Өнгөрсөн сарын 29-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Төсвийн тухай хуулийг үндэслэн Монгол Улсын 2023 оны төсвийн төсөл болон үүнтэй холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ хэлэлцэж эхэллээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн боловсруулсан 2023 оны төсвийн бодлогыг улс төрийн хүрээнийхэн болоод эдийн засагчид "САЙН" болсон хэмээн дүгнэж буй. Тухайлбал, өчигдрийн чуулганы хуралдааны үеэр ихэнх гишүүд энэ жилийн төсөвт онц дүн өгч, Сангийн сайд Б.Жавхлангийн багт баяр хүргэж буй харагдсан юм.
Мөн төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсвийг боловсруулсанд санал нэгдэж байна.
Нээрээ ч гишүүдийн хэлсэнчлэн, 2022 оны төсөв дээр Сангийн яам томоохон эхлэлийг тавьж чадсан. Учир нь төсвийг бодлогын хувьд шинэчилж, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн байдлыг цогцоор нь шийдвэрлэх томоохон зорилтуудтай. Ерөнхийдөө төсөв бодлоготой болох эхлэл тэр үед тавигдсан байдаг. Үүнтэй холбогдуулан 2023 оны төсөв 2022 оны төсвийн тоон үзүүлэлтийг сайжруулж төсвийн орлого, зардал түүний өсөлт, үр ашгийн байдал, хөрөнгө оруулалтын зардлыг илүү оновчтой болгожээ. Орлого, зарлагын өсөлтийг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тохирсон бодитоор буюу аль болох алдагдал багатай төсөв оруулж ирснийг онцлох нь зүй ёсны хэрэг.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Жалга довны үзлээр хандсан төсөв болсон байна билээ. Хэрэв УЦС болон болон бусад бүтээн байгуулалттай холбоотойгоор гээд нэг аймагт том төсөв тавигдсан бол ойлгож болох байлаа. Гэвч Хэнтий ч гэх шиг. Шаал худлаа поп төсөв болж гэж би бодож байна.
Өөрсдийгөө худлаа магтаж бичүүлэхээ болиоч. Хэдэн тэрбумын алдагдалтай төсөв хийчиэхээд.
Төр цалин тэтгэвэр 2 ыг зэрэг хүртдэг дархлагдсан хүмүүсээсээ салаачээ