2022 оны 5-р сарын 19
9 цаг 09 минут

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.05.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэлж, “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тогтоолын төслийн 5 дахь заалтыг “Энэ тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх, мөн “тогтоолын төсөл, төслийн хавсралтын агуулга, зарчмыг алдагдахгүйгээр нэр томьёог жигдлэх, заалт, дэд заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх, бүтэц, найруулга, хууль зүйн техникийн засварыг хийх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт хэдэн хувьтай байгаа вэ. Ирэх жил хэдэн хувьд хүргэхээр тооцож байгаа вэ. Жилийн төлөвлөгөөнд иргэдийн амжиргааны түвшин, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлууд бага тусгагдсан юм болов уу гэж харж байна. Ирэх онд хэчнээн ажлын байр бий болгох вэ хэмээн асуусан. 

Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын хөгжлийн хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө төлөвлөхдөө хийх ажлуудаа жил жилд хуваагаад тавьсан. Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийн гүйцэтгэл 2021 онд 15 хувь, 2022 онд 38 хувь, 2023 онд 61 хувийн биелэлттэй байхаар төлөвлөсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2021 онд 20 хувь, 2022 онд  42 хувь, 2023 онд 67 хувь хэргжсэн байна гэж төлөвлөсөн.

Бид таван жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө туссан ажлуудаа жил жилдээ 100 хувь гүйцэтгээд явах нь чухал байгаа. Засгийн газрын нэгж бүр хариуцлагатай, ажил хэрэгч байх ёстой. Энэ жилийн хувьд төлөвлөлтийг нарийн хийсэн. Энэ жил төсвийн гүйцэтгэлтэйгээ уяж оруулж ирсэн.

2020 оноос хойш 28390 ажлын байр бий болсон статистик байгаа. Цар тахлын улмаас хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний оролцоо тодорхой хэмжээнд багассан ч 2021 оны эцсээр ажиллах хүчний оролцооны түвшин 58.3 хувь болж сэргэсэн. Цаашид бодлогын хувьд халамжаас илүүтэй хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай ажиллах хүч бэлтгэх чиглэлээр хөгжлийн төлөвлөгөөнд арга хэмжээнүүдийг тусгасан байгаа. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд бүтээлч хөдөлмөрийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээнүүдийг тусгасан. Бага, дунд орлоготой иргэд болон залуусын ур чадварыг ахиулах, хөдөлмөрийн зах зээлд  зуучлах тодорхой зорилт, арга хэмжээ туссан гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, улсын ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой чухал асуудал учир эргэн харж, нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар энэ асуудлаар завсарлага авснаар хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм. 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.