Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгчээ. Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хүнд аж үйлдвэрийн салбар, хөгжил дэд бүтцийн салбараас гадна аялал жуулчлал, ногоон хөгжил, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого үргэлжилж буй. Үүнтэй холбоотойгоор олон улсын тэргүүлэх урлагийн наадамд оролцох шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дэлхийн нэр хүнд бүхий кино урлагийн салбарын Канным фестиваль цаашилбал дүрслэх урлагийн салбарын Венецийн Биеннальд оролцох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр кино болон дүрслэх урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадмуудад Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болж буйгаараа энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН, уран бүтээлчдийг дэмжиж буй хэрэг болж байна" гэлээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Наад урлагийн бурхадтайгаа орооцолдоод хэрэггүй байхаа . Би бол бурхан . Миний гарсан тайзан дээр чиг гарч болохгүй гээд л солиороод байдаг юм бна лээ шүү
Равдан гэдэг балай өвгөн хэдэн жүжигчин соёлын яам төр засаггүйгээр супер ухааны юм яриад солиороод байсан биз дээ, одуудыг дэмжиж татвар төлөгчдийн мөнгө үрээд хэрэггүй