2022 оны 10-р сарын 25
9 цаг 26 минут

Ж.Цээлэй: Аврагчид бидний хэн нэгэнд туслах сэтгэл хэзээ ч, хаана ч, хэн гэдгээс үл хамааран “зориулагдсан” байдаг

 Түүхээ өнөөдрөөр үргэлжүүлж, ирээдүйгээ бүтээхээр эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги 60 жилийн ойтойгоо золгож байна. Энэ ангид тасралтгүй 21 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Ж.Цээлэйг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа онцоллоо.

 Анхны сэтгэгдэл хүнд их тод үлддэг юм шиг санагддаг. Албанд орж байсан тухайн үеийг эргэн дурсвал?

– Тийм шүү. Цэргийн хүн болно гэсэн багын мөрөөдлөө биелүүлсэн. Хүүхэд байхад дүрэмт хувцастай ах нар гоё харагдана. Сүрлэг, жавхаалаг заримдаа сүрдмээр санагддаг байлаа. Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгч ажилд авна гэсэн зарын дагуу шалгалт өгөөд хүнд хэрнээ хүндтэй энэ албанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 40,000 төгрөгийн цалинтай. Галын дуудлагад өмсдөг байсан хөдөлмөр хамгааллын хувцас өвлийн улиралд усанд норж хөлдчихнө. Гал унтраахад хүндрэлтэй, галаа унтраагаад дууссаны дараа автомашиндаа суухад хөдөлгөөн хязгаарлана. Робот шиг…

Ажил дээрээ ирэнгүүтээ паар тэвэрч сууж байгаад л хувцсаа гэсэхээр нь тайлдаг тийм л үед ажилладаг байсан. Хэдийгээр энэ бүхэн тухайн үедээ хэцүү санагддаг байсан ч эргээд дурсахад хүнд хатуужил, тэсвэр, чадварыг олгосон байна. Түүнээс хойш Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжиж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хувцас хэрэглэл, автомашины хангалт жилээс жилд сайжирч байгаа. Үүрэг гүйцэтгэх бүхий л боломж бүрдсэн гэж боддог. Үүрэг гүйцэтгэж байгаа 21 жилийн 16 жилд нь гал сөнөөгчөөр, сүүлийн дөрвөн жилд нь бага дарга албан тушаалыг хашиж байна.

– Тэгэлгүй яахав цаг үеэ дагаад бүх зүйл өөрчлөгддөг шүү дээ. Үүний адилаар үүрэг гүйцэтгэдэг дуудлагын төрөл хүртэл нэмэгдсэн..?

– Хамгийн анх Дархан захын цайны газар шатсан дуудлагаар ажиллаж байсан. Юугаа ч мэдэхгүй, дэмий л айж, сандарч байснаа санадаг юм. Туршлага, дадлагатай аврагч нарынхаа унтраах ажиллагааг хараад тэднийхээ өгсөн үүргийг биелүүлээд алдаа, дутагдалгүй л унтрааж байсан. Таны хэлснээр дуудлагын төрөл нэмэгдэж, аврагч биднээс илүү ур чадваруудыг шаардах болсон. Ой, хээрийн түймэр, зам тээврийн болоод усны осол, төөрсөн, сураггүй болсон эрэн хайх, аврах ажиллагаа, өндрөөс аврах гээд бүхий л дуудлагад үүрэг гүйцэтгэж байгаа. Хамт олонтойгоо ойролцоогоор 3000 орчим гал түймэр, гамшиг ослын дуудлагаар ажилласан байна.

– Аврагч байна гэдэг амаргүй ажил. Шантрах үе ч гарна. Хоёргүй сэтгэлээр хорин хэдэн жил зүтгэсэн шалтгаан юу байв?

– Хэн нэгнээс баярлалаа гэж хэлэх талархлын үг. 2004 онд Дархан-Уул аймгийн “Хараа” зочид буудалд гарсан галаас 13 настай хүүхдийг аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн юм. Гэтэл хэд хоногийн дараа галаас аварсан хүүхэд маань намайг сурагласаар ирж, баярлалаа ахаа таны хүчээр би дахин амьдарч байна гэж хэлсэн тэр үг намайг илүүтэй хурцалсан. Нүдэнд нулимс цийлэгнээд, албаараа бас өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрж байлаа. Түүнээс хойш би илүү хичээх хэрэгтэй юм байна. Олон хүнд амьдрал бэлэглэж, аз жаргалыг түгээх ёстой юм байна гэж зүтгэж ирсэн.

– Амарч байсан ч бусдад авралын гараа сунгах тохиолдол аврагчдад маань байдаг. Таны хувьд…?

– 2015 онд Улсын их баяр наадам үзээд морьтой явж байтал нэг хүүхэд унасан байдалтай хэвтэж байна. Өөрийн эрхгүй гүйж очоод шалгатал баруун гар нь хугарч, яс нь гозойж, хүүхэд айж, өвдсөнөөсөө болоод уйлж байсан. Хүмүүс тойроод зогсчихсон, тусламж дуудаарай гээд бужигналдсан байдалтай. Гарын доорх материал ашиглан гарт нь чиг тавьж боож, өвдөлтийг нь мартуулахын тулд аргадаж, тайвшруулж байгаад эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгч байсан. Сурсан юмыг сураар боож болдоггүй шүү дээ. Тэр тусмаа аврагчид бидний хэн нэгэнд туслах сэтгэл хэзээ ч, хаана ч, хэн гэдгээс үл хамааран “зориулагдсан” байдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлэх дуртай.

– Аврагчтайгаа ярилцаад суух бүртээ л баярлалаа гэдэг үгийг хэн нэгний өмнөөс хэлмээр санагдаад байдаг юм. Гэр бүлийнхэн нь ч үргэлж бахархал дүүрэн байдаг байх?

– Ажил, албыг маань маш сайн ойлгоно. Тусалж, дэмжинэ. Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Миний ханийг Р.Отгонтуяа гэдэг. Дархан-Уул аймгийн Цаг уур, орчны шинжилгээний албанд ажилладаг. Том охин Ц.Номин-Эрдэнэ МУБИС-ийг 2022 онд төгсөж, аймгийн I 10 жилд бага ангийн багшаар ажиллаж байгаа. Бага охин Ц.Амин-Эрдэнэ нь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн IV ангид сурдаг. Өөр, өөрийнхөө эзэмшсэн мэргэжил, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, амьдралаа бүтээж байгаа бусдын л адил эгэл жирийн гэр бүл.

– Таны төрж, өссөн нутгийг Увс аймаг гэж хамт олноос тань сонссон юм байна?

– Тийм шүү. Увс аймгийн Хяргас суманд төрж, өссөн. Айлын зургаа дахь хүү. Намайг ээж, аав маань их л сэргэлэн, цовоо хүүхэд байсан гэж ярьдаг юм. Миний аав Ц.Жамбал Хяргас сумандаа үйлдвэрчний хорооны даргыг 16 жил, худалдаа бэлтгэлийн даргын ажил хийж байгаад 50 насандаа өндөр насны тэтгэвэрт гарч, 2005 онд бурхан болсон. Миний ээж Ж.Тогтох тус сумандаа цэцэрлэгийн тогоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо 80 гарсан буурал байгаа. Гэр бүлийнхээ хүнийг дагаад Дархан-Уул аймагт ирсэн. Ажил, амьдралаа эхлүүлсэн энэ сайхан нутагтаа 20 гаруй жил амьдарч байна.

– Онцгой байдлын албанд орсон залуус шантрах, ажлаасаа гарах нь олширсон нь анзаарагддаг юм. Дөнгөж ажил, амьдралын гараагаа эхэлж байгаа залууст хандаж хэлэх үгээр тань яриагаа өндөрлөе?

– Онцгой байдлын алба өөрөө зарчимч, зохион байгуулалттай байхад сургадаг. Хувь хүнийхээ хувьд гэвэл мэргэжилдээ дурлаж, сэтгэл зүрхээрээ хандаж, чин сэтгэлээсээ хийхийг хичээж, зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадвал амжилтаар дүүрэн байх болно гэж хэлмээр байна. Энэ албанд ажиллаж байгаа алба хаагч бүр эрдэнэт хүний амь нас, түүхийн дурсгалын үнэт зүйл, байгаль экологид учирч болох хохирлыг таслан зогсоож чаддаг хамгийн буянтай үйлсийг бүтээдэг. Албаны онцлог чанараа ойлгож чадвал хоёргүй сэтгэлээр зүтгэх эрч хүчийг мэдрэх болно. Шантрах гээд байвал надаас өөр хэн үүнийг чадах юм бэ гэж өөрийгөө зоригжуулдаг байгаарай гэж хэлмээр байна. Энэ дашрамд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн хамт олондоо ойн баярын мэнд хүргэе. Бусдын төлөө зориулсан сэтгэл бүхэнд талархаж байна.

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

185.199.102.58MN NEWS   • 2022, 11 сарын 22. 19 цаг 23 минут

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258

192.82.70.16зочин   • 2022, 10 сарын 28. 9 цаг 37 минут

Хайрт дүүдээ ажилд нь амжилт, амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе

202.21.100.210иргэн   • 2022, 10 сарын 25. 10 цаг 09 минут

хөөрхий аврагчдын цалинг нь нэмээчээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.