2022 оны 8-р сарын 30
10 цаг 35 минут

Улаанбаатар хот, ИБНИУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Исламын Бүгд Найрамдах Иран Улс /ИБНИУ/-ын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны Дэд сайд Мухаммед Махди Барадаран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

 Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улс, ИБНИУ 1971 онд дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа худалдаа, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна хэмээлээ. Мөн цаашид талуудын хамтын ажиллагааг бүх салбарт эрчимтэй хөгжүүлэх чин хүсэлтэй байна гэдгээ илэрхийлэв. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотыг иргэнд нээлттэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгох хөгжүүлэх эн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын хөгжлийн асуудалд нэгдсэн байр суурьтайгаар онцгойлон анхаарч, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж нягт хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны УИХ-ын Хаврын чуулганаар УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын түр хороо байгуулагдсан” гэлээ.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны Дэд сайд Мухаммед Махди Барадаран дэлхийн хотуудад замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг нийгмийн суурь асуудал бий. Эдгээр асуудлуудад хөрөнгө оруулалт гол шийдэл гэдгийг онцолж байв. Тэрбээр талуудын хамтын ажиллагааны хороо байгуулах санал тавьж, уул уурхай, зам, барилга байгууламж, массын нийтийн тээвэр, мэдээллийн технологи, цахим систем зэрэг өргөн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагаа өргөн салбарт хөгжих бүрэн боломж бий гэдгийг цохон тэмдэглэлээ.

Хотын дарга талуудын хамтын ажиллагааны хороог байгуулах саналыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэн тэргүүний хэрэгцээ шаардлага тулгамдаж буй учир Улаанбаатар хотын шинэ тойрог зам бий болгох, нийтийн тээврийн парк шинэчлэлт, дэд төвүүдийг хөгжүүлж, дагуул хотуудыг бий болгох зэрэг төслүүдэд төсвийн болон олон улсын байгууллагын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар үе шаттай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг бэлтгэн ажиллаж байна. Иймд Улаанбаатар хот Иран Улсын хөрөнгө оруулалтыг татах, төр, хувийн хэвшлийн туршлагатай чадвартай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн хэмээв.

Нийслэлийн зүгээс дээрх чиглэлүүдээр хамтран ажиллаж, талуудын хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв. Талууд мэдээ, мэдээллийг шуурхай солилцож, хамтран ажиллах боломжуудыг судлахаар боллоо.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дөчин жилийн түүхтэй “Уран дөш” зуслан хаалгаа барьж, Хөвсгөлийн багачууд амрах газаргүй зусав9 сар 29. 9:17ХЗБХ-ны гишүүд "УЛ"-ний иргэдийнхээ татварын мөнгөөр АНУ-д “ЗУГААЛЖ” явна9 сар 28. 16:45Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу?!9 сар 28. 7:59ҮСХ: Манай улсын 903 мянга гаруй иргэн ядуу амьдарч байна9 сар 27. 13:10АН-ын даргаар С.Эрдэнэ, Ө.Шижир нарыг бүртгэхгүй хэмээн УДШ шийдвэрлэжээ9 сар 27. 12:17Д.Сарангэрэл: Болгоожгүй үг хэллэг хэлсэндээ уучлалт гуйя. Ядуурлын түвшинөөс доогуур айл өрхийг улны айл гэж орчуулдаг гэсэн9 сар 27. 11:10Х.Нямбаатар сайдаа ШШГЕГ-ын дарга Д.Загджав​ыг солих цаг болжээ. Ямар ч хариуцлага алга!!!9 сар 26. 12:52Төр хувийн хэвшлийнхнээ БАЛМАДААР “ШОРОООТОЙ” хутгахаа хэзээ зогсоох вэ9 сар 26. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт ажиллана9 сар 23. 14:15Д.Зоригт: 11 улсын циркчид сургуультай баавгай, муур нохой, аварга могойн үзүүлбэр үзүүлэх болно9 сар 22. 14:38“ТАРВАГАН ТАХАЛ” туссан хүний нас барах эрсдэл “КОРОНАВИРУС”-ээс өндөр байна9 сар 20. 12:35“ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ – 2022” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА9 сар 20. 12:32Х.Хэрлэнгээр нөлөөлүүлж ЖДҮ-гээс зээл авсан "Их Монгол барилга" хөгжлийн банкнаас 13.1 тэрбумын зээл авч байжээ9 сар 20. 11:44Ам.долларын ханш өссөнтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулахаар болжээ9 сар 20. 11:11“Манай улсад хотжилт, уур амьсгал, бэлгийн замын халдварт өвчний нөлөөгөөр эрэгтэйчүүдийн үргүйдэл нэмэгдэж байна“9 сар 18. 13:32Монголын анхны гавьяат боксчин М.Нандинцэцэг даваа гарагт "Гавьяат"-ын найраа хийнэ9 сар 17. 20:12Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдрөөс тусгаарлагдана9 сар 16. 15:24Арга ядсан залуус нь АН-аасаа, ардчиллаасаа зугтаж байна 9 сар 16. 9:15Н.Энхбаярын суганд хавчуулагдаж НИТХ-ын сонгуульд оролцож буй АН-д эмгэнэл илэрхийлье9 сар 14. 11:30Ж.Сүхбаатар сайд Үндэсний хороог хуралдууллаа9 сар 14. 9:28Хүрээ амаржих газарт их засвар хийж дууслаа9 сар 14. 9:28ТАНИЛЦ: НИТХ-д нэр дэвшиж буй АН-ын "хунтайжууд" буюу улс төрд "ногоон гэрэл"-ээр орохыг хүсэгчид9 сар 14. 9:20Авто замын нэгдүгээр эгнээнд 44 цэгт хяналтын камер ажиллаж байна9 сар 13. 13:05Хэсэг, хороо, дүүргээс ирүүлсэн саналыг 2023 оны төсвийн төсөлд тусгана9 сар 13. 13:04Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзаж хүндэтгэл үзүүлэв9 сар 13. 13:04Галиндэв: Таны сэтгэлийн тус дэм оролцооноос миний охины эмчлүүлэх эсэх нь шийдэгдэхээр байна9 сар 13. 11:41Номын баярт өргөнөөр оролцохыг УИХ-ын дарга оюутнуудад уриалав9 сар 12. 13:22Өөрөөсөө урвасан Н.Энхбаярын "БУЯНААР" Ардчиллын ТАВАН ЗАСГИЙН ГАЗАР огцорч байв9 сар 11. 8:00“Голомт”-ын Д.Баясгалан Тавантолгойд өргөн цариг зоосныхоо шанд нүүрсний 10 хувийг хүртэж эхэлсэн нь9 сар 10. 19:42ӨНӨӨДРИЙН ГОЛ ДҮР: Жийгдсэн “МАНАЙ НОХОЙ“9 сар 9. 19:58
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.