Соёлын сайд Ч.Номингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн газрыг эргүүлэн авах асуудлаар 2021 онд шүүхийн байгууллагад хандаж, шат шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдлээ.
Дээрх газрын маргаан шийдэгдсэнтэй холбогдуулан өчигдөр Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны удирдлагуудын хамт Чойжин ламын сум музейд ажиллав.
2001 онд Засгийн газрын хуралдаанаар Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байдаг юм.
Харин 2007 онд тухайн үеийн музейн удирдлагууд хувийн хэвшилтэй “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, 800 м.кв газрыг авто зогсоол хэлбэрээр ашиглуулж ирсэн. Энэ зогсоол нь музейн хэрмэн хашааны дагуу байрлалтай бөгөөд хамгаалалтад сөрөг нөлөөллийг бий болгож байна гэсэн дүгнэлт гарсан.
Үүнээс гадна хувийн хэвшлийн авто зогсоол болгосон 800 м.кв газрын төлбөрийг 13 жилийн турш Чойжин ламын сүм музей төлж ирсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд зогсоолын орлогоос нэг ч төгрөгийн ашиг хүртэж байгаагүй байна.
Музейн удирдлагууд 2014 оноос хойш энэ асуудлыг шат шатанд нь тавьж байсан хэдий ч өнөөг хэр нь шийдэгдээгүй байсан юм. Харин 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шат шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн 800 м.км газрыг чөлөөлүүлж авахаар болж байна.
Тиймээс Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны болон Чойжин ламын сүм музейн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, чөлөөлөгдөж байгаа авто зогсоолын оронд иргэдийн амарч, зугаалах ногоон байгууламж байгуулах, хотын захиргаатай хамтран иргэдэд таатай орчин бүрдүүлэх, хүүхэд, явган хүний зорчих хэсгийг автозамаас тусгаарлах ажлыг эхлүүлэхийг үүрэг болголоо.
Мөн цаашид музей, музей орчмын газраас хувийн хэвшилд олгох, хамтран ажиллах гэрээ байгуулах зэргээр бусдад давуу байдал үүсгэх, музейн хамгаалалтын бүсэд халдах зэрэг асуудал гаргахгүй байхад онцгой анхаарахыг сануулав.
Соёлын яамнаас Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, шашин, соёл урлагийн өв, дурсгалуудыг сэргээн засварлах, хүчитгэх ажлуудыг хийхээр энэ оны төсөвт зардлыг нь тусгасан. Тухайлбал, энэ жил Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг хийхээр төсөвт 1.7 тэрбум төгрөг тусгаж, музейг бүрэн засварлахаар ажил нь эхэлсэн.
Музейн засвар, хүчитгэлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан соёлын биет өвийн сэргээн засварлах судалгаа, шинжилгээ, мэргэжлийн зураг төсөл гаргах зэрэг асуудалд онцгой анхаарахыг Соёлын сайд Ч.Номин холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
26 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Шашинаа дээдэлж бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг болоод байгаа бол Чойжин ламын сүмийг музей биш сүмээр нь байлгаж өгөөч Газараа аваад хувийн хэвшлийнхэнтэй хамтрана гэхээр биш болж нэг компанийн гарт орох биш үү Төрийн мэдэлд ганц сүмээ байлгаач
тэгээд зүгээр өнгөрөөж байгаа юм уу? нөхөн төлбөр авдаггүй юм уу? торгууль тавиад нөхөн төлбөр тооцоочээ
argauig goy uls l daaa
БИД ЯАГААД МУЛГУУ БОЛСОН БЭ
монголд бүх юм замбараагүй болсон санаатайгаар л хийдэг зүйлс шүү дээ хяналт байхгүй
Manaid yg tiim nogoon orchin bus nen heregtei bn ,
Хийсэн эзэн нь хажууд чинь зогсож байнадаа уг нь.
сануулав, үүрэг болгов е танил болтол цээжилсэн үлгэр байна . их ажил хийж байгаа юм байна.
asgasdg
Сайн байна уу эрхэм үйлчлүүлэгч Та онцгой нэгэн, танд үйл ажиллагаа байгаа эсвэл та үүнийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байна. Та санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул санаа зовох зүйлгүй болно. Эргэн төлөгдөх таатай нөхцөлтэй зээлээр холбогдож санхүүгийн тусламж авах. Дэлгэрэнгүй мэдээллийг flamijean@gmail.com цахим шуудангийн хаягаар авна уу
za Nomin saidad bayar xvrgexees uur xelex vg algadaa! Ingeed neg iimerxvv ajlaad bval chig caashid demjeed l baix bolnoo taniig! urd n arai baraanaar bodoj yavsandaa xvlcel uchie!
Сайн байна уу эрхэм үйлчлүүлэгч Та онцгой нэгэн, танд үйл ажиллагаа байгаа эсвэл та үүнийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байна. Та санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул санаа зовох зүйлгүй болно. Эргэн төлөгдөх таатай нөхцөлтэй зээлээр холбогдож санхүүгийн тусламж авах. Дэлгэрэнгүй мэдээллийг flamijean@gmail.com цахим шуудангийн хаягаар авна уу
Өнгөрсөн хугацааны нөхөн төлбөрөө ав
Сайн байна уу эрхэм үйлчлүүлэгч Та онцгой нэгэн, танд үйл ажиллагаа байгаа эсвэл та үүнийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байна. Та санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул санаа зовох зүйлгүй болно. Эргэн төлөгдөх таатай нөхцөлтэй зээлээр холбогдож санхүүгийн тусламж авах. Дэлгэрэнгүй мэдээллийг flamijean@gmail.com цахим шуудангийн хаягаар авна уу
МАН-ын эзэмшил газар шдээ.

СОЛИОРОЛ ИЙМ ЗАМБРААГҮЙ ЮМ ГЭЖ БАЙХ УУ?
Сайн байна уу эрхэм үйлчлүүлэгч Та онцгой нэгэн, танд үйл ажиллагаа байгаа эсвэл та үүнийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байна. Та санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул санаа зовох зүйлгүй болно. Эргэн төлөгдөх таатай нөхцөлтэй зээлээр холбогдож санхүүгийн тусламж авах. Дэлгэрэнгүй мэдээллийг flamijean@gmail.com цахим шуудангийн хаягаар авна уу
АН гэж гуйлгачин царайлсан хамаг газрыг л худалдсан юм биш үү эмнэлэг сургуулийн бүх газрын худалдсан байсан гэсэн биз дээ одоо монголчууд та нарыг тэгүүлэхгүй дээ
Сайн байна уу эрхэм үйлчлүүлэгч Та онцгой нэгэн, танд үйл ажиллагаа байгаа эсвэл та үүнийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байна. Та санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул санаа зовох зүйлгүй болно. Эргэн төлөгдөх таатай нөхцөлтэй зээлээр холбогдож санхүүгийн тусламж авах. Дэлгэрэнгүй мэдээллийг flamijean@gmail.com цахим шуудангийн хаягаар авна уу
өөрийн газрын мөнгийг хувийн хэвшилд төлж байдаг тэнэг юмаа
тэнэгтээ биш, нэг төрийн дарга л газрыг нь зарж идэж уугаа биз дээ !!!
14 онд АН намыхан галзуурч байсан үе... бүх шатанд улсыг самарч байсан нэг жишээ энэ....
Сайн байна уу эрхэм үйлчлүүлэгч Та онцгой нэгэн, танд үйл ажиллагаа байгаа эсвэл та үүнийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байна. Та санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул санаа зовох зүйлгүй болно. Эргэн төлөгдөх таатай нөхцөлтэй зээлээр холбогдож санхүүгийн тусламж авах. Дэлгэрэнгүй мэдээллийг flamijean@gmail.com цахим шуудангийн хаягаар авна уу
Юу вэ, хаа сайгүй л хулгай. Булганаас сонгогдсон Бат-Эрдэнэ гишүүний эхнэр гээд их аятайхан эмэгтэй дарга нь биз дээ