2022 оны 10-р сарын 26
9 цаг 55 минут

ХӨНДӨХ СЭДЭВ: Хилээр гарч буй самрыг ТАТВАРТАЙ болгохгүй бол хушин ой СҮЙДЛЭЭ

Та бидний идэх дуртай хуш модны самар зөвхөн манай улс болон ОХУ-д л ургадаг гэдгийг мэдэх үү.

Манай орны хуш модны нөөц дэлхийн хушин ойн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбайг эзэлдэг байна. Тиймээс хуш мод нь маш ховорт тооцогдоно. Бид хушин ойгоо хамгаалах гол арга замыг дан ганц самар түүхгүй байх явдал хэмээн мугуйдлах нь элбэг. Одоо харин дээр доргүй самар түүнэ, түүлгэхгүй гэж мухайрлах талаар ярих биш байгаль орчиндоо хэрэгтэй зөв өнцгөөс нь асуудалд хандацгаая. Нэн түрүүнд хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэх зорилготой аж ахуйн нэгжүүдээ дэмжье. Цаашлаад дотооддоо дэлхийн стандартын дагуу самар боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад нь бодлогоор дэмжье. Компани нэртэй цаасны компаниудыг нь нэн даруй цэгцэлцгээе.

Хэдхэн хоногийн өмнө БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ "Самрыг экспортод гаргадаг ААН-үүдийн зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болгосон" талаараа мэдээлэв. Энэ нь ч зөв аж.

Үнэн хэрэгтээ намартай уралдаж түүсэн энэхүү баялгаа ашигласан ч зүйл байхгүй, улс эх орондоо үр өгөөжийг нь хүртсэн ч зүйл үгүй өнгөрдөг. Уг нь хушин ойгоо хамгаалж, ширхэг самар бүртээ татвар татаас оногдуулж, төсвийн бүрдүүлэлтэд нэмэр болбол улс эх оронд маань хэрэгтэй.

Бид жил бүр байгаль орчноо сүйтгэж, амь насаа эрсдэлд учруулан байж хууль бусаар түүдэг. Гэтэл түүсэн самар маань урд хөрш рүү ширхэг ч татваргүй гарсаар ирлээ. Мөнгө эргэлдэж байгаа учраас л иргэд хулгайн замаар самар түүхээр жил бүр идэвхжиж буй юм. Харин тэр санхүүжилтийг урд хөршийн хэдхэн иргэд л гаргадаг.

Эцэст нь татваргүй самрыг вагон, вагоноор нь урагшаа зөөж байна. Өөрөөр хэлбэл, бид байгалиараа бас амь насаараа хохирч байхад тэд татваргүй бараагаа нутагтаа аваачиж, нэмүү өртөг шингээж байна. Түүнийгээ дэлхийн зах зээл рүү, бүр манай зах зээл рүү ч гэсэн эргүүлээд өндөр үнээр нийлүүлж байх жишээтэй.

Хушны самар боловсруулж, экспортод гаргадаг 30-аад компанийн тал орчим хувь нь компанийн гэрчилгээ, тамга тэмдгээс өөр зүйлгүй, ажилтан, алба хаагчгүй бүр татвар төлдөггүй "цүнхний", цаасны компаниуд байдаг гэх. Энэ компаниудын үйл ажиллагааг цэгцлэхээс ажлаа эхэлье. Тэгээд байгальдаа ч ээлтэй, эдийн засагтаа ч "тэжээл"-тэй зөв зам руу хамтдаа орцгооё. Алийн болгон хүй нэгдлийн үе шиг мун барьж ой руу нууцаар гүйж, "бусдын" хоолыг бэлдэж өгөх юм бэ.

Самар түүхгүй байх нь ойн сан хийгээд, амьтдын хоол тэжээлд ч ихээхэн хувь нэмэртэй ч тодорхой хувийг нь л түүх боломжтой. Тухайлбал, Хушин ойн самрын нөөцийн 70 хувийг байгальд нь үлдээгээд, 30 хувийг нь түүхэд хушин ойн байгалийн экологийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргэхэд нь нөлөөлдөг аж. Гэтэл манайхан 100 хувь, бүр юу ч үлдээлгүй түүгээд орхино.

Угтаа самрыг аравдугаар сарын 15-наас эхлэн газарт унаж дуусахаар нь түүх ёстой байтал наймдугаар сар гарав уу үгүй юу том том муна, шуудай үүрсэн хүмүүс ойд бүгж, хуш модыг гэмтээн бүрэн боловсроогүй самрыг хүчээр салган авдаг. Энэ бол хамгийн харамсалтай явдал.

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

76.157.145.219Zochin   • 12 сарын 9. 23 цаг 16 минут

Ene buzar ajilaa dariuhan zogsoo.baigali suidej duuslaa.

64.119.19.117зочин   • 12 сарын 2. 21 цаг 49 минут

Хяналтгүй, татваргүй самар гаргаж байгаагаас бараг хүн бүр л ууланд гарч самар түүж, хэрэм, ойн амьтдын хоолыг хуу хамж, хуш модыг ихээр гэмтээсээр хэдэн жилийн нүүр үзлээ.Яриад л байдаг, хийж хэрэгжүүлсэн ажил алга, ер нь дээрээ албан тушаалаараа дулдуйдан хулгай луйвар хийдэг хулгайчид энэ самрын бизнесийн ард байгаа учраас үүнийг мэдсэн ч мэдээгүй царайлан хамаг баялгаа бусдад хямд үнээр өгч, эх орон байгал дэлхий, ан амьтнаа сөнөөхөд хүрээд байна, Хилээр самар экспортлохоо болиод татварыг өндөр тогтоох шаардлагатай байна, Бат-Эрдэнэ сайдаа

64.119.22.12зочин   • 11 сарын 27. 18 цаг 37 минут

Монголд орж ирж байгаа юм бүхэн татвартай байхад Монголоос гарч байгаа зүйл зарим нь огт татвагүй зари нь хулгайгаар зарим нь дэлхийд бхгүй бага үнээр /нефть/ гарах юм Хайран эх орон минь

101.113.199.136Зочин   • 11 сарын 25. 5 цаг 56 минут

Хушин ой 10 жилийн дараа байхгүй болно худалч хүнд. Ийм хайр найргүй хандаж байхад яаж ч тэсэх билээ. Арай л харгис хандаж байгаа. Ан амьтдад үлдээх талаар бүр ярих ч хэрэггүй. Хүүхдийн сурах бичиг хэрэгслээ авах гэсэн хүмүүс л байдаг биздээ.

103.57.92.195самар   • 11 сарын 23. 13 цаг 14 минут

Нүүрс, зэс, самар, алт, жонш, мод, ургамал, ан амьтан, ховор ургамал гэх мэт дандаа шимт мандлаа тонож гаргаад хоосрох зам руугаа орно доо.

185.199.102.58MN NEWS   • 11 сарын 22. 19 цаг 22 минут

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: +19099134258

66.181.161.48Зочин   • 11 сарын 21. 16 цаг 58 минут

хмм. Хэрэмний самарыг өөрсдөө багахан түүж идээд болчихгүй бас тэрбумаар хэмжигдэх хүмүүсрүү түүж чадах хэмжээгээр нь гаргаж бга нь хэрэм ой модоо сөнөөе гэсэнтэй утга ижил бишүү.

49.0.137.164Uneniig shuud helchihey !   • 11 сарын 21. 9 цаг 13 минут

Gadaadad Exportlohgui l baihad lbolchih bishuu !!! Tegeed 10 sariin 15 naas umno Samart gargahgui hatuu Juram gargachihal daa ! Zorchsoniig ni hatuu shiitge !!!

202.179.25.53ХӨХЧИР   • 11 сарын 19. 17 цаг 41 минут

ХЭНД ИТГЭЖ ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ ГЭЭХГҮЙ АЖИЛЛАХ БОЛЖ БАЙНА АА???? НААД ХУЛГАЙ Ч НАРАА ЖИЛТЭЙ УСТАЙ НЬ ГЭРИЙН ХАЯГ БҮХ ЮМТАЙ НЬ ЗАРЛААДАХ!!

202.179.25.53ХӨХЧИР   • 11 сарын 19. 17 цаг 38 минут

КҮЭ ЕР НЬ ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР "ТАТВАР"-ГҮЙ ГАРГААД БАЙДАГ БИЛЭЭ?!! ТӨР БҮХНЭЭ МЭДЭГ ГЭЭД НҮДЭН БАЛАЙ ЧИХЭН ДҮЛИЙ ЯВААД БАЙСАН .ЭНЭ НҮҮРСНИЙ "ӨЛӨН ХУЛГАЙЧ" НАРЫН ДУУЛИАНААС БИД ӨӨРСДӨӨ ХУЛГАЙЧ НАРЫГ НАР ӨӨД ХАРУУЛАХГҮЙ НАМ ДАРАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЬ!! Нэг хэсэг нь чөмгөө дундартал замын түгжрээ бөглөөнд хамаг цагаа өнгөрүүлж чин шудрагаар хууль дүрмээ мөрдөж иргэн хүний хувиар төрдөө итгэж ажиллаж байхад!! Төрд шургалсан "ИЧИХ НҮҮРГҮЙ УРВАЙСАН ӨЛӨН ЗЭЛМЭН ХЭДЭН ХАР ХУЛГАЙЧ НАРТ " ЭХ ОРНЫ БАЯЛГАА ХУУ ӨГЧИХӨӨД ЭНЭ ОЛОН МЯНГАН ГЭМГҮЙ АРД ИРГЭД БИД ??!!

122.201.22.222Зочин   • 11 сарын 18. 10 цаг 17 минут

Хорих хэрэгтэй байгалийн баялагаа дотооддоо хэрэглэе бүү гарга ойгоо хамгаалье

202.21.109.101зоч   • 11 сарын 17. 22 цаг 24 минут

Хориглох хэрэгтэй

64.119.16.243Зочин   • 11 сарын 16. 13 цаг 52 минут

Самар хилээр гаргах , самар түүхийг хориглох хэрэгтэй

202.126.93.206Зочин   • 11 сарын 10. 15 цаг 41 минут

Бүү гарга

202.126.90.138Зочин   • 11 сарын 4. 11 цаг 02 минут

Самар худалдан авч буй хүмүүс нь Хятадууд байдаг 100 сая долларын хөрөнгөөр эргэлддэг ард нь Монголын талаас нөлөө бүхий хүмүүс бичиг баримтын янзалж өгөөд их хэмжээний ашиг хүрттэг учираас Самар экспортыг зогсоохыг хүсэхгүй бга юм. Эцсийн дүндээ Монголын экологийн систем л доройтолд орж олон ан амьтан байгаль орчин сүйтгэгдэж уулын бүс хур хогондоо дарагдаж бна

203.91.115.250Зочин   • 11 сарын 3. 16 цаг 51 минут

Экспортыг хориглох хэрэгтэй

64.119.21.59Зочин   • 10 сарын 31. 17 цаг 25 минут

Самрын экспортыг тас хориглох хэрэгтэй. Урагшаа гаргахгүй бол үхэх гээд байна уу

202.72.245.125ёё   • 10 сарын 31. 13 цаг 55 минут

Төрийн тэрбум мод самрын бизнэсийн халхлалт биш үү

139.5.216.144зочин   • 10 сарын 31. 10 цаг 08 минут

Тэрбум мод ургуулья гэх нөгөө талаар хэдэн хүн баяжуулаад байгаль сүйдэж байна. Архангайд ургахаа больсоон. Ерөнхийлөгч өө.

192.82.84.118Монголын төлөө цохилох зүрх   • 10 сарын 29. 21 цаг 16 минут

Самар түүхийг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Монголчуудаа байгаль дэлхий, ойн нөөцөө хамгаалж эх оронч сэтгэлтэй байя. Алийн болгон ядуу зүдүүгээрээ гул барьж байгалиа сүйтгэж ой модоо түлэхийг нь түлж түймэрдэхийг нь түмэрдэхэв. Монголчууд арай л дэндүү хүн чанаргүй болж байна шүү.

192.82.70.16зочин   • 10 сарын 28. 9 цаг 08 минут

Жаахан хушин ой маань сүйрлээ. Байгалиа хайрлае. Ойн амьтад идэх хоолгүй боллоо Байгаль орчны сайдаааа

101.114.5.26Зочин   • 10 сарын 28. 1 цаг 33 минут

Ойн амьтдад жаахан ч гэсэн самар үлдээх сэтгэлгүй муухай хүмүүс. Самрын экспортыг татваргүй гаргана гэж ямар балай утгагүй зүйл вэ! Харин ч өндөр татвар тавьж самар ойд нь үлдээх арга хэмжээ авахгүй бол хуш мод түүнийг дагаж амьдардаг амьтад үхээд дууслаа. Түүхийгээр нь түүх гэж юу ч үгүй холтсыг нь хэгз хэгз цохиод хамаг самрыг нь түүчихнэ. Хилээр гаргахад хорио хяналт өндөр тавьдаг бол хүн бүр самар түүх гэж улайрахгүй. Хус мод байна бас. Хавар хусны шүүс ууна гээд хамаг хус мод руу хадаас зоогоод бүх шүүсийг нь сорж орхино.

202.131.241.34гийчин   • 10 сарын 27. 13 цаг 15 минут

жаахан хушин ой маань сүйрлээ. Самраар хооллодог хэрэм өлсөж үхлээ, баавгай хүн мал руу дайрч барьж идэх боллоо. Самар гаргахаа зогсоогооч ээ.

122.201.23.83иргэн   • 11 сарын 29. 10 цаг 10 минут

Тийм шүү. Хятад руу болон экспортонд гаргахыг бүр хориглох хэрэгтэй, хойч үедээ хушин ойгоо үлдээх хэрэгтэй шүү.

103.20.152.50зочин   • 10 сарын 27. 10 цаг 49 минут

Хуш модны самрыг экспортлоход тусгай зөвшөөрлүүдээ цуцлаад тусгай татвар ногдуулдаг байх хэрэгтэй. Тэгвэл манай ядарсан эдийн засагт их нэмэр болно доо

Шинэ мэдээ

П.Батчимэг: Ч.Ундрам гишүүн Төрийн ордонд үйлдэгдсэн хүн амины хэргийн эзнийг мэдээд байна12 сар 7. 10:54"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа12 сар 5. 20:3395 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна12 сар 5. 14:03“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа12 сар 5. 14:00Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй12 сар 5. 13:56Улстөрийн задлан С.Баярцогт12 сар 5. 13:27ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино12 сар 4. 13:53Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа12 сар 2. 13:51Х.Мөнх-Эрдэнэ: Аялал жуулчлал “Ширэнгэн ой”-н хуулиар зохицуулагддаг байсныг цэгцлэх цаг болсон12 сар 2. 12:57Л.Оюун-Эрдэнийн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг гуйвуулах сөрөг довтолгоо эхэлжээ12 сар 2. 11:51Сурвалжилга: Хүнсний талон жинхэнэ эздэдээ хүрч чадахгүй байна12 сар 1. 15:00БНСУ-ын компани Улаанбаатарын дахин төлөвлөлтөд хамтран ажиллах хүсэлтээ уламжлав12 сар 1. 13:29ШУУРХАЙ: Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатыг огцруулахаар өлсгөлөн зарлалаа12 сар 1. 13:26Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс Сэлбэ голын төслийн санхүүжилтийг эргүүлэн татахаар боллоо12 сар 1. 13:14Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалт боллоо12 сар 1. 13:12Д.Амарбаясгалан: Нийслэлийн Засаг даргын саналын дагуу гурван агентлагийг татан буулгасан12 сар 1. 13:09Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ11 сар 29. 13:03Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг боллоо11 сар 28. 13:01Даваа гарагт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ11 сар 25. 12:57Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, 40 хэм хүрч хүйтэрнэ11 сар 25. 12:51Баярмаа Александр: Иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаанд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй11 сар 25. 12:49Ноён бондгор дэлхийн дуучин болно11 сар 24. 13:57ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв11 сар 24. 12:47Лос-Анжелес хотын түгжрэлийг бууруулж буй туршлагыг АНУ-д ажилладаг монгол мэргэжилтэн танилцууллаа11 сар 24. 12:44П.Мөнхтуул: “Тавантолгой“ ХК-ийг хууль бус зүйл хийгээгүй гэдгийг хуулийн байгууллагууд нь шалгаж тогтоогоод хэргийг хаасан11 сар 23. 14:17Хотын үйлчилгээний стандартын талаар зөвлөлдөж, санал солилцлоо11 сар 23. 12:42С.Насанбатын хууль бус, ашиг сонирхолын зөрчил бүхий үйлдлийг хэн хаацайлаад байна вэ?11 сар 22. 16:42Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа11 сар 22. 12:40Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 91 хувьтай байна11 сар 22. 12:36Улаанбаатарын иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангахын тулд хүнс үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ11 сар 22. 12:25
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.