2022 оны 4-р сарын 27
15 цаг 52 минут

Хоёр шалтагтай Ё.Баатарбилэг

Хулгай луйврын илрүүлэг болсон Хөгжлийн банкны асуудал яван явсаар өрсөлдөгчдөө замаасаа зайлуулах гэсэн үргээлэг болж хувирав уу. Анхандаа улстөрд нөлөө бүхий 30-аад хүний асуудал яригдаж байсан ч, эцэстээ Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дөрөвхөн хүнээр туг тахиад өнгөрөх нь гэсэн хардлага, эргэлзээ олон нийтэд төрж байна. Тэдний нэг нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчийн нэг "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэгээс хахууль авсан асуудлаар шалгагдаж буй УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Хэдэн сарын турш яригдсан хүмүүсийн дунд түүний нэр гэнэт, шинээр орж ирсэн нь дээрх эргэлзээг улам лавшруулж байгаа юм. Тэгэхээр Хөгжлийн банкны кампаант ажил нь “60 тэрбумын хэрэг” гэдэг шиг сонгууль угтсан ээлжит дуулиан болох бололтой. МАН-ын өнөөгийн удирдлагуудын үйл хөдлөгөөн хэдийнэ 2024 оны сонгуулийг чиглэж, нэр дэвших хүмүүсээрээ шатар нүүж эхэлжээ. Нэгдүгээрт “Миеэгийн фракц”-ыг улстөрөөс шахан гаргахын тулд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дэмжиж байсан нөхдийг, хоёрдугаарт АН-ыг хүчтэй сөрөг хүчин болгон өндийлгөхгүйн тулд Женкод холбоотой бүхнийг шахан зайлуулах арга хэрэгсэл нь “Хөгжлийн банк” болоод явчихав. Яг энэ хоёр шалтагт яв цав нийцэж буй хүн нь Ё.Баатарбилэг юм. Тэрбээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дэмжиж байсан 32-ын нэг гэдгийг улстөрд ойрхон хүмүүс андахгүй. Тэр асуудлаас болж, өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой “түр тар” хийгээд авсныг нь ч санаж байгаа байх. Тэгвэл Женко-той яагаад холбогдов. Ё.Баатарбилэгийн олон жилийн найз Ц.Баатарбилэг гэгч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж, хандив өгсөн байдаг юм. Зүгээр л шалтаг. МАН-ынхан өөрсдөдөө хариуцлага тооцож чаддаг сүрхий улс болж харагдангаа Женкод шанаа өгч буй явдал. Ингээд харвал Ё.Баатарбилэг яахын аргагүй улстөрийн золиос. Ногоон малгайтнуудын гараас амь мултарсан ламын оронд хонь хариулж явсан хүнийг барьж, тоог нь гүйцээж явсан түүх давтагдах вий.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.13.178zochin   • 2022, 5 сарын 12. 12 цаг 54 минут

бузар юм бэ

202.21.108.153Зочин   • 2022, 5 сарын 10. 21 цаг 25 минут

Ер нь бол хулгайч гэдгийн билээ энэ нөхрийг тэр үнэн бололтой

203.17.23.197Зочин   • 2022, 5 сарын 5. 12 цаг 23 минут

Өмнө нь шоронд сууж байгаа гараад сайд болсон угаасаа хулгайч гэмт хэрэгтэн хүн гэдэг нь үнэн үү

122.201.22.252зочин   • 2022, 5 сарын 4. 12 цаг 48 минут

Сонгуулийн үер Баттулгын дүрд тоглоод Энхболдын бөгсийг долоогоод байсан орк шүүдээ. Хулгай луйвар залилан хийхээ мэднэ. Өөр юу ч чйдахгүй. Одоо чинь Монголыг ОРКууд л удирдаж бантагнуулж байна даа

202.126.89.51Зочин   • 2022, 5 сарын 2. 19 цаг 01 минут

Энэ нэг том дуу гаргасан юм чинь новшийн амьтан байж

202.179.26.0Зочин   • 2022, 5 сарын 2. 10 цаг 46 минут

Хөөрхий захиалгаар хүн үнэмшмээргүй Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичиж , олигтойхон үнэмшилтэй бичдэг мэрэгшсэн бичээч нараар бичүүлэхгүй хөөрхий.

192.82.71.195Уншигч   • 2022, 4 сарын 30. 23 цаг 24 минут

Арга ядсан юм бичүүлэхийн, Хүрэлсүхийн ЗГазарт сайд хийж л байсан шүү дээ, энэ гэмгүй царайт

124.158.64.135ломбо   • 2022, 4 сарын 28. 20 цаг 53 минут

Нямдоржруу их"зориг" гарган тодорч нэр хүнд олох гээд "шир нүүрэлчихээд чи Нямдорж зөнөг болиорой "гэсхийгээд сүрхий томорч билээ.Тэгээд мэдээж Нямдорж яаж хариу барихаа хэзээ гаргахаа мэдэлгүйдээ.Зүгээр л намаас хөөчих,эсвэл гишүүнд нэр дэвшүүлэхгүй гэвэл хэтэрхий амтгүй "зоог" болно УИХ-д зориуд оруулаад тэндээс 461-д дэвшүүлэн тохуурхах нь "гарын бууз ваа"

192.82.74.45Иргэн   • 2022, 4 сарын 28. 18 цаг 55 минут

Муу түүхч гэдгээ мэдэхгүй өөрөөсөө илүү ухаантай хүмүүст онгироод байсан энэ орк одоо л бодит байдлыг харж байна.

79.142.76.177Зочин   • 2022, 4 сарын 28. 12 цаг 47 минут

Ми-гийн захиалгаар бичжээ. Мөнгө гулруулсан авилга авсан гишүүдийг шалгаад эхлэхээр олон долоон юм хуцдагаа боль.

202.21.104.98зочин   • 2022, 4 сарын 28. 10 цаг 39 минут

энэ бол жирийн нэг хөдөөний халтар бацаан шдээ

66.181.176.94Зочин   • 2022, 4 сарын 27. 18 цаг 25 минут

HUDLAA HUTSAN SHAAHAA BOLITSGOODOO UGAASAA L HEREG HIISEN BOLGONIIG SHIITGEH YOSTOI BIZDEE URD N JIL SUULGSSD GARGASAN HULGAICHUUDAACH ERGUULEN TATAH HEREGTEI MONGOLIIN HAMGIIN TOM LUIVARCHIN HULGAICHUUD BOL ULS TURCHID YUM SHUUUU

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.