Португал 1-1 Исланд
Гоол: Нани 31’ - Бьярнасон 51’
Португал: Патрисиу - Виейринья, Карвалью, Пепе, Геррейро - Мариу, Данило Перейра, Гомеш - Моутиньо - Нани, Роналду
Исланд: Халльдоурссон - Севарссон, Сигурдссон, Арнасон, Скуласон - Гудмундссон, Гуннарссон, Сигурдссон, Бьярнасон - Сигторссон, Бодварссон
ЕАШТ-ий нэгдүгээр тойргийн хамгийн сүүлчийн тоглолт Исланд-Португалын шигшээ багийн тоглолтоор өндөрлөлөө. Ердөө 310 мянган хүн амтай ч шилдэг хөлбөмбөгчидтэй Исландууд Дэлхийн шилдэг тоглогч К.Роналду тэргүүтэй Португалчуудтай "эвийн гэрээ" байгуулж дөнгөв.
Португалчууд тоглолтын эхнээс довтолж Исландын хаалга руу нийт 26 цохилт хийсэн ч төгсгөл нь амжилттай болсонгүй. Тэд хэдийгээр Луйш Нанигийн гоолоор тэргүүлж эхэлсэн ч "Базель" багийн хагас хамгаалагч Биркир Бьярнасон 50' дахь минутад гоол оруулж багаа аврав. Харин К.Роналдуд найдвартай холболт хийгээд өгөх хүн байсангүй. Өчигдөрийн тоглолтын баатраар Исландын хаалгач Ханнес Халльдоурссоныг нэрлэх нь зүйтэй бөгөөд тэрбээр найман аюултай довтолгоог хааж багтаа том тус хүргэв.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Quaresma talbaid garaagui uymu ronaldod hani boloh gants toglogch shuu de
ug ni Ronaldo sain baisaaaaan
Zunduu l bolomj gargaj ugsun sh dee,uuruu hiij chadaagui ,hamgiin suuliin minutand l gehed 2 tsohilt hiij hoeulang n hana ruu fsohino lee.
ХӨЛ БӨМӨГ ЧИНЬ ийм ТААШГҮЙ БАЙДЛААРАА ГАЙХАМШИГ хөл бөмөг бол хүмүүний аз дийлдэг талбар ЗАЛУУС зөвхөн Техник ХӨлбөмөгчдын цалин гаар хэмжээд ХӨЛ БӨМБӨГИЙН БУРХАН БҮХНИЙГ ШИЙДНЭ
бурхан гэнэ үү хаха яана даа яана иймэрхүү зомбинууд санал өгдөг гэхээр