2022 оны 11-р сарын 18
15 цаг 37 минут

Нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргана

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лимийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын нийт хүн амын тал гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг дангаар үйлдвэрлэж байна. 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 27 жилийн дараа нийслэл хотод эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр нийслэл нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, санхүүжилтийн шинэ механизмуудыг ашиглах боломж бүрдсэн билээ. Энэхүү шинэчлэлийн дагуу нийслэлийн өмчийн хөрөнгө, ялангуяа нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргах шаардлагатай болсон. Энэ хүрээнд “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-тай хамтран ажиллахаар болсонд таатай байна” хэмээлээ.

“Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лим нийслэлийн өмчийн хөрөнгийн үнэлгээг гаргах болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах чиглэлд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтрах,  дэлхийн хотуудын туршлагыг судлах, цахим шилжилт, хог хаягдлын менежмент зэрэг олон салбарт дэмжин ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудын талаар судлахаар тохирлоо.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“УЛНЫ САЙД” МАН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТЭРГҮҮЛЭХЭЭР ЗҮТГЭЖ БАЙНА1 сар 30. 10:34“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:3395 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна2022, 12 сар 5. 14:03“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа2022, 12 сар 5. 14:00Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй2022, 12 сар 5. 13:56Улстөрийн задлан С.Баярцогт2022, 12 сар 5. 13:27ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино2022, 12 сар 4. 13:53Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа2022, 12 сар 2. 13:51Х.Мөнх-Эрдэнэ: Аялал жуулчлал “Ширэнгэн ой”-н хуулиар зохицуулагддаг байсныг цэгцлэх цаг болсон2022, 12 сар 2. 12:57Л.Оюун-Эрдэнийн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг гуйвуулах сөрөг довтолгоо эхэлжээ2022, 12 сар 2. 11:51БНСУ-ын компани Улаанбаатарын дахин төлөвлөлтөд хамтран ажиллах хүсэлтээ уламжлав2022, 12 сар 1. 13:29ШУУРХАЙ: Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатыг огцруулахаар өлсгөлөн зарлалаа2022, 12 сар 1. 13:26Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс Сэлбэ голын төслийн санхүүжилтийг эргүүлэн татахаар боллоо2022, 12 сар 1. 13:14Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалт боллоо2022, 12 сар 1. 13:12Д.Амарбаясгалан: Нийслэлийн Засаг даргын саналын дагуу гурван агентлагийг татан буулгасан2022, 12 сар 1. 13:09Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ2022, 11 сар 29. 13:03Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг боллоо2022, 11 сар 28. 13:01Даваа гарагт бүх шатны сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ2022, 11 сар 25. 12:57Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, 40 хэм хүрч хүйтэрнэ2022, 11 сар 25. 12:51Баярмаа Александр: Иргэдийн автомашинаа унаж гарах шалтгаанд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй2022, 11 сар 25. 12:49
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.