2016 оны 5-р сарын 16
7 цаг 33 минут

Ардчилсан дарангуйлал

26 жилийн тэртээ байгуулсан Ардчилсан нам маань иргэдээ эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй,   эвлэлдэн   нэгдэх,   үзэл   бодлоо   чөлөөтэй   илэрхийлэх, шашин шүтэх эрхтэй болгож, ардчилсан төрийн тогтолцоо, хүний эрх, эрхчөлөөг дээдэлсэн нийгмийн тогтолцоог байгуулж чадсан юм.

З.Энхболд

Ардчилсан хувьсгалын 26 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн илтгэлдээ УИХ-н дарга З.Энхболд дээрхи өгүүлбэрийг итгэл төгс хэлсэн байдаг. Монгол улс үнэхээр таны хэлсэнчлэн иргэд нь өмч хөрөнгөтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадамжтай, ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээлсэн нийгмийг байгуулж чадсан хэрэг үү? Та хэлсэн өгүүбэрийнхээ утгыг бүрэн ойлгож байгаа юу гэж асуумаар байна.

Жүжигчин Амараа саяхан өөрийн үзэл бодлоо илэрхийлэн, түүндээ өнөөгийн ардчилсан намын удирдлагуудын зургийг харуулан “Би юу хийчвээ” хэмээн тэднийг шүүмжилснийхээ төлөө цагдаад дуудагдан байцаалт өгсөн. Та үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулсан гэсэн хаачив. Улс орон хямарч, иргэд ядуурч байхад та хэд албан тушаал эрх мэдлийн төлөө улангасан тэмцэлдсээр байгаа нь худал зүйл үү. Энэ бүхэнд төр барьж байгаа ардчилсан намыг буруутгах нь буруу зүйл үү.

Ардчилсан намынхан үндсэн хуулийн цэцийн дарга Амарсанааг огцруулсны дараа түүнтэй ярилцлага хийсэн гэдэг шалтгаанаар эдийн засагч, нийтлэгч Жаргалсайханы хөтлөн явуулдаг Де Факто нэвтрүүлгийг хориглох шийдвэр гаргасан нь таны хэлсэн ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмтэй нийцэж байгаа хэрэг үү.

Иргэний зориг, ХҮН намыг өөрийнх нь санлаас хуваана гэж эмээгээд сонгуульд оролцох боломжийг нь хааж ардчилсан намтай нэгдэхийг хүчээр тулгаж байгаа нь тэд эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байгаа шинж үү.

Нийт хадгаламжийн 80 хувийг иргэдийн гуравхан хувь нь эзэмшдэг гэсэн аймшигтай статистиктай, тэдгээр гуравхан хувь нь улс орны хамаг хөрөнгийг эзэмшиж үлдсэн хэсэгийнх нь амьдрал улам ядуурсаар байхад иргэд тань өмч, хөрөнгөтэй харагдаж байна гэж үү.

Ярьж байгаа сайхан бүхэн тань төмөр хашаагаар зааглагдаж, дэрэгдэх хүрээлэлээс чинь хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Бодит байдал дээр манай улс таны бодосноос эсэргээрээ. Иргэд нь үзэл бодлоо илэрхийлэхээс айж байна. Түүнийхээ төлөө цагдаа шүүхээр явахыг хэнч хүсэхгүй нь ойлгомтой. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдийг бүгдийн хаалтийн гэрээгээр худалдаад авцан тул засгийн газарын завхралыг шүүмжлэх талбар олдохгүй байна. Иргэдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх сүүлчийн талбар сошиал сайтууд болон мэдээний доодох сэтгэгдэл л болж. Аль алин дээр нь та нарын тухай сайн зүйл огт алга. Амьдрал үнэхээр хүнд байгаа тул бид бухимдлаа сэтгэгдэлээр л илэрхийлж байна. Харин та нар иргэдийнхээ бухимдлыг зөөлрүүлж асуудлуудыг нь олж харж түүнийг нь засч залруулах ёстой биш билүү. Харин эсэргээрээ сэтгэгдэл бичихийг хориглох хууль санаачилж байгаа чинь энэ нийгмийг хааш нь авч явж байгаа хэрэг үү. Иргэдийнхээ шүүмжлэл, тэдний бухимдлаас юундаа ингэтлээ айна вэ эсвэл та нар тэгтлээ буруу зүйл хийгээд түүнийгээ нууж хаахаас өөр аргагүй болтлоо ялзраа юу. Илчилж болохгүй нууцаасаа болоод шүүмжилсэн бүхнийг хаах гэж оролдоод байгаа хэрэг үү. Ийм нийгмийг дарангуйлал гэдэг болохоос ардчилал гэж сонсоогүй юм байна. Эвсэл та нарын яриад байгаа байгуулчихсан гээд бардамнаад байсан ардчилсан нийгэм чинь энэ юм уу?

Бухимдсан иргэдийнхээ өөдөөс лалар хэмээн хараадаг улс төрчийг би аль ч ардчилсан нийгэмд олж хараагүйн байна. Ард түмнээсээ сонгогдож төрийн түшээ болдог гэдгээ та нар таг матчихсан уу аль эсвэл бидний саналтай, саналгүй сонгуульд ялна гэсэн нууцхан хуувилдаан зохиогоод явна уу. Сонгуулийн тойргуудыг өөрт ашигтайгаар өөрчилж, хар машнаар тоолно гэж хүчээр баталсан үйлдэл бүхэн чинь энэ хуйвалдааны хэсэг үү. Ийм зүйл сэдээд байгаа бол өнгөрсөн нийгмээ муулан байж гарч ирсэн чинь ямар учиртай юм. Өнөөдөртөө дарангуйлал тогтчихсон гэж хэлэхгүй ч үйлдэл бүр чинь дарангуйлалруу хөтлөөд байна гэдгийг сануулаад нэг хэлчье. Бичсэн зүйлийнхээ төлөө шоронд орж магадгүй гэсэн айдас надад байгаа ч болохгүй байгаа та нарын үйлдлийг хэлэхгүй нуух эрх надад алга.

Эцэст нь хэлэхэд та нарын тухай үлгэр ард түмний дунд ам дамжин яригдаж байгааг сонссон уу. Саарал ордон дотор 37 суудалтай ардчилсан дарангуйлагч нар байдаг гэнэ, тэд үзэгслэнт ардчилалд хор өгч нойрсуулаад ордныхоо хамгийн өндөр оройд хорьж байдаг гэнэ. Аз болоход тэдний үлгэр сайхнаар төгсдөг юм байна ардын дундаас баатар мэндэлж та нарын олон суудлыг тас цавчиж, үзэгслэнт ардчилалыг амь оруулж, амар сайхандаа жаргадаг гэнэ.                                             

 

 

 

 

 

Нийтлэлч Болор-Эрдэнэ

43
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

43 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.101.14Зочин   • 2016, 5 сарын 18. 16 цаг 37 минут

ээ би юу хийчвээ АН Монгол хүн 2020 монгол хүнийг хорь хорь гэж үнэн болжээ хоригдоол хоригдоол

150.129.142.106Зочин   • 2016, 5 сарын 16. 12 цаг 30 минут

he he ta nar bugs doloogch l geh yum ugee helj bolohgui noirsoj bui ardchilal uu? Yag goliig ni olood l helsen baina

202.179.24.206Зочин   • 2016, 5 сарын 16. 10 цаг 18 минут

Монголын ард иргэд минь ээ. Хуульгүй АН ялах уу. Өр нуруундаа үүрсэн ард түмэн ялах уу.

59.153.115.109Зочин   • 2016, 5 сарын 16. 10 цаг 09 минут

Лаларууд Минь манай Ардчилсан намыг Энэ сонгуулиар дэмжихгуй бол хох чинь шуу. Сайхан мэдээрэй. За юу

202.21.100.210Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 57 минут

ardchilaliig bvv songo bid yu hiichih we

202.179.25.14Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 52 минут

Үнэнг хэлсэн залуу хүмүүсийг битгий ингэж муулж бай.АН-ханы үнэн нүүр царай төрх мөн биздээ.Үүнтэй хэнч маргаад үр дүнд хүрэхгүй.Монголчуудын 99,9 хувь нь АН-д итгэх итгэл алдарсан нь бүх зүйлээр нотлогдож байгаа.Ингэж хэлсэн нь хатуу бөгөөд үнэн үг.Одоо сонголтоо зөв хийцгээе Монголчуудаа.Буруу сонголт хийсэнээс 4 жил ахиад л хэрүүл хийж бүр нам унах юм болно гэдгийг хүн бүр анхааралдаа авах хэрэгтэй дээ.

124.158.95.135Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 44 минут

Бас энэ залууг харсан чинэ харваас бөгс долоогч л бана шүү дээ. Залуу минь улс төр энэ тэр гэж явхаар зүгээр ажил олж хийлдээ за юу.

124.158.95.135Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 40 минут

За тэгээд эрхэм улс төрчид болон бусад төрийн том зүтгэлтэнгүүддээ дахин нэг хэлхэд ард түмэн бид чинь тэнэг биш шүү дээ хэзээ ч тэнэг байгаагүй. Тиймээс хэрүүлээр биш үзэл баримтлал, алсын хараа, бодлго, стратеги, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж нэг гийгүүлж өгөөч гэж хичээнгүйлэн хүсье.

124.158.95.135Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 37 минут

Өнөөгийн нийгмийн хар, бор, сайн муу бүхнийг энэ /АН, МАН, МАХН/ гурван нам гурвуулаа л нийлж бүтээсэн. Буруу зүйл байгаа бол 3 лаа л үүрэх ёстой. Харин сонгууль төхөхлээр зэрэг хэн ч буруугүй харин өрсөлдөгч тал нь л буруутай өөрснөө энхийн цагаан болчих юм аа. Миний бодлоор яг энэ цаг үед буруугаа шударгаар хүлээж, цоо шинэ үзэл баримтлалаа тунхаглаж чадсан нам л улс төрийг жолоодож чадна гэж бодно доо.

124.158.95.135Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 32 минут

Амраа, Анхаа энэ тэр гэсэн нөхдүүд чинэ улс төр нийгмийн шинжлэх ухааныг судлаагүй энэ чиглэлийн хүмүүс биш шүү дээ. Тэдний танил нүүрийг ашиглаж намууд сурталчилгаагаа хийж байгаа төдий харин ч энэ хэрүүлээс нь манай сэрэглэн жүжигчин залуус сайн мөнгө хийж авч байх шиг байна даа. Аргагүй л дээ ажлаа сайн хийж байна шүү дээ Авах л хэрэгтэй.

124.158.95.135Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 29 минут

Ер нь бидний монголд ямар гээчийн улс төрийн өрсөлдөөн явагдаад байнаа.Африкд хэн том зэвсэгтэй нь удирдагч болдог шиг манайд хэн сайн нөгөөгөө муулж шантаачилж чадсан нь ялдаг болж дээ. За тэгээд хэн сайн нөгөөгөө газар дор ортол нь муулж чадсан нь ялж дээ хөөрхий.

124.158.95.135Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 26 минут

Энэ сонгуулийн худлаа пи ар гэдэг нь тэнэг хүнд ч тодорхой нийтлэл байна шүү дээ. Ээ чааваас ард түмэн биднийг энэ хэдэн новшнууд дандаа тэнэг мэтээр бодох юм. Өөрөснөө жинхэн тэнэгүүд юмдаа.

202.179.27.51Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 22 минут

Ард иргэдийг сонгуулийн ирцийг аль болох бүрдүүлэхгүй, энэ төр засагт итгэхгүй болгох, намын нэртэй бөгс долоогчил, намын нэрээс ажилд авсан нөхдүүдээр л сонгууль өгүүлэх гэж бодоод байгаа юм шиг л харагдаад байгаа юм. Тэр тусам нь хүмүүс сонгуулиа өгөх хэрэгтэй.

139.5.219.229Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 22 минут

АН төр барьж байх хугацаанд сайнаасаа муу нь их болчихоод хүмүүс бухимдаад байна. Ялангуяа ардчилалын үнэт зүйлсээс ухраад дарангуйлал бий болгох гэж оролдож байна шүү дээ.

59.153.113.154Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 20 минут

Тэгээд бас хумуусийн бичсэн зондоо сайн санаагууд бнашдээ . Туунээс нь санаа авах хэрэгтэйшдээ . Хорино гэж суржинэхээ л бодь , Чамайг ингэж бичлээ гээд оноодортоо монголд хэн ч хорихгуй . Зов л бвал .... Буруу бол аль ч улсад хуулиараа л ярина ш дээ .

59.153.113.154Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 16 минут

Сэтгуулчээ та тэнцвэртэй бичиж бай . Залуу хун бна . Сайн юм зондоо бна , сайныг улгэр болохуйцаар даацтай бичих, болохгуйг давхар зэрэгцуулж шуумжлэх , нэг талруу хэт хазайлгуй бичих хэрэгтэй , наад хэт харууд чинь унэнч бай худлаа ч бай стресст оруулах , мороороо ажлаа хийгээд , сайхан амьдарч бгаа хумуус зондоо бна . Эрэн сурвалжил ?!!!

202.9.40.162Боорчи   • 2016, 5 сарын 16. 9 цаг 10 минут

Юм бичиж сэтгүүлч нэрийг өндөр нэр хүндтэй авч явна.хов жив хөөцөлдсөн харчин авгай нар сэтгүүл зүйг бузарлаа б.аа нь бодит үнэн.Гангаа,Хашчулуун,Мөнгөндалай,Батцэнгэл нар шиг зангарагтай сэтгүүлчидийн замаар явах болтугай гэж ерөөе!

202.21.124.19пүүгий   • 2016, 5 сарын 16. 9 цаг 06 минут

Болорэрдэнэ мэт ...УХААНТАЙ ЭРДЭМТЭЙ ХҮМҮҮСИЙН ХЭЛСЭН ҮГНЭЭС ИШЛЭЛ ТАТААД БАЙХААД ...чамайг ухаантэй тэнэг алин болохыг ЯЛГАХАД БЭРХ юмааа...

202.9.42.4Зочин   • 2016, 5 сарын 16. 9 цаг 03 минут

Ардчилалаын буянаар гээд солиороод байх юм Ардчилсан намаар буянаар лав биш шүү

202.9.40.78Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 58 минут

Болор-Эрдэнээ чи битгий туулшираад бай.Ардчилалын буянаар Амраа та 2 хөлсөөр юм бичиж ярьдаг болсон.комунист нийгэмд чи шоронд л байх б.н.түүхээ мэдэхгүй яаж юм бичээд байдгын.сайн боловсрор.ядаж сонинд нийтлэл бичиж хүчээ сорих хэрэгтэй.олзуурхууштай нь чи нэрээ бүтэн бичиж зургаа тавьсан б.на.сайтад нуугдсан хорчин авгай нараас эрэгтэй сэтгүүлчид хавьгүй холын хараатай бичдэг юм.дээрхи бичсэн зүйлс чинь чамайг арай л доошоо харагдуулж б.на. ёр нь нам дагаж тэдэнд үйлчилээд бичхээрээ сэтгүүлч гэдэг нэр утгаа алддаг.зүгээр л далайцтай баримттай

98.156.119.141Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 54 минут

Ardchilal bol anarkhism bish shuu Bolro erdenee?!!!! Chinii erkh busdiin ekheer hyazgaarlagddag yum.Er ni ehleed uurgee uhamsarlaj baij erkhee edeldeg gedeg.

59.153.113.154Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 50 минут

Харин ч З. Энхболд гэдэг хун чинь мундаг , зарчим хун шуу . Тийм болохоор ад узээд бгаам ?

59.153.113.154Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 47 минут

Хэн чамайг бичсэний толоо шоронд хиидгийм битгий суржигнэ . Хотонд байгаа малнаасаа шол уучих мэдэлгуй бсан нь . 20 иодхон жилийн омнох , саяхны туух . Одоо бух хумуус их , бага хэмжээний омч , хоронготэй , юу хуссэнээ доромжилж муулж бичиж байгаа биздээ . Тэглээ гээд хэн шоронд хийдийм . Дэндуу эх захгуй даварч бгаашдээ . Хуульдаа захирагдаад мороороо явж байвал хэн яахым бэ??? Хойд солонгос биш . Энэ сэтгуулчид ., юмыг дэндуу харлуулж бичнэ , Сайн юмыг огт бичихгуй

119.40.97.94цаг хугацаа   • 2016, 5 сарын 16. 8 цаг 43 минут

аль ч нийгэм төгс сайхан биш учраас нэгэнт сонгосон ардчилсан нийгмийн алдааг засаад цааш явах нь бидэнд хэрэгтэй. Сонгодог ардчилсан нийгмийг байгуулсан гэх АНУ ч мухардалд орж, өнгөрсөн СОЦ нийгмийн үеийн зарим эдийн засаг, нийгмийн халамжийн чиглэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар яригдаж байна. Тийм учраас дэлхий нийтийн улс төрийн бодлого чиг хандлага ч манай улсад нөлөөгөө үзүүлэх бол уу. Цаг хугацааны шалгуур буруу бүхнийг ялгаад өгнө.

202.9.40.78Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 36 минут

МАН-н үёд хэвлэл хаалттай,үг хэлсэн хүмүүс улс төрийн хилс хэрэгт орж буудуулдаг б.н гээ биз дээ.ойрхоны хэрэг чинь 7-н сарын 1-нд 5-н сайхан хүнийг хөөж бахардуулж б.аад буудсаныг

43.242.243.128сонгогч   • 2016, 5 сарын 16. 8 цаг 29 минут

З.Энхболдыг дахин сонгож болохгүй хүн шүү сонгогчид оо. Төрийн өмчийг яаж хувааж хагартлаа баяжсан хувалзыг сонгуулиар зайлуулъя ИРГЭД ээ

124.158.88.13Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 16 минут

hetsuu yum daa

182.160.36.219Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 14 минут

МАН-ы үед дураараа шүүмжилж үзэл бодлоо хэлж ярьж хэвлэн нийтэлж болдог байлаа. одоо ганц үг гав хийвэл оймсыг нь гозолзуулах гэж шүүх цагдаагаар айлгадаг болж

182.160.36.219Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 13 минут

хорин хэдэн жилийн арван хэдэн жил нь ардчилсан намын засаглал барьсан жилүүд байсан. тэр болгонд улс орон уруудан доройтлоо.

202.9.40.78Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 29 минут

70,80-н жил МАН-д үнэгүй ажиллаа.одоо ч болъёоо гэсэн сэтэхүйтэй хүмүүс монголоор дүүрэн б.аа ш дээ.

182.160.36.219Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 11 минут

үг үсгийн алдаатай л болохоос маш үнэн бичиж. ард олон ардын хувьсгал хийхээс өөр зам үлдсэнгүй.

103.26.192.157Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 10 минут

ХОРИН ХЭДЭН ЖИЛ МАН ЫН БИЙ БОЛГОСОН АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ЗАМБРААГҮЙДЭЛ ГАЗРЫН НАЙМАА ХОТЫН БУРУУ ТӨЛӨВЛӨЛТ ТЭГШ БУС ХУВААРИЛАЛТ ЗЭРЭГ НИЙГЭМД БИЙ БОЛСОН БУРУУ БҮХНИЙГ ЗӨВ БОЛГОХ ГЭЖ АРДЧИЛСАН НАМ ҮНЭХЭЭР ХИЙХ ЮМАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА ТИЙМЭЭС АРДЧИЛСАН НАМЫГ ДАХИН СОНГОЖ ГАРГАХ БАЙХ ГЭДЭГТ 100 ХУВЬ ИТГЭЛТЭЙ БАЙНА

202.21.117.34эг   • 2016, 5 сарын 16. 10 цаг 09 минут

битгий тэнэгт тал мөнгийг нь идчихсэнийг мэдээгүй юууу

43.242.243.128ссс   • 2016, 5 сарын 16. 8 цаг 30 минут

бөгс долоогч хамтран дампууруудагч байна даа чи

43.228.130.98Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 09 минут

ardchilsan daranguilal buyu huuliin daranguilal mongoloor bol tor tomor nuurtei gedegiig odoo uhaarmaar l yumdaa

202.179.13.27Lalar   • 2016, 5 сарын 16. 8 цаг 04 минут

Odoo AN-chuudad oron zai uldeegui bh aa. Daan ch denduu duraaraa avirlasnaas uls ornoo elgeer ni hevtuullee de. oiriin 5 songuulid tsuhuih naidlaga alga shig haragdah yum da

103.26.192.157Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 02 минут

АРДЧИЛСАН НАМЫН ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА ҮЕД ИНГЭЖ ДУРААРАА ХУЦАХ ЭРХИЙГ ЧИНЬ ОЛГОДГИЙГ МЭДЭХ ҮҮ. ТА НАР МАН НАМЫН ҮЕД ЯМАР БАЙСНАА БҮҮ МАРТ.

202.21.117.34эг   • 2016, 5 сарын 16. 10 цаг 11 минут

цалин нэмнэ гээд юуу болов ард түмнийг ядууралд автуулсан

124.158.110.60Зочин   • 2016, 5 сарын 16. 8 цаг 01 минут

MAN aas tagsh yum goridchihson shine kommunist haanaas bas garaad irev dee?

202.9.40.186Зочин   • 2016, 5 сарын 16. 7 цаг 59 минут

Kommunismiin uyeiin buteegdehuun. Kommunist setgehuitei.

203.91.118.70Зочин   • 2016, 5 сарын 16. 7 цаг 54 минут

Үлгэр сайхнаар төгсөхийг хүлээж байгаа залуу.

139.5.217.124Зочин   • 2016, 5 сарын 16. 7 цаг 51 минут

Gasalhaas uur yu hiinem be

203.91.118.70Зочин   • 2016, 5 сарын 16. 7 цаг 43 минут

Оройтсон ухаарал. Одоо нэгэннт хожимдсон.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.