2022 оны 8-р сарын 31
11 цаг 42 минут

Төр нь хичээсэн ч “төрөл” нь “суйлсан” албатууд буюу МҮХАҮТ

Манай улсын хэмжээнд түүхий самар буюу ястай самар экспортлохыг хориглоод 10 шахам жил болж байна. Өөрөөр хэлбэл, хуш модны самрын чөмөг бэлтгэн экспортлож байна. Одоогоор 30 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн “бор зүрх”-ээрээ хөрөнгө оруулагчдаа олж, бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, самрын бизнес эрхлэгчид өөрсдөө танил тохой татаж, урд хөршийнхөнтэй хэлэлцэж, самрын хөрөнгө оруулалтаа хавар нь аваад намар нь бүтээгдэхүүнээ нийлүүлэх зарчмаар явж байна.

Гэтэл хилээр самар гаргахын өмнө маш олон хяналт шалгалт, төрийн үйлчилгээний хүнд суртлыг даван туулж, сүүлдээ цөхөрч байгаагаа хэлж, төр гэхээсээ Төрийн бус байгууллага, яам “бараадсан” танхимын дарга нар гаарч шанд нь бэлтгэсэн самар хөгзөрч хог дээр гарахдаа тулчихаад байна.

Уг нь цар тахалтай, хөл хорионд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй татан буугдахдаа тулсан аж ахуйн нэгдүүдийг төр засаг тал бүрээр дэмжихээ илэрхийлж, ажил олгогч аж ахуйн нэгжүүд ч хичээсээр өдий хүрсэн. Гэтэл төр, аж ахуйн нэгжүүд санаа бодол нэгтэйгээр ажил үүргээ үргэлжлүүлж, ажилчдаа халчихгүй хичээж байхад ТББ-ын үүрэгтэй МҮХАҮТ яамнаасаа хураамж “суйлах” атгаг санаа өвөртлөөд зүтгэчихсэн. Самрын тэмдэгтийн хураамж бол бага мөнгө биш. Жилдээ хэдэн арван тэрбумаар хэмжигдэх мөнгө. Татвар төлөгчдийн мөнгө шүү дээ.

Засгийн газар энэ асуудлыг шууд танхимд шилжүүлж хэрхэвч болохгүй. Самрынхан бүтээгдэхүүн бэлтгэхдээ төрөөс нэг ч төгрөг аваагүй. Харин Монголд хэдэн зуун сая валютын урсгалыг оруулж, давхар давхар тэмдэгтийн хураамж төлж, төсөвт тус нэмрээ түлхэцтэй оруулж байгаа хүмүүс болохыг татвар санхүүгийн олон баримт гэрчилж байгаа юм.

Самрын гарал үүслийн тодорхойлолтыг үнэхээр огт гаргахаа байчихсан уу гэвэл бас үгүй. Зарим компанийн бүтээгдэхүүн хилээр гарсаар байгаа. Харин Самрын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны хамаарал бүхий 10 гаруй аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүний гарал үүслийн тодорхойлолтыг олгохгүй, таг гацаачихаад байгаа аж.

Самрын бизнес эрхлэгчдийн хувьд 2014 оноос хойш самрыг эцсийн бүтээгдэхүүн болгож, өртөг шингээж борлуулахаар аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэй болсон. Яамнаас олгосон тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд аймаг, орон нутагтай худалдан авах гэрээгээ хийж, бүтээгдэхүүнээ харьяа үйлдвэрүүдэд авчирч, хальс, ясыг нь авч, самар цайруулж боловсруулах технологийн төхөөрөмжүүдийг нь Монголд оруулж ирээд эцсийн бүтээгдэхүүнээ экспортлоод хэвийн үйл ажиллагаа нь явж байсан байна.

Самар бол хэдийгээр байгалийн нөөц ч гэлээ 1-3 жилийн давтамжтай их ургацын жил тохиодог юм байна. Заримдаа 6 жил ч болдог байна. Өнөө жилийн хувьд ургац тун дажгүй байхаар байгаа боловч сааль саваа бэлдсэн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн хэрхэн борлуулагдах нь тодорхой бус болоод удаж байгаа юм байна.

МҮХАҮТ самарчдад ямар шаардлага тавьж байгаа гэхээр танхимын дэргэд кластер байгуулах сан ажиллуулж, самрыг илүү боловсронгуй болгож, хадгалах стандарт сав, төхөөрөмж оруулж ирж ажиллана гэж шахаж байгаа юм байна. Харин самрын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд 10 гаруй жилийн өмнөөс шаардаад байгаа тоног төхөөрөмжийг нь оруулж ирээд үйдвэрлэлээ эрхэлж байгаа.

Энэ асуудлын цаана зөвхөн самрын бизнес эрхлэгчид байгаа юм шиг бодож сэтгэж, тэмдэгтийн хураамж төвлөрүүлэхээр зүтгэж байгаа хүмүүсийн хувьд хэлэхэд орон нутагт самар түүгээд аж амьдралаа залгуулж байгаа хэдэн мянган иргэн байна. Самар ургадаг хангайн сумдын иргэд бүгд самранд явж байгаа. Самар түүдэггүй айл өрх гэж бараг байхгүй. Дээрээс нь самрын тэмдэгтийн хураамж шууд тухайн орон нутагтаа төсөв бүрдүүлж, сургууль цэцэрлэг болж байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд гэхэд самрын хураамжийг аймгийн төсөвт нэгтгэхгүйгээр “Боргоцой” цэцэрлэг байгуулж, одоогоороо үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ мэт олон бүтээн байгуулалт орон нутагт өрнөсөн. Иймдээ ч сумдын Засаг дарга нар самрын аж ахуйн эрхлэгчдийг үйлдвэрлэлийн аргаар самраа бэлтгэхийг хүссэн албан бичгээ Ерөнхий сайдад хаяглаж илгээсэн байхав дээ.

Ер нь төрөөс төсөв хөрөнгө шаардахгүй атлаа улсдаа татвар хуримтлуулдаг салбар, аж ахуйн нэгжүүддээ төрийн үйлчилгээ нэрээр хэдэн давхар хяналт, шалгалт хийж, чөдөр тушаа болдог байдлаа болимоор байна. Даам гарсан дунд шатныхандаа хариуцлага тооцож, асуудлыг “эрүүл” нүдээр харахгүй бол төр хичнээн зөв шийдвэр гаргаад аж ахуйн нэгжүүд “хурган дарга” нарын шаардлага, дарамтанд “нуруугаа авсаар” цаашид үйл ажиллагаа нь зогсоход хүрч байна шүү.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.56голов   • 2022, 9 сарын 6. 17 цаг 06 минут

Дэмбэрэл даргын үед МҮХАҮТ-ёстой ажлыг хийж байжээ. Хүн бүр ч хүндэлдэг байж. Одоо хаашаа ч улс төрөөр амьсгалсан нөхөр оччихоод дээш ч үгүй нам зогссон юм дагуу даа. Ойрд чимээ ч үгүй болж.

103.111.68.3самар   • 2022, 9 сарын 6. 7 цаг 49 минут

Иргэдээд хураасан самрыг МАН-ын дарга нар өөрсдөө Хятад руу гаргаж зардаг.

66.181.191.178Иргэн   • 2022, 9 сарын 5. 23 цаг 25 минут

Дэлгүүрүүдийн, ресторануудын, банкуудын ба компаниудын ажилтнууд муу үйлчилж, ингэснээр өрсөлдөгч компаниа сурталчлан, хахууль авдгаараа төрийн албан хаагчдыг ардаа орхидог.

59.153.113.14Зочин   • 2022, 9 сарын 5. 11 цаг 00 минут

ХАҮТанхимын дарга гэж нэг их улстөр ярьдаг пээдгэр нөхөр-самар түүсэн хүмүүс,аж ахуйн нэгжээр хуш мод тариулан томоохон үржүүлгийн газар байгуулах хэрэгтэй.

192.82.76.8Зочин   • 2022, 9 сарын 4. 21 цаг 42 минут

самараа хорьсоноо хорих нь зөв.ямарч ля ля дахиж гарахгүй.

202.126.93.115ЗОЧИН   • 2022, 9 сарын 1. 11 цаг 11 минут

МҮХАҮТ-н дарга нар авилга хэрээс хэтэрч бна нэг кг идээнд 5000т хавхуул авч бна

Шинэ мэдээ

Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.