2022 оны 6-р сарын 26
15 цаг 39 минут

Д.Ганбат: “Мөнхийн үсэг” групп Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг зорьдог

“Зөв Монгол хүн”-ий төлөө үсэг, үг бүрээ зориулдаг “Мөнхийн үсэг” группийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ном хэвлэх, цаад агуулгаараа эрдэм соёлыг түгээх үйлсэд олон жил хүчин зүтгэсэн энэ компани өнөөдөр уламжлалт соёл боловсрол, тэр дундаа монгол хүний сэтгэлийн соёл боловсролыг тэтгэн дэмжихэд анхаарч эхэлснээ зарлаж байна. Монгол хүний үнэт зүйлийг сэргээн мандуулахад “Мөнхийн үсэг”-ийн хүчин зүтгэл гаргаж бүтээсэн үйл хэрэг өнөө хэр арвин болжээ. “Зөв Монгол хүн” хөтөлбөрийг компанийнхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хэмжээнд зарлаж, сүүлийн арав шахам жилийн туршид тасралтгүй хэрэгжүүлсэн ажлын нэгийг л энд дурдахад, Монголын эртний сургаалын зохиолуудыг өсвөр насныханд уншуулж таниулах зорилго бүхий улсын уралдааныг санаачилж, жил бүр шагналын өндөр сантайгаар зохион байгуулдаг нь уламжлал болжээ. Нэг удаад гэхэд л хот хөдөөгийн гурван мянга гаруй хүүхэд эртний өвгөдийн сургаал зохиолын тусгайлан хэвлэсэн түүврийг нэгд нэггүй уншиж судлан эсээ бичихээс эхлэн, энэ сэдвээрээ хоорондоо мэтгэлцэх, жүжиг үзүүлбэр дэглэх, илтгэл бэлтгэж тавих гэхчлэн хэдэн өдрийн турш урд хойноо оролцон авьяас билгээ уралдуулсныг нь Үндэсний телевиз цувралаар үзүүлсэн ховор сайхан үзэгдэл энэ уралдааны түүхэнд бий. Ийм үүх түүхтэй “Мөнхийн үсэг” групп яг одоо Монгол бөхийн өргөөнд болж байгаа Үндэсний их наадмын сорилго барилдааныг ивээн тэтгэж байна. Уг барилдаанд даян аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарьд Ө.Бат-Орших нарын хүчит 256 бөх зодоглож байна.

Их сорилгын үеэр “Мөнхийн үсэг” компанийн Ерөнхий захирал, улсын начин Д.Ганбатаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр, “Манай групп 30 жилийн ойн баярынхаа хүрээнд Монгол хүний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь үндэсний бөх. Монголчууд эртнээс бөхийг эр хүний манлай хэмээн дээдэлж ирсэн бөгөөд уламжлалт соёлоо хадгалж үлдсэн эдийн бус соёлын нэг. Монголчууд эр хүний манлайлал монгол бөхөд байна гэж үздэг. Бүхий л цаг үед хүлээн зөвшөөрөгдсөн, хийморь, жудагтай, хүн чанар сайтай хүнлэг энэрэнгүй, монгол зан заншил, ёс түүхээ мэддэг гэдэг утгаараа Монгол эр хүний манлайн дээд хэмээдэг. Тиймээс монголчуудын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалахад монгол бөх чухал гэж үздэг. Би өөрөө бөх хүн. Наадмын өмнө сорилго барилдаан гэж томоохон барилдаан болдог. Энэ өдөр 30 жилийн ойн баярын хүрээнд Монгол бөхийн өргөөнд энэхүү соёлыг сурталчлах сайхан барилдаан болж байна. Бөхчүүдийн маань оролцоо их сайн байна. Хоёр аварга, улсын арслан, гарьд, заан, харцага тэргүүтэй бүхий л цолтны төлөөллүүд оролцсон сайхан барилдаан болж байна. “Мөнхийн үсэг” ХХК өөрөө спортын төвтэй. Үүнд манай бөхчүүд хичээллээд зогсохгүй бусад дэвжээний бөхчүүд бэлтгэл хийдэг. Тэднээс маань олон бөх улсын цолонд хүрч, цолоо ахиулж байсан. Энэ жил таван дэвжээ “Мөнхийн үсэг” группийн спортын төвд бэлтгэл хийсэн. Монголын өв соёлыг тээсэн Монгол бөхийн хийморь ивээг” гэсэн юм.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.166.196Зочин   • 2022, 6 сарын 30. 17 цаг 58 минут

Ойгоороо бөх барилдуулж, хэдэн явдаг жорлон баярлуулахыг сайн үйл гэхгүй л болов уу

66.181.160.120Зочин   • 2022, 6 сарын 29. 15 цаг 44 минут

Танайх хүүхдийн сурах бичгийг шохойтой цаасаар битгий хэвлэж гаргаарай даа , бяцхан нуруунд нь хүнддээд байдаг юм билээ ...

Шинэ мэдээ

ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.