2022 оны 10-р сарын 27
12 цаг 31 минут

Д.Сумъяабазар: Мэдээлэл технологийн монгол инженерүүдийн оролцоотойгоор нийслэлд цахим шилжилтийг үе шаттай хийнэ

Улаанбаатар хотын цахим шилжилтийг 2022-2024 онд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.

-Цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлэх онцлох төслүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн. Цахим үндэстэн болохын тулд цахим хот болох ёстой. Технологи, шинжлэх ухааны ололтууд ямагт нийслэлд тэргүүлдэг. Учир нь Улаанбаатар хот бол нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор. Нийслэлд цахим шилжилт хийх төлөвлөлт 2022 оны зургаадугаар сард эхэлж, үндэсний 70 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа. Өдөр тутмын үйл ажиллагаанд 53 компани бодитоор оролцож,  мэдээлэл технологийн 1000 гаруй монгол инженерийн оролцоотойгоор нийслэлд цахим шилжилт хийх эхний үе шат руу орж, хоёрдугаар үе шатын шилжилтийг хийхээр бэлдэж байна.

Цахим шилжилтийг Аюулгүй хот, Зам тээвэр, Засаглал гэсэн гурван бүлэгт хувааж, тус бүрд зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Улаанбаатар хотын төлөвлөлт, түгжрэл, иргэдийн эрүүл, аюулгүй амьдралтай холбоотой цогц асуудлыг багцалсны дүнд мэдээллийн технологийн компаниудын хэрэгжүүлэх 27 багц ажил байна. Эхний ээлжид 12 багц ажлыг хэрэгжүүлнэ. Цахим хотод суурилсан цахим үндэстэн болох суурь алхам үүнээс эхэлнэ. Үндэсний аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, мэдээллийн зөв урсгалыг бий болгох, төрийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг маш олон давуу талыг бодитоор бий болгож байна. Энэ ажлууд үе шаттай хэрэгжин, 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд 27 багц ажлыг иж бүрэн хэрэгжүүлж, Улаанбаатар цахим хот болох эрчимтэй төлөвлөлтийг хийн ажиллаж байна.

-Цахим шилжилт хийхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Уул уурхай, дэд бүтэцтэй холбоотой зардлуудын хажууд мэдээллийн технологийн зардал харьцуулшгүй бага. Маш олон ажлын байр, давуу талыг бий болгож байна. Тухайлбал, хүнд суртал, авлигыг бууруулж байгаа. Шууд болон шууд бус нөлөөллийг мөнгөөр хэмжихгүй. Энэ бол хөгжлийн хурдасгуур, төр, нийгмийг холбосон итгэлцлийг бий болгох гүүр. Түүнчлэн иргэдийн оролцоог Улаанбаатар хот руу чиглүүлсэн том бодлогын асуудал. Хотын хөгжилд иргэдийн оролцоог хангах ёстой. Төрийн алба хүнд суртал, авлигагүй байж, хувийн хэвшлээ дэмждэг байх хэрэгтэй. Онлайн бизнес төв болон бусад арга хэмжээ хувийн хэвшлээ түлхүү дэмжиж, төрийн хүнд суртлыг багасгахад чиглэсэн. Мөн зөвшөөрлийн бичиг баримтыг хүчингүй болгосон. Төрийн үйлчилгээ, чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшил рүү шилжүүлэхээр ЗГХЭГ-ын даргатай санал солилцсон. Ингэснээр 450 тэрбум төгрөгийн эх үүсвэр хувийн хэвшил рүү шилжих тооцоо бий.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.