2022 оны 4-р сарын 14
11 цаг 09 минут

Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав.

Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагдсан. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосон байдаг. Энэ дагуу 2017 оны гуравдугаар сард байгуулагдсан “Сити баз консалтинг” ХХК-тай наймдугаар сарын 18-нд гэрээ байгуулжээ. Гэрээ есөн зүйл, заалтаас бүрдсэн бөгөөд дөрвөн удаа гэрээг сунгаж, өөрчлөлт оруулсан байна. Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш орлого жил бүр буурчээ. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэсэн үг юм. 2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ. Гэсэн атлаа нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өсжээ. 2015 оноос хойш 360 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам дүгнэдэг ч хангалттай, бүрэн хангалттай гэж дүгнэдэг. Үзүүлэлтийг дүгнэх дүрэм, журам байдаггүй. Шүүхийн шийдвэр энэ гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж гарсан ч одоог хүртэл гэрээ үргэлжилж байгаа юм. Тус компанид гэрээ байгуулсан цагаас хойш 17.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн орлогоос өгчээ. Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн боловч төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй байна. Иймээс гэрээний хэрэгжилт бүрэн биелээгүй тул гэрээг цуцлах саналыг Ажлын хэсгээс гаргалаа.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг нэг тийш шийдэх цаг болсон гэдгийг тодотгоод, нийтийн тээврийн хотоос мөнхийн татаастай байдлыг цэгцэлж, зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байгааг онцолж байв. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус гэрээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цуцлахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болгов.

40
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

40 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.174Иргэн   • 2022, 4 сарын 25. 12 цаг 56 минут

Жолооч нарын кармаанд 50 хувь нь орж бгаа шд.

124.158.109.140Зочин   • 2022, 4 сарын 22. 11 цаг 34 минут

Нийтийн тээвэр - хотын даргын хийх ёстой ажил. Хийх ёстой ажлаа огт хийдэггүй, худлаа ярьдаг, их мөнгө батлуулж аваад үр дүн нь харагддаггүй энэ хүнийг яагаад байлгаад байдаг юм бол доо.

64.119.20.194Зочин   • 2022, 4 сарын 21. 22 цаг 09 минут

Өглөө ** ачаалалын цагаар карт цэнэглэх ТҮЦ үүд ажиллахгүй. Зохион байгуулалттайгаар жолооч мөнгөө хурааж байгаа. Ахмад настнуудын карт хөнгөлөлттэй зорчигч гэж уншдаг болсоноор олон хүн ахмадууддын картыг ашиглах болж орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж л байгаа

64.119.20.194Зочин   • 2022, 4 сарын 21. 22 цаг 06 минут

Жолооч нар нь хувьдаа мөнгөө авдаг болсон шүү дээ. Яасан оройтож мэддэг юм

103.229.121.216Бат   • 2022, 4 сарын 21. 12 цаг 56 минут

8 настай балчираас 80 настай буурал хүртэл бүгд билет авч зорчидог бол энэ зах зээлийн нийгэм юм бол хүмүүс А цэгээс Б цэг хүртэл үйлчилүүлж байгаа биздээ. Энэ улс энэ халамжийн бодлогоо зоригтой цэгцлэх хэрэгтэй. Үнэгүй юм гэж байхгүй шүү

98.206.171.17D.Bolormaa   • 2022, 4 сарын 21. 3 цаг 35 минут

Buh uls orond kart unshuulahaas gadna belen munguu ch hiideg hairtsag baihad yamar ni Mongold l gantshan tiim uil heregjuuldeg bainaa!

202.126.93.115зочин   • 2022, 4 сарын 20. 13 цаг 10 минут

жолооч нар кондуктор шиг мөнгө хурааж, мөнгө хариулж өгөөд сууж байгаа. Үүнийг таслан зогсоохгүй бол орлого нь буурсаар л байна

192.82.72.209ГАЛ   • 2022, 4 сарын 20. 12 цаг 10 минут

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО БУУРЧЭЭ ЭНЭ НЬ ХҮМҮҮС ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙДЭЭ БИШ АВТОБУСАНД 10 ХҮН ОРОХОД 5 ХҮН ЖОЛООЧИД МӨНГӨ ӨГЧ БАЙНА ТҮҮНЭЭС БИШ ОРЖ СУУН БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДОТОР ҮНЭГҮЙ СУУХ ТОХИОЛДОЛ 10 Т ГАНЦ БАЙХ ЖИШЭЭНИЙ МАН ХӨНГЛӨЛТЫН КАРТАА ЦЭГЦЭЛ 10 ХҮН ОРОХОД ДОР ХАЯЖ 3 ХҮН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖ БАЙНА СҮҮЛИЙН ҮЕД ЗАЛУУЧУУД ТЭТГВЭРИЙ КАРТААР хөнгөлөлт ЭДЭЛЖ ИХ ЗОРЧИЖ БАЙНА

66.181.161.46Зочин   • 2022, 4 сарын 20. 9 цаг 47 минут

Жолооч л их мөнгө авч байгаа харагддаг . Карт цэнэглэх цэг өглөө ажилд явах цагт онгойх гэж байхгүй,

64.119.27.244Иргэн   • 2022, 4 сарын 19. 22 цаг 25 минут

Картгүй ба мөнгө төлдөггүй хүмүүс зөндөө автобусаар үйлчлүүлдэг.

202.179.31.242Зочин   • 2022, 4 сарын 19. 10 цаг 29 минут

карт цэнэглэдэг газар хангалтгүй,байгаа нэг нь банкы картаар үйлчилдэггүй,хаясан гэмтээсэн дохиолдолд карт олдохгүй байна

202.126.90.87Зочин   • 2022, 4 сарын 19. 9 цаг 40 минут

ард түмэн мөнгөө маш сайн өгч байгаа эргэлзэх хэрэггүй харин дундаас нь л хулгайлж байгаа тэр нь автобус баазын дарга нар

64.119.21.215Зочин   • 2022, 4 сарын 18. 20 цаг 13 минут

Албаар өглөө оройдоо цөөхөн автобус пиг чихээстэй явуулж байж яахаараа алдагдалтай байдаг юм бэ .

203.217.139.240Зочин   • 2022, 4 сарын 18. 14 цаг 50 минут

Жолооч нар нь хармаалаад байхаар аргагүй шүү дээ. Манай дээдчүүд автобусанд суудаггүй болохоор мэдэхгүй л дээ.

202.179.27.48zochin   • 2022, 4 сарын 18. 14 цаг 13 минут

Хорионд байсан биш яахаараа орлого нь буурдгийн. Жолоч нар нь бэлэн мөнгө зорчигчдоос нэхэж байгаад авна. 1 буудал дээр суухаар орж ирсэн 5 хүн тутмын 2-3 нь бэлэн мөнгө жолоочид өгч харагддаг. Тэр мөнгө хаачдаг юм бэ. Дахиад дарга нар нь дээгүүрээ идчихдэг юм уу. Яана даа энэ улс маань. Авлигаа хүчрэхгүй, дор бүрнээ идэж уух сэтгэхүйтэй. Яаж сайхан амьдрах вэ. Энэ авлигаа цэгцлээсэй. Төрийн албанд ажиллаж байгаа албан тушаалтнуудын ХОМ-ыг харахаар яаж ингэж баяжиж чадддаг байна гэхээр л хөрөнгөтэй улс байхын.

202.131.229.186Зочин   • 2022, 4 сарын 18. 8 цаг 44 минут

Жолооч нар оргил ачаалал дуусахаар ажилдаа гарна. Зунжин бол зарим нь 8,45 гээд баазаасаа гарна. Эцсээсээ 3-5 аараа нэг буудлын зайтай гарна. Эцсийн өмнөх буудлуудаас 40 номер хүн авахгүй. Жолооч нь 20 % халааслахаар яаж орлого олох юм. Хянах бололцоо баазад нь, хотын тээдрийн газарт байхад хийдэггүй зохицуулдаггүй. Интернэеээ өөр зорилгоор ашигладаг байх

202.9.47.34Зочин   • 2022, 4 сарын 18. 7 цаг 58 минут

Бүдүүлэг соёлгүй оркууд хэзээ ч соёлжихгүй.

66.181.176.27б   • 2022, 4 сарын 17. 17 цаг 48 минут

Их мэдэгч нар олон хуцахын оронд жолоочид мөнгө өгөхөө л больчих л доо. 2 дугаарт орлогоор нь жолооч нарыг цалинжуулдаг болох хэрэгтэй.

202.9.47.34Зочин   • 2022, 4 сарын 17. 13 цаг 47 минут

Монгол шиг хоцрогдсон улсад автобусны карт зохихгүй. Буцаад кондуктортой болгосон дээр байхаа

202.126.93.206Зочин   • 2022, 4 сарын 18. 17 цаг 42 минут

Ёстой чиг

66.181.189.181Зочин   • 2022, 4 сарын 16. 14 цаг 14 минут

Bugd joloochd ni munguu uguud yadag sh dee Uuniig zogsoovol orlogo nemegdeh l baih

66.181.189.68Зочин   • 2022, 4 сарын 16. 10 цаг 53 минут

Автобусны мөнгийг 300 төг болгоод үзвэл яах бол. Жолоочид мөнгө өгөх явдал зогсох болов уу.

66.181.161.7zochin   • 2022, 4 сарын 15. 22 цаг 20 минут

Анхнаасаа автобусны карт, U-money гэж Бат-үүл баатар нэвтрүүлэхдээ Солонгосын компанид давуу эрх олгосон, 5000 кондукторын ажлын байрыг булааж авснаар хичнээн эмэгтэйчүүд ажилгүй болж, хэдэн айлын амьдрал хүндэрснийг тухайн үеийн үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд хараагүй, сонсоогүй өнгөрөөсөн. Ерөнхийдөө хөгжил дэвшил гэх боловч нийслэлийн нийтийн тээврийг элгээр нь мөлхүүлсэн шийдвэр байсан юм.

202.126.88.215Зочин   • 2022, 4 сарын 15. 14 цаг 37 минут

Бас ковидтой төмөр сав

202.126.88.215Зочин   • 2022, 4 сарын 15. 14 цаг 36 минут

Заваан, хүйтэн , соёлгүй, хоцрогдсон төмөр саванд хэн суудгийн

202.9.46.17Зочин   • 2022, 4 сарын 15. 12 цаг 11 минут

Ийм муухай нийгэмтэй улс хэзээ ч хөгжихгүй. Монголоос явах юмсан.

49.0.156.20Зочин   • 2022, 4 сарын 15. 9 цаг 52 минут

Төрөөс татаас өгдөг болохоор жолооч нараа хянахыг хүсэхгүй бна Татаасыг нь зогсоо

203.91.115.49Зочин   • 2022, 4 сарын 15. 9 цаг 25 минут

АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАР БОЛ ХАМГИЙН АЮУЛТАЙ БӨГӨӨД ХАРМААНЫ ХУЛГАЙЧ НАРААС ДОР ХУЛГАЙЧ НАР ӨДӨР БОЛГОН ЦАГ ДУТАМ МИНУТ ДУТАМД ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА . ЭД НАР ӨСВӨР ҮЕИЙНХНИЙГ МААНЬ ХУЛГАЙГ ХИЙЖ БОЛДОГ ЮМ БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ТОЛГОЙД НЬ ХИЙЖ БАЙНА. ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АВТОБУСАНД СУУГААД ХАРААРАЙ ЦААНА ЧИНЬ ХЭДЭН ЗУУН ХУЛГАЙЧ НАР ӨДӨР БҮР ИРГЭДИЙГ УЛСЫГ ТОНОЖ БАЙНА БИДНИЙ ХҮҮХДҮҮДИЙН НҮДЭН ДЭЭР

202.55.191.194Зочин   • 2022, 4 сарын 15. 8 цаг 12 минут

жолооч нь касс нярав хулгайч хараалч бүгдийг амжуулдаг бохир заваан яаж өөдөлхөв бэлэн мөнгө тараадаг юм шиг бгаа юм компанид нь тэгээл ёолохгүй байхгүй юу дээ

124.158.67.103Зочин   • 2022, 4 сарын 14. 23 цаг 13 минут

Жолооч нар бэлэн мөнгө халааслаад л байдаг. 1 жолооч 1 өдөрт 100к лав хийдэг байх. Хулгайч нараар жолоодуулаад байхаар орлого бууралгүй яахав дээ.

66.181.182.32Зочин   • 2022, 4 сарын 14. 19 цаг 32 минут

Автобус бааз, жолооч аль алинд но буюу асуудал байгааг маш сайн шалгах ёстой !

202.9.41.142Нямка   • 2022, 4 сарын 14. 17 цаг 04 минут

:5хүний 1 нь ЖОЛООЧИД өгөхөөр юу болох юм хяналтын гэх хоолы сав хүүхэнүүд хэрэггүй

150.129.141.233Автобусаар зорчигч иргэн   • 2022, 4 сарын 14. 15 цаг 30 минут

Зорчигчид ихэнхдээ бэлэн мөнгө өгч харагдах юм. Үүнийг жолооч авдаг Тэгэхээр яаж байгууллага, баазад орлого орховдээ. Ийм байдал хэвийн үзэгдэл болсон. Зөвхөн картаар зорьчуулах хэрэгтэй. Улсаас өгч буй нөхөн олговорт өндөр хяналт тавих хэрэгтэй. Ер нь зорчигчдын төлбөр жолоочийн халаасанд орж байгаа нь нууц биш. Зорчигчид төлвөрөө нэг бүрчлэн төлж харагддаг. Гэхдээ бэлнээр жолоочид. Энэ байдлыг сайтар зохицуулбал орлого нэмэгдэхээр байна. Даанч автобус баазууд юуч хийхгүй, орлого нэмэгдүүлэх, шудрага байдлыг тогтооход анхаарахгүй байна.

49.0.178.111зочин   • 2022, 4 сарын 14. 13 цаг 20 минут

жолооч нар нь бэлнээр кармалчихаж байгаа юм чинь дээ

112.72.15.78Зочин   • 2022, 4 сарын 14. 12 цаг 59 минут

Хамгийн гол автобус хоорондын зайг зохицуулах, жолооч мөнгө авдаггүй болох, хянагч нэртэй олон хүнээ цөөлөх карт цэнэглэгчээс илүүтэй билет уншуулалтад хяналт тавих, үйлчлэх хугацааг сунгах, богино эргэлтийг олон болгох, парк шинэчлэлт хийх зэрэг ажлуудыг хийх болжээ.

124.158.126.193иргэн   • 2022, 4 сарын 14. 12 цаг 53 минут

жолооч нар нь бэлэн мөнгийг бараг нэхэж авна шалгагч гэж бөөгнөрч зогссон хэдэн хүн

59.153.114.157zochin   • 2022, 4 сарын 14. 12 цаг 26 минут

10 khun orj irehed 4 ni joloochid munguu belneer uguhuur argagui shtee malnuudaa

202.131.229.186Зочин   • 2022, 4 сарын 14. 11 цаг 58 минут

Хотын тээдрийн удирдах газар давхар хяналт тавимаар байна

202.131.229.186Зочин   • 2022, 4 сарын 14. 11 цаг 57 минут

Яаж орлого нэмэгдэх юм. Хэдэн жолооч нь орой гарч эрт бууж байгааг огт хянахгүй. Дээр нь жолооч нар нь бэлэн мөнгө авна. Ар араасаа цувраад вагон шин явна. 5 мин зайтай гэдэг ч ямар ч бололмжгүй хүрэлцэхгүй. Тйим учраас 10 мин зай барийд явбал орлого нэмэгдэнэ. эцсээс бүлгээрээ гарч байгаа нэг чиглэлд яаж орлого төвлөрөх юм. Дэндүү замбараагүй байна

202.131.229.186Зочин   • 2022, 4 сарын 14. 11 цаг 52 минут

Автобуснууд дураараа явдаг болсон. Цахим хяналт гараад амар болсон баймаар. Ямар ч дисдетчерын удирдлага байхгүй. Зунжин-ТЭЦ 4 гэхэд зургаад ажил тараад суух гэхээр бүгд нэг буудлын зайтай ар араасаа цувраад гарчихсан байдаг. Орой болохоор бүгд зургаа найм гээд буучихдаг. 40 номер эцсийн өмнөх таван шараас хүн авахгүй. Буудал өнгөрч зогсоод 2-3 яваад өгдөг. Хариуцлага байхгүй. Өглөө Зунжингаас хамгийн эхний автобус гараад Тэц 4 д ирэхэд 8,40 болно. Харуулын хэдэн хүн цэргийнх болохоор их сандарна. Наймд цугладаг.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.