарын 14. 14 цаг 08 минут

Сумьяа худлаа амьтан дууриаж дүр эсгэж байгаа юм, тэрнээс энэ бид хоёрт бөхөөс өөр мэдэх чадах юм байхгүй, юу яасан сагс

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.