Тэрээр нэгэнтээ "Миний хувьд татами дээр яагаад ч юм аавыгаа л бодож барилддаг даа. Аав минь намайг бурхны орноос харж байгаа. Өндөр амжилт гаргаад аавынхаа нэр төрийг өндөрт өргөж явах юмсан гэж мөрөөдөж явдаг." хэмээсэн байдаг. Тэр хүү бол Даваадоржийн Төмөрхүлэг. Түүний нарт хорвоод дуугаа хадаан мэндэлссэн өдөр өнөөдөр тохиож байна.
Түүний аав Улсын харцага Ч.Даваадоржийн төрсөн нутаг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум. 1964 оны олон луу жилтнүүдийн нэг билээ. Дархан аварга Д.Цэрэнтогтохын нутгийн бөх түүнийг "Хар" аваргын жижиг хувилбар хэмээн нэрлэдэг байсан. Бахим, зорсон юм шиг биетэй хүчит харцага Үндэсний бөхийн шилдэг уран хурц барилдаант бөх байсаныг одоо ч бөх сонирхогчид мартаагүй. Багаасаа Төмөрхүлэг хүүгээ бөх болгох гэж дагуулж явж барилдаан мэх зааж өгдөг байсан түүний хүсэл өдгөө биелсэн.
Төмөрхүлэг аавынхаа нүдэн дээр сайн барилдаж чаддаггүй байсан учир “Хүүхдийн их наадмын" бөхийн тэмцээнд орохын тулд худлаа хэлээд гэрээс гарсан гэдэг. Хүүгийнхээ бодлыг ч зөнгөөрөө мэдэрсэн Даваадорж харцага араас нь очиж нууцаар барилдахыг нь харсан гэдэг. Төмөрхүлэг тэр барилдаанд түрүүлээд аав ээждээ хэлэхийг тэсэн ядан гүйтэл аав нь өөдөөс гараад ирсэн гэдэг. Ингэж Төмөрхүлэг хүүгийн аавынхаа нүдэн дээр барилдаж чаддаггүй байсан барцад арилсан байдаг.
Улсын харцага Ч.Даваадорж Хэрлэнгийн хөдөө аралд болсон Даншиг наадамд 6 даван "Өсөх идэр начин" цол хүртэж байсан ба тун удалгүй нуган үртэй болсон нь Төмөрхүлэг. Аав нь амин хайртай хүүгээ Ц.Шийрэв багшид хадаг барин шавь оруулсан ба хүү нь гаргасан амжилтаараа аавыгаа олон удаа баярлуулсан байдаг. Харцага аавынх нь захиас бол "Жүдо бөхийн оргилд хүрээрэй Миний хүү" хэмээх захиас байдаг гэнэ.
Аавынхаа захиасыг биелүүлээд Олимп-Дэлхийн аварга хэмээн зарлуулах цаг тун удахгүй ирэх биз ээ.
Ч.Амар
35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Амжилт хүсье
Nadaa dunguildaj tatah meh zaaj ugj baij bilee. Huch niigemleg deer tuun shig goy bietei buh baigaagui. Namaig 10-n hetdtei huuhed gej golohgui barildaad l bsan san. Gegeen dursamj. Huuhed nasnii yum martagddaggui yumaa.
AMNJILT XUSIE DUU MINE CHI CHADBARLAG CHANSAA SAITAI SAIN BOX BNALEE AABIINXAA XUSLIIG BIELUULEEREE DUUDEE ENE XORBOOGIIN XAMGIIN SAIN SAIXAN BUXNIIG XUSEN EROOE RIO GIIN TENGERT TORIIN DALBAAGAA MANDUULAARAI
Төмөрхүлэг дүүдээ амжилт хүсэе Аавынхаа мөрөөдлийг биелүүлж Олимпийн аварга болоорой. Арван жилд бид сайхан найзууд байлаа хутгах мэхийг даацтай хийдэг байлаа хэрэгтэй үед цагийг нь олж хийвэл хэрэгтэй мэхдээ Хойлогдорж багшийн секцэнд хамт явдаг сайхан байждээ
амжилт хүү минь,урагшаа.аавтай нь цуг сурч байлаа.Гүндүүгүй Монгол бөх байсан даа.Хүү минь чи одоо зөвхөн урагшаа,аваргыг орихж аварга гэдэг байхаа,амжилт амжилт амжилт
МИНИЙ ДҮҮ ОЛИМПИЙН АВАРГА БОЛООРОЙ... ААВЫГ ЧИНЬ БИ САЙН ТАНИНА . НАДТАЙ 1 ОНЫХ ШҮҮ. МАШ ИХ САЙХАН ХҮН БАЙСАН ДАА. АМЖИЛТ ХҮСЪЕ...
Амжилт хүсье! Аав чинь чиний барилдааныг бурханы орноос үзэж суугаа шүү! Бүгдийг нь хуниад, базаад, шидээд бай!! Чи олимпийн аварга болно!!!!
amjilt
amjilt chi chadnaa
Hvnii hvv hvrch boldog orgil shvv ahiin dvv zaawal hvreerei. Han hugshin hairhan arwaiheer arwain tal awzaga hairhan chin tvshnee dvv mini chamd bolomj bvren dvvren bgaa shvv
аав нь 0230-р ангид миний салаан дарга байлаа цэрэгт байхад сайн офицер байсан шүү намайг гэрт нь очиход жаахан хүү гүйж явсан да АМЖИЛТ
tumurxuleg tom temtseenii odgyu azgyu zaluu daa odoo suuliin bolomj chadaxgyu bol zaigaa tavij ugux n deeree
нүдэнд дулаахан энгийн сайхан хүү санагддаг,аавынхаа захиасыг биелүүлэх болтугай
Nariinteeliin 8jiliin surguuld hamt surch negdeliin maliin hashaand barildaj Otgontogooch bagshiin sektsend barildaal dandaa tom huuhduud baih diilehgui.manai hun ih urt gartai daichin bi aimhai neg unsan hundee manai hun undaggui bailaa.saihan naij mini danch irt odson doo Saihan huud n amjilt .
ih sportiin umnu nam gumhen baiwal zugeer bishuu humuusee . zugeer dotoroo demjeed tv-gee haraad l suuj bai
Дандаа магтаад байхын жоохон муулал даа хар, цагаан хэл ам тэнцэг
Хар, цагаан хэл ам нь тэнцэх болтугай
Үнэнийг хэлэхэд төмөрхүлэг риод шалны алчуур болно гаран гаран орон барилддаг
Сайхан хvн байж билээ. Цагдаагийн офцерийн формоо тайлж тавьчаад 15 тонн,100 кг савалгаатай цагаан будааг ганцаараа буулгаж складанд хураачаад инээгээд зогсож байсан хvн дээ.Эглээс эгэл сайхан эр байсан юм шvv.
тус бүр нь 100 кг 150 шуудайг зөөсөн гэсэн үгүү? Мундаг юмаа. Би тэгсэн 70 кг элстэй 10 шуудайг 3 давхарлуу гаргах гэж махаа идсэн.
Энгүй сайхан барилдаантай ёстой л сайхан бөх байсандаа аав нь. Наадмаар харах дуртай байлаа... уран мэхтэй, хүчтэй, гүйцэтгэл сайтай, хар хоргүй сайхан хүн байсан.. Дүү минь аавынхаа захиасыг байнга бодон алдар хүндийн оргилд хүрээрэй...
Amjilt.olympiin alt awaad ireerei.munfag boh shvv
олимпийн алтан медаль аваарай
Харцага ч сайн хүндээ. Сайн хүний хүү аавынхаа нэрийг дуурсгах бхаа
amjilt
Төмөрхүлэг дүүдээ амжилт хүсье. Аль болох дайчин урагшаа барилдаарай. Торгууль авчих гээд байдаг шүү.
нөгөө охин нь алсан гээд байдаг мөн үү
Ter chin chuluutiin Davaajav agsan
Миний дүү сайн хүү шүү чи амжилтанд хүрнэ ээ. Захыг нь мушгиад л сууж байя
жаахан цэжин хү маягийн зантайюм байнлээ Том амжилтын саад шүү дээ.
mundag aaviin mundag huu bna.urd ni meddeggui bj say unshig medlee.aav ni mehendee daatstai shuurhai barildaantai sain buh bsan.amjilt husie Tumurhulegtee
Aav eej gdg dandaa burhaduud bdg Aaviiga bodoj yavdag hun amjiltiin orgild hurnee Amjilt
хэнд ч бярдуулдаггүй сайн бөх байсан. харгүй цэвэрхэн хийцтэй сайхан барилддаг. за хүүтэй нь ч яриад байх юмгүй сайхан бөх л дөө. татами дээр жаахан хэнэггүй байж байгаад алдаа гаргах гээд байдаг юм шиг санагддаг. амжилт хүсье. монгол зон олноо баярлуулаарай. тэр мөч ч ойрхон ирж дээ.
Boroodoo Olimpiin tsolton bolohiin erool orgoy doo.
AAv ni engyi saihan daichin barildaantai beh hyndelmeer hairalmaar