Найман сармагчинг нэг өрөөнд оруулж цоожилжээ. Өрөөний голд шат тавиад, таазнаас нь гадил дүүжилсэн байв.
Сармагчингууд шатаар авирч гадилд хүрэхийг оролдох бүрт өндөр даралттай цэв хүйтэн усаар бүгдийг нь хайр найргүй шүршжээ. Хэсэг хугацааны дараа аль нэг сармагчин шат руу авирах л юм бол бусад сармагчингууд нь түүнийг буулгаж ирээд нийлж зоддог болов.
Нэг өдөр тэдгээр сармагчингуудаас нэгийг нь гаргаад шинэ сармагчин оруулж ирэв. Шинэ сармагчин шат, гадил хоёрыг хараад удаан бодсон ч үгүй шатаар авирч эхлэтэл бусад сармагчингууд нийлж түүнийг үхтэл нь зоджээ. Шинээр ирсэн сармагчин яагаад зодуулсанаа ойлгоогүй боловч ахиж шат руу зүглэсэнгүй.
Ахин нэг сармагчинг өөр сармагчингаар солив. Тэр сармагчин шатаар гарахыг завдтал өрөөнд байсан бусад сармагчингууд бүгд нийлэн түүнийг зоджээ.
Эхний шинээр ирсэн сармагчин ч бас учрыг нь мэдэхгүй боловч бусадтайгаа нийлэн хоёр дахь сармагчинг зодов.
Ийнхүү урьд байсан найман сармагчинг нэг нэгээр сольсоор дан өөр сармагчингууд үлдэв. Тэдний нэг нь ч даралттай хүйтэн усаар шүршүүлж үзээгүй боловч хэн нь ч шат руу зүглэхгүй байлаа. Нэг нь ч ямар учиртайг нь мэдэхгүй боловч шатаар гарах гэж оролдсон сармагчинг бүгд нийлэн хайр найргүй зодож байв.
Аливаа уламжлал, ёс заншил, шашин шүтлэг гэх мэт зүйлс биднийг ингэж л удирддаг. Тиймээс ямар ч зүйлд мухар сохроор итгэхээсээ өмнө эрүүл ухаанаар тунгаан бодож, учрыг нь олохыг хичээх хэрэгтэй
11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
muhar suseg gej ... unen unen
сонгогчидийн сэтгэлгээ яг ийм болсон
Бид чинь бас өөр үүлдрийн сармагчин юм бишүү
goe
ene chin zuw shdee ene naim ter huiten usaar shurshuulekh zuwlong edlekhgui l baigaa ni sain gesen ug....zaawal bie setgeleeree ter muukhai zuiliig medrekh yu ni saikhan baigaa yum
Yaah gej ingediin be ta nariin mdq bsan yumiig l helj ogch bhad harin ta nar 1 ni shuumjilenguut bugd uhaantai boloh geed duuraij bgaa ta nar sarmagchin yum bishuu
zan zanshiliin talaar aldartai erdemtnii hiisen turshilt. Adaglaad busdaas hulgailalgui eh survaljaa bichchih suraach,ooroo bichsen yum shig hunii yumiig zovsoorolgui huulbarlah ni ouynii omchiin hulgaid tootsogddog yum shuudee. Gantsahan asuult baina shine sarmagchin ni alfa baij taarch buh 7 n sarmagchiniig zodon gadiliig avbal zan zashild hucheer nolooj bolno gej uzeh uu?!
яасан ч урт юм
hahahaha naiman sarmagchingiin neg ni ene setguulch bna shd
chi ooroo ene sarmagchin shigee noxor bna xed daxin bichsenee xaraach
хаха