2022 оны 6-р сарын 27
11 цаг 24 минут

ЦУВРАЛ: Амар амгалан, үнэ цэн, нүд булаам бүхнийг мэдрүүлэх Жонжү хотын аялал

Хүлээлт дүүрэн аялалдаа гарахаар хэдэн хувцас, хэрэгтэй зүйлсээ базаан гэрээс гарсанаас хойш гурван ч хоног өнгөрчээ. Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн аялалдаа анхаараад тун ч завгүй яваагаа өмнө хэлж байсан санагдана. Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг ч үл анзаарна. Өнөөх төлөвлөхөөс хэтэрдэггүй хүн аялал гээчийн “амтыг” мэдрээд ирэхээрээ түүндээ шунана гэгч нь болж байгаа болтой.

Өмнөх тэмдэглэлдээ хэлсэнчлэн Жонжү хотын аялал хүлээлтээс маань хэд дахин давахуйц сонирхолтой аялал болов. Яагаад өнгөрсөн цаг дээр бичив хэмээн уншигчид маань гайхаж буй байх. Учир нь өнөөдөр бидний аялалын сүүлийн өдөр. Аялалын сүүлийн өдөр хэдий ч аялал жуулчлалын төв болон цэцэглэж буй найрсаг зочломтгой ард түмнээрээ олны хайрыг татдаг Жонжү хотын аялал хэнийг ч уйдаахгүй гэдэгт хувийн зүгээс БАТАЛГАА гаргаад өгөхөд ч бэлэн байна.

-Амар амгалан ноёлсон гайхамшиг-

Өнөөдрийн аялал Жонжү хотын Хануг тосгоноор эхлэв. Энд Солонгос ардын аж байдал, түүх соёл, үндэсний хувцас гоёлоос гадна архитектур дизайны өвөрмөц шийдлийг шигтгэсэн газруудтай танилцах билээ. Хануг тосгон нь 600 гаруй үндэсний байшингуудаас бүрддэг бөгөөд 1930-аад онд байгуулагдсан байна. Хануг тосгон руу орох замд угтах Чусон улсыг үндэслэн байгуулагч хаан И Сон Гэ(1335-1408) хааны хөргийг тахидаг Гёнгижон танхим. Хулсан ойн дунд байрлах энэ газарт дөхөх тусам амар амгалангийн оронд очсон мэт сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ. Нэг тийм тайван орчин. Эргэн тойрон битүү моддоор хүрээлэгдсэн Гёнгижон бунхан болон гудамжны эсрэг талд нь байрлах Жондон католик сүмийн үзэмж нь хамтдаа өрнө дорнын содон гайхалтай уур амьсгалыг бүрдүүлдэг буй нь илт. Эл газрыг зорин ирсэн хүмүүс их байлаа. Тэр тусмаа жуулчид их байгааг онцлон харж болохоор байв.

Өглөөхөн нартай байсан ч бага үдийн алдад бороо шивэрч эхлэв. Дулаахан өдөр бороо орно гэдэгт таатай. Тэр тусмаа олон зуун жил ургасан болов уу гэмээр модод, түүнийг тойрон ургасан цэцэгс бороо ороход улам л үзэсгэлэнтэй харагдана. Тэндээс би “Дараа ирэхдээ намрын улиралд ирж үзнэ дээ” гэх бодол тээгээд амжив.

-ЧИМЭЭГҮЙ: Үнэ цэн, учир утгыг тээгчид энд суралцаж байна-

Солонгос драмад “нугасгүй” хүмүүс билээ, бид. Кинон дээрээс л харахаас хэтэрдэггүй байсан өнөө хаад ноёдын суралцдаг сургуультай танилцах боломж манай маршрутад багтсан байх нь тэр. Жонжү нутгийн сургууль. Бяцхан мэдээлэл хүргэхэд, Гурёо улсын үед буюу 1354 онд баригдсан эл сургуулийг Чусоны Тэжун хааны үе, мөн үүний дараагаар дахин нүүлгэж одоогийн туурин дээр шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, уламжлалт байдлаа хадгалж, үндсэн төрхөө авч үлдсэн хамгийн эртний сургууль.

Биднийг очих үед сургалтын танхимд нь хүүхдүүд байгалийн чимээг мэдрэнгээ ханз бичиж харагдлаа. Өмнө Күнзийн сургууль байсан бол одоо Солонгос ханз сурахаар хүүхдүүд их ирж тусгайлсан хөтөлбөрүүдэд хамрагддаг болжээ. Бичиг үсэг гэдэг тухайн улс үндэстний тусгаар тогтнол түүний үнэ цэнэ учир утгыг тээгч билээ. Тиймдээ ч энэ байдалд Солонгосын ард түмэн бичиг үсгээ хэрхэн хүндэтгэн үздэг вэ гэдэгт дүгнэлт хийгээд гарч болно. Энд ирсэн хүүхэд багачууд нь бичиг үсэг, түүх соёлоо мэдэлцэж байгаа нь энэ аж.

-БЁГХВА: Ядуусын хорооллоос жуулчдын харааг булаасан тосгон болж хувирсан нь-

Имшил суурингаас холгүй байрлах Бёгхва тосгон. Намхан хашаа, зурагт гудамж. Хэний ч харааг булаахаар орчин. Нэгэн цагт амьдралын түвшин дорой иргэд аж төрдөг байсан гэх эл тосгон ч өнөөдөр жуулчдыг харааг булаасан газруудын нэг болжээ.

Жонжү хот дахь түүх соёл, уламжлалаа хадгалсан аялал жуулчлал хөгжиж буйтай холбоотойгоор орчин тойрныг нь сэргээн засварлах, олон төрлийн хөтөлбөр үйл ажиллагааг явуулах мөн кофе шопуудыг ажиллуулж буйгаараа онцлог гэнэ. Ханын зургууд нь эл газарт улам л өнгө нэмж, дүрслэл бүрийг амилуулах мэт. Ажиллаж буй кофе шоп, үйлчилгээний газрууд нь ч хайр татмаар орчинтойг энд онцлоё. Яг л хүүхэд болчихсон мэт бүх зүйлийг үзэж сонирхож, барьж үзмээр санагдуулах нь хөгжилтэй.

-Цэцгэн парк-Имшил бяслагны сууринд-

Сонирхолтой түүх энэ газарт бий. 1960 оны үед Бельги улсаас гаралтай санваартан хонь хариулж, үр шимийг нь хүртэн энэхүү бяслагийн сууринг үүсгэж байжээ. Солонгосын нутаг дэвсгэрт шүү дээ хэмээн бодвол тун ч сонирхолтой. Харин энд хийж үзэх боломжтой зүйлс нь бүр ч сонирхолтой гээч. Тосгоны иргэдээс гадна зорин ирсэн жуулчид өөрийн гараар бяслаг хийж үзэх хөтөлбөрт хамрагддаг. Аялалын багийн нөхөд маань ийм сонирхолтой зүйлээс яаж татгалзаж чадах билээ. Бид зөвлөгч багшийн зааврын дагуу гурван төрлийн бяслагийг хийж үзэв.

Имшил бяслагны тосгоны хувьд улиралд, цаг үедээ нийцүүлэн олон хөтөлбөр, наадам зохион байгуулагддаг гэнэ. Жишээлбэл, тавдугаар сард "Гэр бүлийн сар" гээд гэр бүлээрээ ирж оролцож үзэх хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг байна

Жилдээ 1 сая орчим хүн хүлээн авдаг гэх тус бяслагны тосгонд өнгө гоёхон цэцэгс ёстой л нэг алаглаж байна. Нэг үгээр хэлбэл, цэцгэн парк. Цэцэгсийн дунд үгээр хэлшгүй мэдрэмжээр хэсэг хугацаанд ч болтугай тансаглаад авав.

-ТЭД: Сонирхолтой хэр бодитой нөхцөлд гамшгийн үеийн сургалтад хамрагдаж байна-

Аялалын хөтөлбөрөөсөө шунахдаа давраад улс руугаа нутагшуулчихмаар нэг газар байна аа. Тэр бол Имшил сууринд байрлах 119 түргэн тусламжийн төв. Энд олон нийт гамшиг эрсдлийн үед өөрийгөө болон өрөөлийг хамгаалах ямар чухал вэ гэдэгт суралцаж байна. Хамгийн гол нь хэрхэн аюулаас өөрийгөө хамгаалах вэ, түүнд юу чухал вэ гэдгийг бодит практик дээр сурч байна гэсэн үг л дээ.

Манайх жилдээ хэд хэдэн удаагийн давтамжтайгаар зарлан мэдээллийн дуут дохионд гарч сургуулилт хийдэг. Харин энд өдөр бүр түүнд суралцах боломжоор нь хангасан орчин байна. Хамгийн сонирхолтой нь, тэнд яг л бодит мэт орчинд суралцаж байв. Газар хөдлөлт, хуй салхи, гал түймэр зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үеийн сургалтууд явагдаж байлаа. Энэ тал дээр үнэхээр алга ташмаар санагдсанаа нуух юун. Сонирхолтой санагдсан тул аялалын багийнхан маань хэд хэдэн сургалтад нь хамрагдав.

Жишээ болгоё. Бид автомашинтай хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсийг зүүхдээ тоомжиргүй хандах нь бий. Гэтэл хамгаалалтын бүс зам тээврийн ослын үед тухай автомашин 360 градус бүхэлдээ эргэхэд тухайн хүнийг хэрхэн хамгаалж чадахыг бид бодитоор мэдрэв. Тусгай бэлдсэн автомашинд сууж 360 градус эргэх мэдрэмж аймшигтай. Харин хамгаалах бүс ямар чухал болохыг тэндээс ойлгоод гарсан.

-Үнэнч хайрын бэлгэдэл болсон Гванханрүгийн цэцэрлэгт хүрээлэнд саатсан нь-

Аялал үргэжилсээр. Уншигч та уйдаагүй гэдэгт итгэлтэй байна. Хайр дурлал бол хүний амьдралын мөнхийн сэдэв юм хойно нэгэн сонирхолтой түүхийг энд бичье. Бяцхан шфи өгөхөд эл түүх аялалтай маань ч холбоотой. Намвон нутагт болсон энэхүү хайрын түүх нь өдгөө олон кино драмын бүтээл болж гарсан.

Намвон хошууны захирагчийн хүү И Ду Рён болон дууч эмийн охин Чүнян нь Кванханрүд анх уулзан бие биедээ хайртай болдог. Намвон хошууны захирагч хугацаагаа дуусган Сөүл рүү буцах болсноор тэр хоёр хагацан салах боловч дахин уулзахаа бие биедээ амлана. Шинээр ирсэн захирагч Чүнхяныг дууч эм болгохоор хүчлэх боловч эцсийг хүртэл эсэргүүцсээр байна. И Ду Рён сайд болон хуучин захирагчийг огцруулж Чүняныг аврах бөгөөд хууль ёсны эхнэрээ болгож аван аз жаргалтай амьдран суудаг ажээ.

Эл домогт гарч буй И-Дурён болон Чүняны анх танилцсан газар болох Намвон дахь Гванханрүвон асар байрлах Гванханрүгийн цэцэрлэгт хүрээлэн. Энд Чүнян бүсгүйн хөрөг онгодыг залсан байдаг аж. Гванханрүвон асар нь Чусон улсын үед баригдсан боловч галд шатсаны улмаас дахин сэргээж, өнөөг хүртэл хадгалж иржээ.

Нуур, гурван жижиг арал, үлгэрийн мэт гүүр нь эл цэцэрлэгт хүрээлэнг улам л үзэсгэлэнтэй харагдуулна. Шөнийн цагаар бүр ч нүд баясам. Цэцэрлэгт хүрээлэнд эгшиглэх намуухан ардын дууны аялгууг сонсонгоо хэсэг суух нь дэндүү тухтай санагдав.

-Аялалын туршид хүлээсэн мөч: Солонгос үндэсний хувцас, үсний гоёлоор өөрийгөө баярлуулав-

Хээнцэр ганган бүхэнд “дурлаж” явдаг охид, бүсгүйчүүдийн хувьд Солонгост ирээд үндэсний хувцас болох ханбугийг нь өмсөж үзэхгүй бол алдас болох биз ээ. Дэрвэгэр хормой, энгийн хэрнээ эрхэмсэг харагдуулах ханбугийг өөрийн хүссэнээр сонгож өмсөнө гэдэг аялалын туршид хамгийн их хүлээсэн мөч байв.

Ийнхүү Хагинданд ирж Солонгос үндэсний хувцас, үсний гоёлоор өөрийгөө баярлуулав. Цаанаасаа эрхэмсэг, эмэгтэйлэг шинжийг агуулдаг болохыг ханбуг өмсчихөөд зогсох үедээ эрхгүй мэдрэв. Та ч дараа ирэхдээ эл газрыг зориод ирэхэд болно. Зураг даруулах орчин төрөл төрлөөрөө байгаа нь бүр ч сонирхолтой.

-Уулан дундах ЦАМХАГТ зочлов-

Гараад онгоцны тийз захиалаад хашаа ч хамаагүй аялалд гарчихмаар санагдах үе байдаг уу. Байдаг бол одоо л тэр үе шүү. Аялал гээчид “хурган” зориг хэрэгтэй гэдгийг би урьд хэлж байсан даа.

Гол зүйлдээ оръё. Аялалын маань басхүү нэгэн сонирхолтой газар. Далайн дунд л байдаг өндөр байгууламж бүхий цамхаг эх газарт яагаад байгаа хэрэг вэ хэмээн хүмүүс асууж магад. Яг л энэ зорилго нь. Таны анхаарлыг эрхгүй татаж байгаа биз. Харин ирж үзвэл цамхаг ч, түүх нь ч, орчин тойрон ч таны анхаарлыг бүр ихээр татах нь эргэлзээгүй.

Уран зургийн галерей. Уулан дундах цамхгийг дарсан гэрэл зургууд. Сонсохнээ, өмнө алдартай уран зургуудийг авч ирж байршуулдаг байсан аж. Харин хүмүүсийн оролцоог дэмжих үүднээс тэдний өөрсдийнх нь дарсан зургаар галлерейгээ чимэх болжээ. Магадгүй миний ч дарсан зураг эл галерейд тавигдахгүй гэх зүйлгүй. Өөрөөр хэлбэл, аялагчдын өөрсдийнх нь бүтээлээр бий болж үргэлжилж байдаг уран зургийн галлерей гэсэн үг.

Хамгийн сонирхолтой нь, эл газар өмнө цаасны үйлдвэр байжээ. 40 жил ашиглагдаагүй цаасны үйлдвэрийг сэргээн засварлаж үндсэн төрхийг нь алдагдуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах болсон нь энэ аж. Цамхгийн ойр орчин намуухан. Уулын бэлд байрлалтай хэсэгт ногоон байгууламж, байгалийн чимээг мэдрээд суух нь ямар таатайг үгээр хэлшгүй. Байгаагаар нь илэрхийлж чадах дээд хэмжээ маань энэ. Байгальд тухлах нь.

Жонжү хот нь уламжлал, түүх соёлоо хамгийн сайн хадгалж үлдсэн талаар тэмдэглэлийнхээ эхэнд онцолж байв. Иймдээ ч маршрутад маань багтсан эл цамхгийн нэг хэсэг болох барилгуудын шийдэл их өвөрмөц. Хүний харааг булаахаас аргагүй юм билээ.

Хуучин шинэ барилга тэврэлдэж буй мэт дүрслэл харагдана. Архитектурын шийдлийн хувьд хуучин болон орчин цагийн нэг дор нэгтгэж харуулахаар хослуулан хийж чадсанаараа үнэ цэнтэйд тооцогддог.

-Завинаас буумааргүй байна аа, “манай ангийнхан”-

Нисэх онгоцны буудалд газардсаны дараа хөтөч залуу “Анх удаа Солонгост ирж үзэж байна уу. Манай улс ямар санагдаж байна” хэмээн асуусан нь саяхан. Харин би асуултынхаа хариултыг өөртөө үлдээсэн. Хариулт маань аялалын туршид мэдэрсэн бүхий л мэдрэмжтэй зохицолдох нь тэр. Хэдхэн өдрийн хугацаанд хамгийн гэдэг үгтэй хоршиж болохоор бүхий л гоё сайхан үгсийг хэлмээр хариулт болгон хэлмээр санагдав. Бичвэл дуусахгүй нь ойлгомжтой.

Бидний аялал Хан мөрний завин зугаалгаар өндөрлөж буй юм. Сөүлд буув уу үгүй юу Хан мөрний эрэгт дөхөж очиход л сүр бараа нь илхэн. Уужуу амьсгал аваад завин дээр суув. Орой болсон хэдий ч шөнийн цагаар завин аялал хийх нь бүр ч сонирхолтой байв. Хөнгөхөн сэвэлзсэн салхитай шөнөөр завин дээрээс тэнгэрийн оддыг ширтэх нь. “Дараа хостойгоо ирээрэй” хэмээн бид биедээ захицгаана.

Аялалын багийнхан маань нэг дуулж, нэг зураг авхуулцгааж, бие биетэйгээ аялалын туршид тохиолдсон хөгтэй, хөгжилтэй бүхнээ ярилцсаар зугаалгаа өндөрлүүлэв.

Аялалын эхлэлд бие биенээ танихгүй шахуу онгоцонд цугтаа сууцгаасан нөхдүүд аялал дуусахын алдад хэдийнэ "нэг ангийнхан" мэт болсон байв. Ийнхүү таван өдрийн турш аялалдаа амташсан “манай ангийнхан” дараагийн аялалд цугтаа хэмээн уриалсаар үлдсэн дээ.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

14.50.101.43zochin   • 2022, 7 сарын 10. 8 цаг 27 минут

boon aldaa Une tsene gedeg bizdee tsen ch geh shig dutuu tarhitai garuud medee bichij oruulahaa bolimoor yum . ene site.uud bugdeeree mongo l olj baival yu bichih ni hamaagui bololtoi olsoj uhmeruud hoolgui mongogui hodood ni horjignood yu ch hamaaguii olon boos shig dolooj yavah yum ...........

66.181.161.54Зочин   • 2022, 7 сарын 9. 14 цаг 17 минут

Үхсэний чинь тэргүүлэгч сайт

61.102.147.37Зочин   • 2022, 7 сарын 6. 4 цаг 19 минут

Ene hogiin gazar yavsanaas japan yavsan ni hamaagui deer..

103.26.194.74Зочин   • 2022, 7 сарын 3. 18 цаг 59 минут

Чиний хувийн баталгаа огт хэрэггүй. Сайхан үгэнд толгой эргэж ХАНАСАН!!! Үнэ хөлсийн нь нуугаад хэлэхгүй байхыг бодоход зах зэээлийн нийгэмд бас эгдүүтэй санагдаж байна. Хоосон их магтсан, их сурталдсан юм нөгөө "өтгөн сүү" гэдэг реклам шиг худал байдаг юм.

37.65.13.249Зочин   • 2022, 6 сарын 29. 18 цаг 20 минут

.

3.121.224.209Зочин   • 2022, 6 сарын 29. 14 цаг 43 минут

Үхсэний чинь Жонжуу Монжуу. Өмхий кимчинүүдийн бөгсийг долоохоо больцгоох хэрэгтэй. Эх орноо сурталчил мал царайт залуу.ком-ынхоон

66.181.179.126зочин   • 2022, 6 сарын 29. 18 цаг 07 минут

чи чинь харин сайхан үхэр үү гүй юу

3.64.193.36Зочин   • 2022, 7 сарын 2. 14 цаг 00 минут

Кимчи идэх гэж мөрөөдөж хотод сууж байснаас нутагтаа очиж хужаад өгсөн бэлчээр, хэдэн үхрээ авч малла

18.156.172.160Зочин   • 2022, 6 сарын 29. 18 цаг 24 минут

За гуцоо

66.181.181.192Иргэн   • 2022, 6 сарын 27. 20 цаг 14 минут

Виз авах гэж элчин рүү доод тал нь 3 удаа явдаг, ковидын шинжилгээг өгнө, бас онгоцны билет авах гэж банкин дээр очиж шилжүүлэг хийдэг гэх мэт зөвхөн ажилгүй, гэрийн баян авгай нар аяллаж чадах байх.

202.72.245.209zochin   • 2022, 6 сарын 27. 12 цаг 20 минут

ymar unetei baidag um bol Solongos yvachad !!!

202.9.47.12Зочин   • 2022, 6 сарын 27. 12 цаг 01 минут

Энэ зун солонгос явж нэг жил солонгост амьдранаа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.