2022 оны 8-р сарын 26
13 цаг 11 минут

Самрын бизнес эрхлэгчид МҮХАҮТ-ынхны дарамтад дахин өртөж 40 сая ам.долларын экспорт гацчихаад байгааг анхаарна уу

Ерөнхий сайд аа, МҮХАҮТ-ынхныг ятгах тусам нягтлаарай!

Эдийн засгийн салбаруудыг Кластер хэлбэрээр зохион байгуулж, экспорт, худалдааг дэмжсэнээр уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлж, нэг тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин 2021 оны нэгдүгээр сард мэдэгдсэн. Үүний дараахан “Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог бий болгох” зорилтын хүрээнд МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр самрын Кластер байгуулагдлаа.

Монголын экспортын Кластерийн сүлжээ байгууллагад нэгдсэн “Монголын Самрын үүнийгээ уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын хушин ойн эко системийн тогтвортой байдлыг тэтгэх, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хуш модны самрын бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой гэж зарласан боловч өнөөдрийг хүртэл энэ төрлийн экспортыг хааж, ААН-үүдэд байнга дарамт үзүүлсээр одоогийн байдлаар 40 сая ам.долларын экспортын орлогыг “амжилттай түгжчихээд” байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа, 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинд хандан “МҮХАҮТ нь улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэн, ААН, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдааг хөгжүүлэх өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх тус байгууллагын үндсэн зорилго, хуулийн үүргийг нь сануулж хуулиа мөрдөж ажиллахгүй бол танхимыг татан буулгах хүртэл зохицуулалттайг анхааруулсан байдаг юм. Энэ нь ч цаанаа учиртай. Юу гэвэл, МҮХАҮТ нь “Экспортолж буй самрын идээний 1 кг тутамд 3000 төгрөг төлөх, гарал үүслийн гэрчилгээ олгохдоо 1 кг тутамд 10 юанийн хураамж төлөх шийдвэртэй холбогдуулан МҮХАҮТ-ийн орлого юунаас бүрдэхийг ямар хуулийн аль заалтад дурдсаныг, төлбөр тооцоог юаниар биш төгрөгөөр хийх ёстой хуулийн заалтуудыг Засгийн газар нь МҮХАҮТ-д “зааж сануулах”-д хүрсэн хэрэг. Үүнд нь самрын бизнес эрхлэгчид “Браво” гэсэн.

 

Гэтэл ойрын өдрүүдэд самрын бизнес эрхлэгчид дахиад МҮХАҮТ-ын “террор”-т өртөж эхлэв. Энэ нь юу вэ гэвэл дахиад л “зөвшөөрөл олгох, хатуухан хэлэхэд зөвшөөрөл зарах хүсэл”-дээ автаж “Хуш модны самрын боловсруулсан идээг гадаадад гаргах зөвшөөрөл олгох үүргийг МҮХАҮТ-д шилжүүлэхээр санаархаж, үүнийгээ самрын экспортын үйл ажиллагааг шуурхай түргэн болгох гэсэн мэтээр тайлбарлаж улмаар БОАЖЯ-аар уламжлуулан Засгийн газраар зөвшөөрүүлэх оролдлого хийж эхэлсний “төсөл” нь энд байна. Харин азаар буюу ХЗДХЯ-ны хуулийн зүйл, заалт бүрийн цоорхойг анддаггүй, алддаггүйн хүчинд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын гарын үсэгтэй удаа дараагийн хариу бичгээр “хазаарлагдаад” байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөн л цагаан дээр хараар бичсэн хуулийн зүйл, заалтуудыг сануулж “Хуш модны самрын боловсруулсан идээг гадаадад гаргах зөвшөөрөл олгох үүргийг шилжүүлэх” асуудлаар тусгайлан олгосон заалт байхгүй тул БОАЖ-ын сайдаас ирүүлсэн тогтоолын төслийг дэмжих боломжгүй” гэх тасхийсэн хариу өгсөн байна. Хэрэв ХЗДХЯ, тус салбарын сайд энэхүү ТУСГАЙ эрхийг МҮХАҮТ-д олгосон бол экспортын хэмжээ одоогийн гацсанаасаа ч удаан хугацаагаар буюу 10 жилээр МҮХАҮТ-ынхны гарт л орох байв.

Дотоодын ААН-үүд ийнхүү төрдөө татвар төлж, экспортод бүтээгдэхүүнээ гаргахын тулд төрийн байгууллага болон МҮХАҮТ-ын холбогдох дарга нарын “шидсэн чулуу” мэт гараас гар дамжин дарамт, чирэгдэлтэй тулгарч, арга эвийг нь олох гэж явахад гадаадын хөрөнгө оруулалттай “Арвин ачит” гэгч компани самрын боловсруулсан идээгээ ковидын үед ч огт сааталгүйгээр, тасралтгүй хилээр гаргасаар байгааг баримтууд харуулж байна. Тухайлбал, Байгалийн ургамлын тухай хуулийн 17-р зүйлд “Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгалийн ургамлыг аливаа зориулалтаар түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг хориглосон байдаг. Гэтэл Монголын олон ААН-д зөвшөөрөхгүй байгаа зөвшөөрлөө яагаад тус компанид өгсөн, тэр ч байтугай гаалиар чингэлгээр гарсан мэдээллүүд нь сангаас устгагдчихаад байгаа нь сонирхолтой бөгөөд ноцтой.

Иймд Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө бүхий, экспортын орлогод бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн хуш модны самрын боловсруулсан идээг экспортлох зөвшөөрлийг хуулийг мушгин гуйвуулж өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэхээр оролдлого хийж самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хэлмэгдүүлж төөрөгдүүлсэн МҮХАҮТ-ын элдэв хураамж “зохиож” шаардсан асуудлыг буруутгаж бизнес эрхлэгчдэд ээлтэй зөв зүйтэй хариулт өгсөн Л.Оюун-Эрдэнэ Танаас Ерөнхий сайдаар ажиллаж буй энэ цаг үед өмнөх байр суурин дээрээ хатуу зогсож тэдний “террор”-оос үйлдвэрлэгчид, бизнесийнхнээ хамгаална гэж найдаж байна. Мөн тэдний дараагийн “террор” болох экспортын зөвшөөрөл олгох үүргийг өөрсдөдөө шилжүүлж хууль гуйвуулахаар “барьцаа ахиулж” байгаа үйлдлийг нь ХЗДХ-ийн сайдын таслан зогсоосон зөв шийдвэрт үндэслэн хэрхэвч олгож болохгүй шүү. Тэднийг гоё үгээр халхавчилж “ятгах тусам нягталж” асуудалд хандаж бизнес эрхлэгчдээ дэмжинэ, МҮХАТ-ын гацаагаад байгаа 40 сая ам.долларын үнэ бүхий самрын идээг экспортлоход түлхэц үзүүлнэ гэдэгт гүнээ итгэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.125Зочин   • 9 сарын 14. 16 цаг 03 минут

Өнөөдрийн түүхий самарнаас ирээдүйн хушин ой бидэнд хэрэгтэй шүү

192.82.80.57Зочин   • 9 сарын 9. 19 цаг 03 минут

Самарын экспортыг таслан зогсоо

66.181.186.169Зочин   • 9 сарын 9. 13 цаг 40 минут

ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГЭЖ ЭКСПОРТЛОГЧИДИЙГ БООЖ ХААДАГ ХҮНД СУРТАЛЫГ ХААХ ЦАГ НЬ БОЛСОН.ХЭНД ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ.ОЛОН ЖИЛ ИХ МӨНГӨ ХИЙСЭН.

64.119.18.243зочин   • 9 сарын 4. 22 цаг 02 минут

Богд уулнаас эхлээд болоогүй самар түүж, ойн мод сүйтгэн, хууль зөрчсөн бүлэглэл самраа урд хөршид гаргах гээд дээш дарамталж эхэллээ. УБ хотын эргэн тойрон ой модонд аль эрт самарчид гарч, сүйтгэж байхад самар түүх хугацаа заачихаад төр засаг сууж байхаар өрөөнөөсөө гарч хотын эргэн тойронд шалгалт хийвэл нилээн юм илрүүлнэ дээ.

64.119.17.60Иргэн   • 9 сарын 3. 10 цаг 38 минут

Ямар нөхдүүд улс орноо хөгжүүлээд байнаа,өөр хийх ажил маш их байна шүү дээ,сайхан амьдрахад мөнгө хэрэгтэй л дээ тэгэхдээ арай бишээр сэтгэл хангалуун байх нь чухал баймаар

202.21.108.132иргэн   • 9 сарын 1. 11 цаг 22 минут

самар экспортонд гаргахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. байгаль сүйтгэж ан амьтадын идэш тэжээлийг цөлмөж дайжуулж хуш модыг устгаж байгаа хорлон сүйтгэгч новшнууд

202.126.89.202Зочин   • 8 сарын 31. 22 цаг 18 минут

МҮХАҮТ-ын дарга энэ "ул боов" шиг нүүртэй нөхөр мөн ч эвгүй гар даа ! Өөртөө мөнгө унагаахын төлөө юу ч хийж мэдэх эр гүү !

202.21.126.94зочин   • 8 сарын 31. 15 цаг 53 минут

самарын бизнес гэж байх ёсгүй, ойгүй боллооо, хориглох хэрэгтэй

202.126.90.8Зочин   • 8 сарын 31. 8 цаг 04 минут

МҮХАТ зүгээр нэг олон нийтийн байгуулга энэ байгуулга өнгөрсөн хугацаанд хэр амжилттай өгөөжтөй ажиллав гэдэг нь ч тодорхойгүй, одоо зөвшөөрөл олгох хураамж нэрээр их хэмжээний хөрөнгө мөнгө нэхдэг авдаг сонин үйл ажиллагаатай байгууллага бий болсон

66.181.160.49монгол   • 8 сарын 30. 1 цаг 45 минут

наад самрын квот бизнес гэдэг новшийн ажлаа больчихооч үхсэнийх нь тэрбум мод хичнээн зуун жилийн настай ойгоо дуусгаж амрах гэж чичэрцгээж байж нөгөө них эх оронч хүрэлсүх нь ичээнээсээ гарах болоогүй юм байхдаа байгаль орчны сайд гэж нэг том нүдний шил бөөн попор нөхөр иргэддээ хайр зарлачихсан

166.170.0.114Zochin   • 8 сарын 29. 22 цаг 30 минут

ANU d china gaas natural and organic geed manai samriig 32 dollar r zardag shuu teneguudee nar khujaad 1 kg tsumsun samriig khedeer zardag shunaliin buzaruud mini manai baigaliig yaj ustgaad deer ni yamar ashigtai bgaag medee Maluudaa

202.126.93.115Самар экспортод гарагсад   • 8 сарын 29. 14 цаг 48 минут

МҮХАТ-н үйлдэл хэрээс хэтэрч бна сая 800т самрын идээ экспортоор гарсан гарал үүсэлийн гэрчилгээ авах гэж О,Амартүвшинд нүдийг энэ сохортол авилга өгсөн гэж дуулдсан

203.91.119.147zochin   • 8 сарын 29. 13 цаг 22 минут

экспортод гаргахыг бүр мөсөн хоригло. Одоо хэдэн хуш нь бүгд гэмтээд дахиж ургахааргүй боллоо

103.10.22.34Зочин   • 8 сарын 29. 12 цаг 11 минут

самарыг бол бүрмөсөн зогсоох хэрэгтэй. ЮУНЫ ЧИНЬ ДАРАМТ.

203.91.118.248ЗОЧИН   • 8 сарын 29. 10 цаг 05 минут

Байгалаа сүйтгээд 40 хөн сая р яах ч билээ дээ

66.181.191.180Зочин   • 8 сарын 27. 20 цаг 31 минут

ХАҮТ-ын дарга гэж нэг үл бүтэх нөхөр, өөртөө л ашиг унагах гэж улайраад, ул боов царайлаад дайраад байхымаа, муу Женкогийн суганы үс !

103.10.22.34Зочин   • 8 сарын 29. 12 цаг 12 минут

Сэтгэгдэл бичих...Хуцаарай.Чи хэний юуных нь үс вэ.**** оо.

192.82.82.63Зочин   • 8 сарын 27. 12 цаг 19 минут

самар тууж хуш модоо гэмтээж амьтадыг хоолгуй болгохоо болиочээ.самрын экспортыг зогсоож байгалиа хамгаалаачээ

66.181.191.178 Иргэн   • 8 сарын 26. 22 цаг 11 минут

Ядарсан самарчдыг тайван байлгаачээ. Харин ашгаач олигархуудыг шийтгээчээ эсвэл та нар баячуудтай худ ураг болох гээд буйгаа зарлаад байна уу?

66.181.191.178 Иргэн   • 8 сарын 26. 22 цаг 10 минут

Ядарсан самарчдыг тайван байлгаачээ. Том олигархуудыг шийтгээчээ эсвэл та нар баячуудтай худ ураг болох гээд буй ил болгож байна уу?

Шинэ мэдээ

Дөчин жилийн түүхтэй “Уран дөш” зуслан хаалгаа барьж, Хөвсгөлийн багачууд амрах газаргүй зусав9 сар 29. 9:17ХЗБХ-ны гишүүд "УЛ"-ний иргэдийнхээ татварын мөнгөөр АНУ-д “ЗУГААЛЖ” явна9 сар 28. 16:45Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу?!9 сар 28. 7:59ҮСХ: Манай улсын 903 мянга гаруй иргэн ядуу амьдарч байна9 сар 27. 13:10АН-ын даргаар С.Эрдэнэ, Ө.Шижир нарыг бүртгэхгүй хэмээн УДШ шийдвэрлэжээ9 сар 27. 12:17Д.Сарангэрэл: Болгоожгүй үг хэллэг хэлсэндээ уучлалт гуйя. Ядуурлын түвшинөөс доогуур айл өрхийг улны айл гэж орчуулдаг гэсэн9 сар 27. 11:10Х.Нямбаатар сайдаа ШШГЕГ-ын дарга Д.Загджав​ыг солих цаг болжээ. Ямар ч хариуцлага алга!!!9 сар 26. 12:52Төр хувийн хэвшлийнхнээ БАЛМАДААР “ШОРОООТОЙ” хутгахаа хэзээ зогсоох вэ9 сар 26. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана9 сар 23. 14:15Д.Зоригт: 11 улсын циркчид сургуультай баавгай, муур нохой, аварга могойн үзүүлбэр үзүүлэх болно9 сар 22. 14:38“ТАРВАГАН ТАХАЛ” туссан хүний нас барах эрсдэл “КОРОНАВИРУС”-ээс өндөр байна9 сар 20. 12:35“ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ – 2022” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА9 сар 20. 12:32Х.Хэрлэнгээр нөлөөлүүлж ЖДҮ-гээс зээл авсан "Их Монгол барилга" хөгжлийн банкнаас 13.1 тэрбумын зээл авч байжээ9 сар 20. 11:44Ам.долларын ханш өссөнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулахаар болжээ9 сар 20. 11:11“Манай улсад хотжилт, уур амьсгал, бэлгийн замын халдварт өвчний нөлөөгөөр эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна“9 сар 18. 13:32Монголын анхны гавьяат боксчин М.Нандинцэцэг даваа гарагт "Гавьяат"-ын найраа хийнэ9 сар 17. 20:12Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдрөөс тусгаарлагдана9 сар 16. 15:24Арга ядсан залуус нь АН-аасаа, ардчиллаасаа зугтаж байна 9 сар 16. 9:15Н.Энхбаярын суганд хавчуулагдаж НИТХ-ын сонгуульд оролцож буй АН-д эмгэнэл илэрхийлье9 сар 14. 11:30Ж.Сүхбаатар сайд Үндэсний хороог хуралдууллаа9 сар 14. 9:28Хүрээ амаржих газарт их засвар хийж дууслаа9 сар 14. 9:28ТАНИЛЦ: НИТХ-д нэр дэвшиж буй АН-ын "хунтайжууд" буюу улс төрд "ногоон гэрэл"-ээр орохыг хүсэгчид9 сар 14. 9:20Авто замын нэгдүгээр эгнээнд 44 цэгт хяналтын камер ажиллаж байна9 сар 13. 13:05Хэсэг, хороо, дүүргээс ирүүлсэн саналыг 2023 оны төсвийн төсөлд тусгана9 сар 13. 13:04Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзаж хүндэтгэл үзүүлэв9 сар 13. 13:04Галиндэв: Таны сэтгэлийн тус дэм оролцооноос миний охины эмчлүүлэх эсэх нь шийдэгдэхээр байна9 сар 13. 11:41Номын баярт өргөнөөр оролцохыг УИХ-ын дарга оюутнуудад уриалав9 сар 12. 13:22Өөрөөсөө урвасан Н.Энхбаярын "БУЯНААР" Ардчиллын ТАВАН ЗАСГИЙН ГАЗАР огцорч байв9 сар 11. 8:00“Голомт”-ын Д.Баясгалан Тавантолгойд өргөн цариг зоосныхоо шанд нүүрсний 10 хувийг хүртэж эхэлсэн нь9 сар 10. 19:42ӨНӨӨДРИЙН ГОЛ ДҮР: Жийгдсэн “МАНАЙ НОХОЙ“9 сар 9. 19:58
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.