2022 оны 6-р сарын 13
10 цаг 49 минут

Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо зохион байгуулагдаж буй XXIV Өвлийн олимпын наадмын нээлтэд оролцов. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийв. Хоёр улсын удирдлагууд найрсаг, дотно уур амьсгалд Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэв.

1. Талууд олимпын наадам нь хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлгэ тэмдэг гэдгийг санал нэгтэй тэмдэглээд, Бээжингийн өвлийн олимпын наадам нь улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн энх тайвныг бэхжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох үйлсэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бээжингийн өвлийн олимп товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулагдаж байгаад Монголын тал баяр хүргэн амжилт хүсэв. Бээжингийн өвлийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад Монголын тал идэвхтэй дэмжиж байгаад Хятадын тал талархал илэрхийлэв.

2. Талууд Монгол, Хятад нь сайн хөрш, сайн найз, сайн түншүүд гэдэгт санал нэгдэв. Монгол, Хятад хоёр улс урт хугацааны стратегийн хүрээнд хоёр талын харилцааг хөгжүүлж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцон эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн оршино. Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятадын байр суурийг дэмждэгээ дахин нотлов.

3. Талууд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал болон стратегийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, улс төрийн харилцан итгэлцлийг байнга нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн найрсаг харилцааны суурийг улам бататгаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулахаар тохиролцов. Цар тахлын нөхцөл байдал намжиж, тохиромжтой нөхцөл бүрдсэн үед талууд хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн эрчимжүүлнэ. Хоёр талын холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л хэлбэрээр сайжруулна.

4. Талууд коронавируст цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Монгол, Хятадын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, харилцан дэмжлэг үзүүлэхээр санал нэгдэв. Талууд олон улсын хамтын нийгэмлэгийг хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, шинжлэх ухаанчаар цар тахалтай тууштай тэмцэх, цар тахлыг улс төржүүлэхийг эсэргүүцэн хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах хамтын нийгэмлэгийг хамтран цогцлоохыг уриалав.

5. Талууд харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санааны дагуу хөгжлийн хамтын ажиллагааг бүхий л талаар бэхжүүлэхээр санал нэгдэв.

-Монголын тал “Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга”-ыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Хятадын “Дэлхий нийтийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилгын зорилтуудыг харилцан уялдуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахим эдийн засаг болон ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

-Талууд “Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хөгжлийг хамтдаа урагшлуулна.

-Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр талууд хоёр улсын хилийн боомтуудын саадгүй нэвтрүүлэх ажиллагааг хангах, улмаар боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Талууд харилцан тохиролцсон төмөр замын боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, олон төрөлт тээврийн гарцыг бий болгож, хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжинэ.

-Талууд “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэх, “Монгол, Хятадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг хамтран судлах чиглэлээр үргэлжлүүлэн санал солилцоно.

-Хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчим болон худалдааны дүрэм, журмын дагуу нүүрс зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж, Монгол Улсын өмнөд бүс нутагт нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхийг судална.

-Нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний төсөлд оролцохыг хятадын талаас дэмжинэ. Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална.

-Талууд экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, цэвэр, үзэсгэлэнтэй байгаль экологи, хүрээлэн буй орчныг бүтээж, хүн ба байгаль эхийн амьд оршихуйн нэгдлийг хамтдаа цогцлооно. Хятадын тал Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг сайшааж, хоёр тал холбогдох хамтын ажиллагаа, харилцан солилцоог идэвхжүүлэхээр тохиролцов.

- Талууд “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг оросын талтай хамтран урагшлуулна.

6. Талууд цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлаас хамааран хоёр улсын иргэд харилцан зорчих, хүмүүнлэгийн солилцоог сэргээхэд түлхэц үзүүлж, хоёр улсын ард иргэд хоорондын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхээр тохиролцов.

7. Талууд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ хүрээнд мэргэжилтэн, судлаач, оюутны харилцан солилцоог явуулахаар тохиролцов.

8. Талууд олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн өмнө тулгамдаж буй сорилтыг хамтдаа даван туулж, олон улсын аюулгүй байдал, энх тайван, тогтвортой хөгжлийг хангахад НҮБ голлох үүрэгтэйг нотлов. Түүнчлэн, НҮБ-ын Дүрмийн зорилго болон зарчимд тулгуурласан олон улсын харилцааны суурь зарчмыг баримталж, олон талт үзлийг хамтран хамгаалах, мөн энх тайван, хөгжил, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний талаарх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж ажиллахаар санал нэгдэв.

9. Талууд “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр ариун цэврийн протокол”-д тус тус гарын үсэг зурж, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичиг солилцов.

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.194Монголмууд   • 2022, 8 сарын 5. 14 цаг 50 минут

Сэтгэгдэл бичнэ гэдэг дураараа донгосохыг хэлдэггүйм шүү, энэ доорхи сэтгэгдлүүд харахаас ч дургуй хүрмээр даанч усан толгойтой нь харагдаж байна, Хятад улсын дотоодод хамаатай гадаад мэдэгдлийг өөрт хамааруулж чалчиж байгаа нь арай ч гэмээр л санагдлаа, тархиа цэнэглэ үхэрүүдээ,,, Хятад Улсын байр суурыг Монгол Улс дэмжиж байна гэсэн үг байгаам малуудаа, Тэнд Увсад нэг сум багийг дарга нар эргүүтээд, энд төвийн орон зайд та хэд солиороод гадныханы элэг доог болоод хаашаа юм бэ та нөхөд,,,

66.181.165.189Гангаа   • 2022, 7 сарын 14. 10 цаг 51 минут

Нэг Хятад гэдэг чинь хөөе малууд аа, нэг тугийн дор хятадтай нэгдэнэ гэсэн үг ш дээ. Хэлж ярьж байгаагаа ойлгож байна уу, улстөрчид өөөөөө

202.21.108.250Зочин   • 2022, 7 сарын 4. 0 цаг 15 минут

ZAIL ENE TUGJIL BUZAR. MONGOLOO UGUH GEJ YAVSAN DAA

77.100.94.240Зочин   • 2022, 7 сарын 3. 17 цаг 25 минут

udahgui mongoloo nhuzaagiin gart hiinee

64.119.23.94Зочин   • 2022, 6 сарын 28. 23 цаг 07 минут

Нэг Хятад гэдэгт Тайван, Монгол ч хамрагддана.

75.170.92.2429999   • 2022, 6 сарын 21. 5 цаг 41 минут

БИТГИЙ ШАААГАААД БАЙ. ХЭН ХЯТАДЫН БОДЛОГЫГ ДЭМЖИНЭ ГЭСЭН ГЭЖ??? МОНГОЛЧУУДААС АСУУГААГҮЙ БАЙЖ ШААГААААААААД БАЙГААРАЙ МУУ ЛАЛАРУУД АА

202.131.251.156zochin   • 2022, 6 сарын 20. 11 цаг 44 минут

ene bas hvzvvgvi pop sda garch irlee shu

66.181.165.189Иармэ   • 2022, 6 сарын 20. 7 цаг 24 минут

Нэг Хятад гэдэг энэ түрэмгий бодлогын үндэсийг нь ойлгож байгаа юм уу, Данх аа, сда

66.181.160.79ЗОЧИН   • 2022, 6 сарын 19. 11 цаг 48 минут

Энэ муу хүзүүгүй хөдөөний амьтан Монголыг минь улаан хужаагийн 5 дахь ТАВАН ХОШУУ болгохоор шийджээ.

202.9.46.242Зочин   • 2022, 6 сарын 19. 0 цаг 10 минут

Mongoliig oruulaad neg kyatad

202.179.21.198ард   • 2022, 6 сарын 18. 19 цаг 27 минут

долоогч

202.9.46.136Зочин   • 2022, 6 сарын 18. 18 цаг 33 минут

МӨХӨЖ БУЙ МОНГОЛ. https://www.youtube.com/watch?v=gJ46OBkr1dw

64.119.26.185Зочин   • 2022, 6 сарын 18. 13 цаг 06 минут

Төвийг сахь, нэг хятад бодлого гэж хуцах хэрэггүй

118.221.209.45Зочин   • 2022, 6 сарын 17. 11 цаг 24 минут

тайвантайгаа байлдвал таарна

66.181.160.52Зочин   • 2022, 6 сарын 16. 8 цаг 56 минут

Хятад хилээ хаахад монголчууд арьс нөмрөөд махаа идээд бороохойгоо бариад нүцгэн чавган гүйлдэхээр хэмжээнд хүрчихээд байгаа биздээ.Бал даргын үед Хятад хилээ хаана уу яана уу падгүй байлаа.32 жил төр барьсан намуудын ажлын үр жимс энэ дээ.

75.170.92.2429999   • 2022, 6 сарын 21. 5 цаг 42 минут

МОНГОЛЧУУД ХИЛЭЭ ХААВАЛ ХЯТАДУУД ЖИНХЭНЭ ТАРЧИГ ЯДУУ АМЬДРАЛДАА ОРНО. МОНГОЛЫН БАЯЛГААР ХӨЛЖИЖ БАЙЖ ШААААААААХ ХЭРЭГГҮЙ АЛАЛЦАНА ШҮҮ МУУ ЛАЛАРЫН ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД

66.181.160.52Зочин   • 2022, 6 сарын 16. 8 цаг 41 минут

Хятадыг барууны орнууд тогтооно.Монголын тусгаар тогтнол ардчилал байх болно.Хятадыг сөрж зогсох орнууд Япон,Энэтхэг,Өмнөд солонгос,Америк . Орос хэдэн атомын бөмбөгнөөс өөр чадалгүй суларсан.Монгол өнөөдөр далай ламаа урьчих чадалгүй хятадын бүрэн хараат улс болсон.

202.9.46.39Зочин   • 2022, 6 сарын 15. 18 цаг 34 минут

Хятад монголыг өөртөө нэгтгэхийг санаархдаг нь нууц биш боллоо. https://www.youtube.com/watch?v=-HTxIQZ5Wlw

139.5.218.134зочин   • 2022, 6 сарын 15. 10 цаг 09 минут

болгоомжтой харьцах хэрэгтэй дээ Муухай улс шүү

202.21.118.58zochin   • 2022, 6 сарын 14. 11 цаг 33 минут

Yu demiired ba a.....China munhii hursh tuwiig sahih n saidiin zuw

103.26.193.35зззз   • 2022, 6 сарын 13. 21 цаг 28 минут

Үг хэл үйл хөдлөл дээрээ анхаарахгүй бол гэнэдүүлээд их юм болох байх шүү ?????

202.9.46.39Зочин   • 2022, 6 сарын 13. 14 цаг 41 минут

МАН АН хоёр нэг хятадын бодлогыг дэмждэг. Энэ нь цаагуураа юу гэсэн утгатай үг вэ гэвэл ар хятадын талаас тавьж байгаа ар монгол хятадын нэг хэсэг шүү гэсэн бодлогыг дэмжиж байна гэсэн үг юм.

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.