2022 оны 8-р сарын 31
15 цаг 14 минут

Э М Г Э Н Э Л Дашийн БАТАА (1932-2022)

     Бидний хайрт ээж, эгч, эмээ, алдарт эх Дашийн Батаа 2022 оны 8 дугаар сарын 27- ны өдөр таалал төгсөж, үр хүүхдүүд бид бүхэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолдов. Дашийн Батаа нь 1932 оны усан бичин жилийн хавар Дорнод аймгийн Давст сум (одоогийн Чойбалсан сум) дахь Минжүүрийн рашаан хэмээх жилийн дөрвөн улиралд газрын хөрснөөс халуун уур савсан байдаг тал хээрийн үзэсгэлэнт нутагт малчин ард Дашийн том охин болж мэндэлсэн.

Тухайн цаг үеийн нийгмийн аясаар бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн боловч 1952 онд бидний аав Г.Цэндтэй өрх гэр үүсгэснээр 41 жил хамт амьдрахдаа 7 хүү, 7 охин төрүүлж өсгөсөн бөгөөд өдгөө хүргэн, бэр, ач, зээ, ачанцар, зээнцэр нийлсэн 115 хүний амь амьдралын эхлэл нь, бас ачлал нь болсон өнөр өтгөн ам бүлийн эрхэм дээд гавьяатан юм. Аав, ээж хоёр минь Дорнод аймгийн Чойбалсан хот, Гурванзагал сум, Дашбалбар сум, Баян-Уул сумын Эрээн хороо, Хэрлэн сангийн аж ахуй болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот зэрэг аймаг, суманд томилогдон ажиллахдаа улс нийгмээ шинэчлэн бүтээн байгуулах үйл хэрэгт тод томруун хувь нэмрээ оруулсан ажилсаг хөдөлмөрч, үлгэр жишээч гэр бүлийг бүтээсэн билээ.

Бидний ээж Д.Батаа олон хүүхдээ төрүүлж зөв зүйтэй иргэн болгож өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ аймаг орон нутгийн худалдааны болон боловсролын байгууллагад түүртэлгүй ажиллаж байсан нөр их хөдөлмөрийг нь өнөө хэр бахархан дурсаад баршгүй. Ээжийн минь хөдөлмөр зүтгэлийг үнэлж Төрийн тэргүүний зарлигаар “Алтангадас” одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон, “Социалист хөдөлмөрийн гавшгайч” тэмдгээр хүндэтгэн шагнасан юм.

Үр хүүхдүүдээ өв тэгш иргэн болгож өсгөн хүмүүжүүлсэн алдар гавьяаг нь мөнхөлж, улсын шилдэг 9 ээжийн нэгээр шалгаруулан “Монголын элбэрэлт ээж”, “Сайхан буурал ээж”-ээр тус тус өргөмжилж байв. Есөн аравныг туулж, гурав дахь үеэ үзсэн буянтай буурал ээж минь хорвоогийн үнэнд гүйцэтгэж мөнх бусыг үзүүлсэн ч ертөнцөд оноогдсон амьдралаа нэр төртэй, утга учир дүүрэн өнгөрүүлжээ. Ээж минь өвөг дээдсийн үеэс тахин шүтэж ирсэн Гурванбаян хайрханы бэл, Найнги, Бүргэд овооныхоо энгэрт буян хурайлж анирлав. Бага наснаас ундаалж бойжсон Минжүүрийн тунгалаг рашааныхаа ариун усанд ундарга нэмж мэлмэрэв. Хөл нүцгэн гүйж чийрэгжсэн хялганат талынхаа салхинд бүүвэй болж эгшиглэв.

Ээж Таны минь уншсан маань мэгзэмийн тоогоор, үнэн гэгээн өнгөрүүлсэн өдрүүдийн уртаар, далай ариун сэтгэлийн цараар, үрс биднийг амлуулан тэтгэсэн цагаан сүүний дусал бүхнээр буян хишиг тань буман олонд түгэх болтугай. Таныхаа захиж хэлсэн алтан сургаалыг үр хүүхдүүд бид үргэлж санаж, эрхэмлэн биелүүлж, үеийн үедээ өвлүүлэн үлдээх болно. Ачлал, буяны дээд ээж минь Та эх нутгийнхаа ариун газар шороонд өлгийдүүлж, энхжингийн орноос үрс бидэндээ эргэн төрөөрэй. Таныхаа гэгээн өлмийд сөгдөн мөргөе.

Үр хүүхдүүд, дүү нар, элгэн садан төрөл төрөгсөд

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.2Зочин   • 2022, 9 сарын 3. 11 цаг 14 минут

Ум мани бад мэ хум.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.