НҮБ. /BBC/. Нигерид төвтэй “Боко Харам” болон “Лалын улс” бүлэглэлийн харилцаа холбоо газар авч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болж байна гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгджээ.
2015 онд “Лалын улс” бүлэглэлийн үнэнч холбоотон болохоо мэдэгдсэн “Боко Харам” бүлэглэл Баруун болон Төв Африкийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгааг Аюулгүйн зөвлөл мэдэгдэлдээ онцолсон байна.
Үүний зэрэгцээ тус бүлэглэлийн босогчид Ливи дэх “Лалын улс” бүлэглэлд нэгдэж байгаа тухай дурдав.
Үүнтэй холбоотойгоор Нигерид өнөөдөр “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэх асуудлаарх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар болжээ. Уг уулзалтад Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари болон Бенин, Камерун, Чад, Нигер зэрэг орны Ерөнхийлөгч нар, мөн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хэммонд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Энтони Блинкен нар оролцох ажээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: МОНЦАМЭ
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Omhii .Amerikaas .bolj .baigaa ..yum .0