Бельги — Итали 0:2
Гоол: Жаккерини, 32, Пелле, 90+3
Бельги: Куртуа — Симан (Карраско, 76), Альдервейрельд, Вермален, Вертонген — Витсель, Наингголан (Мертенс, 62) — де Брайне, Феллаини, Азар — Р. Лукаку (Ориги, 72)
Итали: Буффон — Барцальи, Бонуччи, Кьеллини — Кандрева, Пароло, Де Росси (Т. Мотта, 78), Джаккерини, Дармиан (Де Шильо, 58) — Пелле, Эдер (Иммобиле, 75)
Франц улсад зохиогдож буй ЕАШТ-ий хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр шөнө Лион хотод олны анхаарлын төвд ороод байсан Итали-Бельгийн багуудын хоорондох тулаан боллоо. Олон хүний найдлага тавьж байсан Бельгийн "Улаан чөтгөрүүд"-ийг Антонио Контегийн удирдсан Италийн шигшээ баг том багийн зангарагыг харуулж 2:0 харьцаагаар буулган авлаа.
Италийн шигшээ баг хөлбөмбөгийн мэргэжилтэнүүдээс гол фаворит гэсэн үг сонсохгүй байгаа бөгөөд тэд чимээгүйхэн байж байгаад том цохилт хийх шинжтэй. Өмнөх үеэ бодвол супер одгүй болоод байгаа Италичуудаас эхний гоолыг Английн примьер лигийн Сандерландын довтлогч Эммануэль Жаккерини 32 дахь минутад хийсэн бол Грацциано Пелле 90+2' дахь минутад өөр рүүгээ чиглэсэн бөмбөгийг гайхалтай ур чадвар гарган гуядаж оруулсанаар эцсийн цэгийг тавьсан юм.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Manaihan het dawaramtgai humuus shuu shuud damjuulj gargaj bgaa ni ih yum shuu dee
tailbarlagch nar dajgvi saihan bainshdee oriloh ym bailgvi yahavdee ene chin holbombog shvv dee
Монгол телевизын Спортын редактор НААд БҮДҮҮЛЭГ тайлбарлагч нарайгаа жааханс ажиллаач .
Balmain num tailbarlagchgui bol neg l uitgartai bdagiimaa
ганаа
Энэ нэг тайлбарлагч гэж муухай орилохыг нь яанаа. Гоол орсон үед би бушуухан зурагтынхаа дууг хаадаг ш дээ. Хөлбөмбөг мэддэг байж болно. Сайхан ярих, сэтгэлийн хөдлөлөө зөв илэрхийлэх хэрэгтэй шүү. өчигдөр тэр испаньол гэж орилж байгааг нь сонсоод ёстой нуруу луу хүйт даасан шүү.
italy avraga bolnoo oo yeah
Тайлбарлагч нар нь Муу хүний дуу их гэдэг шиг Орилчих юм ядаргаатай жаахан намуухан СОЁЛТОЙ байж болохүй юу.Гадаадын тайлбарлагч нар Ингэж их орилж СААД болдоггүй