2022 оны 8-р сарын 16
11 цаг 34 минут

Дархан цаазат “Зэд “- ийн нуруунд ховор амьтан агнуулж, мод огтолж сүйтгэх ажлыг хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь хийдэг гэв

Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Зэд-Хантай-Бүтээлийн нурууг хамгаалалтад авч дархан цаазат газарт бүртгэсэн. Энэ бүс орчим нь өтгөн тайга, торлогт хөндийн ландшафт голлох цулдам өндөр уулс, хотгор, томоохон голуудын хөндий бүхий гадарга зэрэг үзэсгэлэнт тогтоцоос бүрддэг. Гэтэл сүүлийн үед зарим албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс болж тус онгон дагшин газар нь сүйдэх эрсдэлтэй болсон талаар манай сайтад мэдээлэл ирсэн юм.

Тодруулбал, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь тус бүс орчмыг хамгаалах үүрэгтэй албан тушаалтан ч эсрэгээрээ хор хөнөөл учруулж, сүйтгэж байж болзошгүй үйлдлийн талаар нутгийн иргэд ярьж байгаа юм.

Тиймээс ч Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын зарим иргэн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж Д.Болорчулууны Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд учруулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар ханджээ.

-Д.БОЛОРЧУЛУУН НЬ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ НИЙЛЖ ХОВОР АН АМЬТДЫГ АГНАЖ, ОЙ МОДЫГ ОГТЛОХООС ГАДНА ОНГОН БҮСЭД ХУВИЙН ХАУС, АМРАЛТЫН ГАЗАР БАЙГУУЛСАН -

Энэ хүрээнд бид иргэн С-ийн Авлигатай тэмцэх газарт гаргасан Д.Болорчулуунтай холбоотой гомдлыг хүргэж байна.

ГОМДОЛД

Д.Болорчулуун нь улаан номд орсон нэн ховорт тооцогдох баавгай, бамбарууш, зэрлэг гахай, хүдэр, буга, хандгай, шилүүс зэрэг ан амьтдыг агнах хууль бус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Ингэхдээ Оросын иргэд Монголын төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүст зориулж тогтсон ханш гаргаж хураамж авдаг байж болзошгүй аж. Үүнээс үзвэл Монголын төрийн томоохон албан тушаалтнууд болон оросууд тус бүс нутагт очиж хууль бусаар ховор ан амьтан агнадаг байж магадгүй байна. Үүгээр зогсохгүй Д.Болорчулууны дүү нь баавгай агнаж яваад хуулийнханд баригдаж Булган аймгийн цагдаад шалгагдсан ч хариуцлага хүлээлгүй суллагдсан талаар нутгийн иргэд ярьдаг.

Д.Болорчулуун нь дархан цаазат газрын онгон бүсэд хувийн хаус, амралтын газар барьсан бөгөөд тэндээ хууль бусаар ан хийх хүмүүсийг түр байрлуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Уг дархан цаазат газар нь сум, багийн төвөөс алслагдмал тул нутгийн иргэд төдийлөн очдоггүй байгалийн онгон дагшин байдлаа олон жилийн турш хадгалж иржээ. Гэтэл Д.Болорчулуун нь тус тусгай хамгаалалттай газрын дарга болсны дараагаас эхлэн ой модыг хавтгайруулан огтлох явдал эрс нэмэгдэж байгалийн үзэсгэлэнт дүр төрх алдагдаж эхэлсэн байна.

Дархан цаазат газрын онгон дагшин байгальд барьсан байшин

-ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРГААНЫ АЖИЛЧДЫГ ДАРАМТАЛЖ ХУВИЙН БИЗНЕСТЭЭ АЖИЛЛУУЛАХААС ГАДНА МАЛАА МАЛЛУУЛДАГ. МӨН АН АМЬТАНД ӨГӨХ ЁСТОЙ ӨВСИЙГ МАЛДАА ӨГДӨГ ГЭВ -

Дархан цаазат газрын ойр орчмын айл өрхийн амьжиргааг дэмжих зорилго бүхий Германы төсөл Сэлэнгэ суманд хэрэгждэг бөгөөд уг төслөөр олгосон трактор, төмс хураах техник хэрэгслийг нутгийн айл өрхөд огт хэрэглүүлдэггүй. Зөвхөн өөрөө төмс тариалах үедээ ашигладаг. Уг төслийн мөнгөөр ногоо хадаглах зоорь бариулсан боловч нутгийн иргэд ашиглаж чаддаггүй.

Дархан цаазат газрын ан амьтанд тавьж өгөх нэрийдлээр жил бүр улсын мөнгөөр их хэмжээний хадлан бэлтгэдэг хэдий ч уг хадланг зориулалтын дагуу ашиглалгүй өөрийн мал байрлах Баян-Агт сум руу тогтмол зөөдөг. Ингээд ч тогтохгүй тэр хавийн малчин өрхүүдийн бэлчээрийг хадаж авах айлуудыг хууль бусаар өвс хадсан гэж хураан авч өөрийн малдаа өгдөг. Д.Болорчулуун нь өөрөө Эрдэнэт хотод амьдардаг бөгөөд ажилдаа ирдэггүй, ажилдаа ирэхээрээ ажилчидтай зүй бусаар харьцаж, хамгаалалтын захиргааны өрөөнүүдийг камержуулан утсаараа бүх ажилчдаа хянаж дарамталдаг.

Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчдыг өөрийн хувийн бизнест ажиллуулдаг. Тухайлбал, хавар мал төллөх цагаар ажилчдыг Баян-Агт суманд байх өөрийн малыг төлүүлэх ажилд дайчилдаг мөн тус суманд байрлах амралтын газрынхаа тохижилтын ажилд дайчилж ажиллуулсан гэж дурджээ. Өөр нэгэн мэдээлэл бий нь Д.Болорчулууныг нэр бүхий сайд хамгаалдаг учраас сумын удирдлагууд арга хэмжээ авч чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл бий. Энэ тухай бид дараагийн нийтлэлдээ дурдах бөгөөд Авлигатай тэмцэх газраас түүнийг шалгаж буй процесс хэрхэн үргэлжилж буй талаар ч мэдээлэх болно.

Ташрамд дурдахад, Д.Болорчулууныг 2016 онд тус хамгаалалтын захиргааны даргаар томилсон байна. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2021 оны байдлаар нийт 28 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ...

Эх сурвалж: Isee.mn

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.242zochin   • 2022, 9 сарын 1. 10 цаг 45 минут

Иймэрхүү эрх мэдэл, албан тушаалаа ашигласан юмнуудыг дахин монголын төрд ажиллах эрхийг нь хасах хэрэгтэй!!!

192.82.69.162Зочин   • 2022, 8 сарын 31. 22 цаг 05 минут

Hgj. Харваас хүйтэн царайны хулгайч байна.Хулгайч хулгайчаараа л төрдөг.Харин ийм хулгайчийг шилж сонгож төрийн албанд тавьчихаад хамгаалсаар эх орны минь баялгийг сүйтгүүлсээр байгаа албан тушаалтныг нь хамт эрүү үүсгэн шоронд хатаах хэрэгтэй.Нүгэл нь нүдээрээ гарч 9 үеэрээ тамын тогоонд хатах болтугай.

49.0.137.164???   • 2022, 8 сарын 30. 14 цаг 54 минут

ingeed l Golor zarialaad l meden budliad l baizgaah uu ? Arga hemjee avahgui yumuu ???

192.82.71.76Зочин   • 2022, 8 сарын 30. 13 цаг 50 минут

Жинхэнэ даварчихсан гөлөг бна шүү

122.201.23.201ро   • 2022, 8 сарын 17. 9 цаг 01 минут

Сүү долоосон гөлөг байсан л юм даа

66.181.169.108Зочин   • 2022, 8 сарын 17. 8 цаг 56 минут

Ё.Отгонбаярыг генсек, БСШУ-ны сайд байхад туслах нь байсан нөхөр дөө. Явуургүй л гар даа.

122.201.23.201аг   • 2022, 8 сарын 17. 8 цаг 31 минут

Муу НОХОЙГ шууд шоронд нь явуул

49.0.137.164Iim Lalruudiig harahaas nud   • 2022, 8 сарын 16. 14 цаг 03 минут

Sugiig darui zailuulj Shudrag huneer ene darhan gazriig hamgaaluulahiig shaardaj b na ! Tegehgui bol am dashsan Heree 10 dahina gegch bolno doo ! baigald uchruulsan hohirliin 100 dahin nugalj TULUUL Durakiig hamsaatanguudtai ni barij avch eruu uuseg !

43.242.243.208Зочин   • 2022, 8 сарын 16. 13 цаг 11 минут

Чононд хонь хадгалуулна гэдэг үг бий дээ

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.